21 мянган төрийн албан хаагч Майкрософтын лицензтэй программ хангамж хэрэглэнэ

2022 оны 10 сарын 42022-10-04
21 мянган төрийн албан хаагч Майкрософтын лицензтэй программ хангамж хэрэглэнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ "Microsoft" компанийн удирдлагуудтай цахим уулзалт хийж, олон талын хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.

Төрийн албан хаагчид лицензгүй программ хангамж хэрэглэж байгаа нь мэдээллийн аюулгүй байдлын хувьд тулгамдаж буй асуудал болоод байгаа.

Иймээс нэн шаардлагатай 21 мянган төрийн албан хаагчийг үе шаттайгаар лицензтэй, аюулгүй байдал хангагдсан программ хангамжаар хангах гэрээ, хэлэлцээрийг эхлүүлээд байна.

Санал болгох

Япон, Нидерланд чипний хоригт нэгдлээ

Өнөөгийн байдлаар орчин үеийн дэвшилтэт хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд шаардлагатай боловсронгуй технологийн эх үүсвэр хязгаарлагдмал байдаг бөгөөд гол тоглогчид болох Япон, Нидерланд улсууд Хятад руу хийх экспортоо хязгаарлах болсноо зарлав. Ингэснээр Японы томоохон технологийн компаниудаас гадна Нидерландын хамгийн чухал компаниудын нэг болох ASML нэгдэж байгаа юм.

2 сарын өмнө
Хятад цахилгаан машины үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэв

Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн борлуулалт 35 хувиар өсөж 9 саяд хүрнэ гэж 2023 онд таамаглаж байна. Шинэ эрчим хүчний машины борлуулалтыг нэмэгдүүлэх үүднээс хэрэглэгчдийг 2023 он хүртэл татвараас чөлөөлсөн юм.

2 сарын өмнө
Олон нийтийг төөрөгдөлд оруулах зэвсэг гэж юу вэ

Энэ зэвсгийг автократ дэглэмүүд гадаад улсуудын ардчиллыг сүйтгэх, дотоодын үзэл бодлыг дарах хэрэгсэл болгож байгаа бөгөөд энэ чиглэлд ОХУ, БНХАУ тэргүүлж байна. ОХУ-ын хувьд АНУ-ын 2016 оны сонгуульд нөлөөлж, Зүүн Европ, Украинд худал мэдээллийн ажиллагаа зохион байгуулсаар байгаа. Цаашид НАТО-гийн гишүүн орнуудад чиглэсэн нөлөөллийн шинэ ажиллагаагаа идэвхжүүлж байна. 2023 онд болох Польшийн парламентын сонгууль үүний эхний бай болох нь тодорхой. Бээжингийн хувьд төрөл бүрийн мэдрэгч, хөдөлгөөнт техник хэрэгсэл, нүүр таних технологиудыг ашиглан иргэдийнхээ хөдөлгөөн, үйл ажиллагаа, харилцаа холбоог хянаад явж байгаа. Цаашид өөрийн нийгмээ хянах, тагнах үйл ажиллагааг чангатгахад шинэ технологиудыг ашиглах төдийгүй нийгмийн сүлжээнд суртал ухуулга цацах, гадаад дах Хятадаар ярьдаг хүмүүст нөлөөлөх, айлгахад ашиглахаар байна.

2 сарын өмнө
Украинд АНУ-аас олгож буй патриот агаарын довтолгооноос хамгаалах систем

Патриот нь нисэх онгоц, далавчит пуужин, ойрын зайн баллистик пуужингийн эсрэг газар-агаар ангиллын залуурт пуужингийн систем бөгөөд 1980-аад оноос ашиглаж ирсэн. Тухайлбал, байг илрүүлж, мөрдөх радар; холбоо, харилцааны хэрэгсэл; удирдлага, хяналтын станц; пуужин харвах суурь гэсэн дөрвөн үндсэн багцаас бүрдэх харилцан уялдсан, аюулгүй, нэгдмэл, хөдөлгөөнт систем аж. 

3 сарын өмнө