АТГ 15 жилийн улс төрийн сорилтоо бараг давлаа

4
2022 оны 10 сарын 42022-10-04
АТГ 15 жилийн улс төрийн сорилтоо бараг давлаа

Монгол Улс 2006 онд Авлигын эсрэг хуулийг баталж, 2017 онд АТГ-ыг байгуулсан. Энэ 15 жилийн хугацаанд Үндсэн хуульд байхгүй байгууллага, гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг хэрэгжүүлдэг Засгийн газрын бүтцийн биш байгууллага, улстөрийн махны машин хэмээн цоллож, татан буулгах тухай, зөвхөн урьдчилан сэргийлэх ажил хийдэг байгууллага болгох тухай санаачилгыг улстөрчид дэвшүүлж байв. Харин өнөөдөр АТГ 15 жилийн улс төрийн сорилтоо бараг давж, төр, засгийн зүгээс авлигын дагнасан шүүхтэй болох тухай ярьдаг болжээ.

АТГ авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх чиглэлээр сургалт, судалгаа, дүн шинжилгээ, нөлөөллийн ажил нэлээд хийдэг. Гэхдээ үүнээс мөрдөн шалгах ажлын хоёр үзүүлэлтийг интернэтэд ил эх сурвалжаас сонирхуулъя.

Хохирол нөхөн төлүүлэлт: Тус байгууллага 2007-2017 онд нийтдээ 2 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлсэн байдаг. Харин сүүлийн жилүүдэд эрүүгийн хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр нэлээд анхаарах болсон байна. Тэд 2017 онд 3.4 тэрбум, 2018 онд 17 тэрбум, 2020 онд 35.6 тэрбум, 2021 онд 96.2 тэрбум төгрөг нөхөн төлүүлсэн. Харин 2022 онд 2 их наяд 373.8 тэрбум төгрөг авлигачдаар нөхөн төлүүлсэн байна.

chart.jpeg

Хэрэг шийдвэрлэлт: Шалгаад л байдаг, шийтгэсэн нь хаана байна гэж улстөрчид их ярьдаг. Энэ нь 2007-2017 онд жилдээ 2-4 гэмт хэрэг шүүхээр шийдүүлдэг байсантай холбогдох байх. Харин 2017 оноос энэ чиглэлд анхаарч 2017 онд 66, 2020 онд 111, 2021 онд 161 хэрэг шийдүүлжээ.

Эдгээр үзүүлэлт өссөн шалтгааныг АТГ-ыг 2019 оноос удирдаж байгаа З.Дашдаваа “гадаад хамтын ажиллагаа” гэж тодорхойлсон. Тухайлбал, манай улс эрүүгийн болон иргэний хэрэгт эрх зүйн харилцах туслалцах гэрээг 20-иод улстай байгуулсан. Эрх зүйн харилцах туслалцах гэрээний хүрээнд АТГ 2007-2017 онд 34 хүсэлт гадаадад тавьсан боловч эргэж ирсэн хариу “0” байсан. Ингээд АТГ сүүлийн жилүүдэд гадаадын хууль сахиулах байгууллагууд, Интерпол, Эгмонт, Старын сүлжээ зэрэгтэй хамтын ажиллагаагаа сайжруулахад анхаарснаар авлигачдын гадаадад нуусан, тэнд худалдан авсан хөрөнгийг буцаан авчрах, хохирлыг нь төлүүлсэн үзүүлэлт сайжирчээ. Үүнд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагаа чухал нөлөөл үзүүлсэн гэдэг.

310125332_628465225284161_622734127276777916_n.jpg

Авлигачдаар төлүүлсэн хохирлыг хааш нь төвлөрүүлсэн бэ?

  • Авлигачдаас 2020 онд 35.6 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхэд 5.6 тэрбумыг Сангийн яамны Төсвийн орлого хяналтын газарт, 2.7 тэрбумыг Хөгжлийн банкинд, 15 тэрбумыг Монголбанкинд, ЖДҮХС-д 4.3 тэрбумыг, 654 сая төгрөгийг төрийн байгууллагуудад тушаалгасан байдаг.
  • 2021 онд  96.2 тэрбумын хохирол нөхөн төлүүлэхэд 11.8 тэрбумыг Сангийн яамны Төсвийн орлого хяналтын газарт, 2.4 тэрбумыг Хөгжлийн банкинд, 61.8 тэрбумыг Монголбанкинд, 110 сая төгрөгийг ЖДҮХС-д, 8.1 тэрбумыг төрийн байгууллагуудын дансанд тушаалгасан байна.
  • Харин 2022 оны 9 сарын байдлаар нөхөн төлүүлсэн 2 их наяд 373.8 тэрбум 815.5 сая төгрөгийн 2.9 тэрбум төгрөгийн Сангийн яамны Төсвийн орлого хяналтын газарт, 766.5 тэрбумыг Хөгжлийн банкинд, 721.2 тэрбумыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт, 235.4 тэрбумыг Хөтөлийн цемент шохой компанид, 647.2 тэрбумыг Эрдэнэт үйлдвэрт, 148.6 сая төгрөгийг төрийн байгууллагуудын дансанд нөхөн төлүүлжээ. Эндээс тодруулахад, Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг энэ жил шалгаж эхэлснээр 48 зээлдэгчээс 766.5 тэрбумыг нөхөн төлүүлсэн бөгөөд тус банкны албан тушаалтнуудад холбогдох 25 хэрэг шалгагдаж байгаа юм билээ.

Авлигын индексээр хоёр орон руу хэзээ шилжих вэ?

Трансперенси интернэшнл байгууллагын судалгаагаар Монгол Улс 189 орноос 110-т жагсч байгаа. Тус байгууллага 13 үзүүлэлтээр үнэлгээ хийдэг. Энэ дотор АТГ-ын ажлын үнэлгээнээс илүүтэй макро эдийн засгийн үзүүлэлтүүд, төгрөгийн ханш, ДНБ зэргийг ч харгалздаг.

Авлигын эрсдлийн судалгаа болон олон улсын байгууллагын зөвлөмжүүдээс харахад Монгол Улсад төрийн өмч, түүний тендер худалдан авалт тойрсон хулгай буюу авлига их байна. АТГ-ын удирдлага нэгэнтээ, авлигатай тэмцэхэд 4 асуудал дээр анхаарах чухал байгааг хэлж байв.

Нэгт, төрийн үйл ажиллагааг цахимжуулах. /Албан тушаалтан, хүний үйл ажиллагаанаас хамаарахгүй байдлаар төрийн үйлчилгээг цахимжуулах/

Хоёрт, хүний нөөцийг чадавхжуулах /Адаглаад шахааны хүмүүсээр дүүргэхгүй байх/

Гуравт, ил тод байдлыг сайжруулах /олон нийтийн хяналтад оруулах/

Дөрөвт, хууль тогтоомжийг сайжруулах /улс төрийн намын санхүүжилт, төрийн өмчийн компанийн засаглал, төрийн болон албаны нууцын хууль тогтоомжийг сайжруулах гэх мэт/

Тиймээс УИХ, Засгийн газар Монгол Улсын авлигын индексийг сайжруулахын тулд авлигын гэмт хэргийн суурь болсон төрийн өмч, түүний компаниудын ил тод байдал, хяналтыг сайжруулах, цүнх баригчдаараа дамжуулан сонгуулийн хандив цуглуулдаг өнөөгийн сүлжээг эвдэх томоохон эрх зүйн шинэчлэл хийх шаардлага тулгарч байгаа юм.

Г.Улсболд

Санал болгох

Х.НЯМБААТАРЫН АМЛАЛТ БА АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ 2023 ОНЫ ӨРНӨЛ

Трансперенси интернэшнл байгууллага ирэх 2023 оны нэгдүгээр сард Авлигын төсөөллийн индексийн дүнг танилцуулна. Монгол Улс 2015 оноос хойш 39-35 оноо авсан. Тодруулбал, 2015 онд 39 оноо авч 72-р байр, 2016 онд 38 оноо авч 87-р байр, 2017 онд 36 оноо аваад 103-р байр, 2018 онд 37 оноо аваад 93-р байр, 2019 онд 35 оноо аваад 106-р байр, 2020 онд 35 оноо аваад 111-р, 2021 онд 35 оноо аваад 110-р байрт байгаа.

7 өдрийн өмнө
“Нүүрсний хулгайн” Түр хорооны хянан шалгагч Д.Сугарыг чөлөөллөө

Түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд даргалж, Ц.Анандбазар, Ш.Адьшаа, Г.Мөнхцэцэг, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Энхтүвшин, Б.Жавхлан, С.Бямбацогт, Б.Бейсен, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нарын гишүүд бүрдүүлдэг.

1 сарын өмнө
Б.Болор-Эрдэнэ: Авлигажсан, хуучин системийн завхралыг яс махандаа мэдэрлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өргөдлөө өгснөө мэдэгдлээ. Түүний Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2021 онд Саудын Арабын Рияд хотод болсон Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган (Future Investment Initiative)-ы үеэр хэлсэн үгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд цацан, шүүмжлэл өрнүүлсэн юм.

1 сарын өмнө
Хулгай ингэж эхэлдэг буюу МОН-14 төсөл

Өөрийн хүнээ тендер зарлаж, шалгаруулдаг албан тушаал дээр байршуулдаг. Тэр хүнээрээ дамжуулж хамаарал бүхий, эсвэл авлига өгсөн компаниа тендерт шалгаруулдаг. Үр дүнд нь улсын нэр хүнд, улсын ажил нуран унадаг. Тийм учраас Эрчим хүчний яамнаас зарласан дээрх сонгон шалгаруулалтад АТГ анхаарлаа хандуулах ёстой гэж бид сэрэмжлүүлж байгаа юм.

1 сарын өмнө