Сурвалжилга: Тарифыг нэмж орлогын хуримтлалтай болгоно

2
2022 оны 10 сарын 52022-10-05
Сурвалжилга: Тарифыг нэмж орлогын хуримтлалтай болгоно

Монголын төмөр замын парк шинэчлэлийн асуудал өдгөө уг салбарынхны "толгойны өвчин" болжээ. Тухайлбал, зүтгүүрийн ашиглалтын хугацаа 22-25 жил, ачааны вагоны ашиглалтын дундаж хугацаа 32-35 жил байдаг бол одоогоор "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн  тээвэрт оролцдог нийт 3200 ачааны вагоны 46.6 хувийг нь 32-оос дээш жил ашиглаж байна. 

Вагоны хүрэлцээ, хангамж бага байгаагаас тээвэрт 57 жил болсон вагон ч явуулж байх жишээтэй. Шинэ вагон худалдан авч паркаа шинэчлэх шаардлагатай боловч УБТЗ-д орлогын хуримтлал бүрэлдэхгүй байгаагаас хугацаа дууссан хуучин вагонуудаар өнөөдөр тээврийг залгуулж байна.  

Үүнээс гадна УБТЗ нүүрс тээвэр, нефтийн бүтээгдэхүүний тээвэр, хүнсний бүтээгдэхүүн тээвэр, зорчигч тээврээс  жилд  50 орчим тэрбум төгрөгийн алдагдал үүрдэг гэх тоон судалгаа бий. Төмөр замын тээврийн тарифын олон жилийн алдагдал цаашид энэ байгууллагыг хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсгэн элгээр нь хэвтүүлж мэдэхээр хэмжээнд хүргэв.

Энэ алдагдал нь нэг талаас зардлын өсөлт, нөгөөгөөс тарифын хатуу хязгаарлалтаас үүдэлтэй юм. 

Уг нь тээврийн тарифын алдагдлыг бууруулах асуудал энэ цагийн төмөр замчдын мөнхийн хүлээлт байсаар ирсэн. Тэгвэл уг хүсэл биелэх бололтой.  Учир нь ирэх оны төсөвт алдагталтай  ажилладаг төмөр замын тээврийн салбарыг шинэчилж үнэ тарифыг зах зээлийн горимд шилжүүлэхээр болсон байна. Тодруулбал, үнийг одоо байгаа дүнгээс 50 хувь нэмэгдүүлэх мэдээлэл байна.

Ингэснээр  иргэд Дархан-Улаанбаатар чиглэлд зорчихдоо 6000 төгрөг, Эрдэнэт-Улаанбаатар чиглэлд 10.000 төгрөг төлдөг байсан бол ирэх оноос 9000-15.000 төгрөг болж өөрчлөгдөнө гэсэн үг.

УБТЗ өнгөрсөн онд л гэхэд 39 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол энэ оны эхний долоон сарын байдлаар 37 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Түүнчлэн "ОХУ-аас УБТЗ ХНН-ийн үнэ тарифыг нэмэх санал гаргасан байна. 

12 (1).jpg

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт  "Олон жил алдагдалтай тарифаар ажилласан нь үнэн. Улаанбаатараас  Эрдэнэт хүртэл вагоноор явахад 8100 төгрөг, автобусаар үйлчлүүлэхэд 30 мянган төгрөг байдаг. Улаанбаатараас Дархан руу явахап 6000 төгрөг төлж байна. Ийм хямд үнэтэйгээс болоод УБТЗ ХНН олон жил маш алдагдалтай ажилласан.

Зорчигч тээврээс 60 хувийн алдагдалтай бол эрчим хүч  нүүрс, хүнс, шатахуун тээвэрлэлтээс ашиг олдоггүй 40-50 хувийн алдагдалтай байна.

Бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүйн тулд төмөр замд ачаа үүрүүлдэг. Тиймээс УБТЗ тарифаа өөрчлөхөөс өөр аргагүйд хүрч байна. Үе шаттайгаар үнэ нэмнэ. Экспортын транзит ачааны үнийг нэмж, үүнээс бий болгосон орлогоор УБТЗ-ын парк шинэчлэлт хийхээр төлөвлөж байна. Үүний дараа ажилчдын цалинг нэмэх, орчин нөхцөлийг сайжруулах зэрэг ажлыг хийнэ" гэдгийг өчигдөр дуулгалаа. Тэрээр төмөр замчидтай Ган зам паласт уулзаж, тулгарсан асуудлыг нь хэрхэн шийдвэрлэхээ ярилцсан юм.

2 (1).jpg

Харин УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн Б.Цогтгэрэл  Монгол Улс ачаа тээврийн тарифын хувьд дэлхийн бусад улс орнуудаас хамгийн хямдханд тооцогдож байгааг онцолсон юм. Тухайлбал, Улаанбаатар хотоос Эрдэнэт хот хүрэх 479 км замыг туулахад нэг зорчигч 4 ам.доллар төлдөг. Харин гадаадад  400 км замыг   туулахад одоо байгаа  манай үнээс 30 дахин өндөр үнэ төлдөг байна.

Тэрбээр үргэлжлүүлэн "Хүчээр үнэ тарифыг барьсны улмаас ийм байдалд хүрсэн.  Нүүрсээ бараг үнэгүй шахам зөөж байна. УБТЗ-ыг ашиглаж, хэрэглэж болох бүх зүйлээр нь үнэгүй шахуу билэгдлийн чанартай төлбөр төлөөд ажиллуулж байгаагаас ялгаа алга. УБТЗ тарифаа нэмэхгүй бол дампуурна. Зөвхөн зорчигч тээврээс гэхэд жилд  38 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Тиймээс зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хуулиараа үнийг чөлөөтэй тавих ёстой. ОХУ-ын талаас тарифын индексац хийх ёстой, яагаад хийхгүй байна вэ гэсэн байр суурьтай байдаг. Энэ индексацаар УБТЗ-ын техник, технологийн шинэчлэл хийх хуримтлалыг бий болгоно.

Гэтэл манай талаас нүүрс зэрэг үндсэн суурь тарифыг хөдөлгөхөөр эрчим хүчний үнэд нөлөөлж, иргэдийн амьдралд сөрөг үр дагавартай гэсэн байр суурьтай өдийг хүрсэн. 

Үнийн либералчлалыг явуулж, парк шинэчлэлт хийх гэтэл одоогийн байгаа зах зээлийн эрүүл бус тарифын орчин нөлөөлж байна. Олон улсад 200 кмыг 2 цагт туулж байна. Гэтэл манай вагонууд хурдны хувьд  маш бага 40-60 км цагын хурдтай явдаг.  Энэ нь ерөөсөө л олж байгаа орлоготой холбоотой. Засвар шинэчлэл хийе, цахилгаан болгоё хурдаа нэмэе,   өндөр хурдны зам тавина гэхээр ганцхан зүйл дээр гацаж байгаа нь хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт нь эрүүл бус тарифтай учраас гацдаг" гэв. 

-ТАРИФЫН ӨӨРЧЛӨЛТ БА ШИНЭЧЛЭЛИЙН ХУРИМТЛАЛ-

308172633_5886489188048600_2543375944183468412_n.jpg

УБТЗ-д хоёр том зардал бий. Нэгдүгээрт дизель түлш, хоёрдугаар ажилчдын цалин хөлс. Үүнд нийт орлогын 65 орчим хувийг зарцуулдаг бол үлдсэн хувиар нь  байгууллагынхаа хөдлөх бүрэлдэхүүн, төмөр замын засвар, барилга байшингаа тордох зэрэг урсгал зардалд зарцуулдаг аж. Гэвч орлогын эх үүсвэр дутагдалтай, зардал их байгаагаас вагоны засварт нэн шаардлагатай том, үнэтэй сэлбэгийг гадаадаас худалдан авах, засуулах боломж хомс байна. Үүнээс болж вагон тээвэр шаардлагатай засвараа хүлээж зогсдог байдал УБТЗ-д үүсчээ. Вагон эзэмшиж байгаа хувийн компаниудын хувьд ч мөн ижилхэн асуудал бий. Энэ нь  хөрөнгийн хуримтлал үүсэхгүй байгаатай холбоотой. Хуримтлагдсан хөрөнгийнхөө дийлэнхийг нь дизель түлш, цалин хөлсөнд зарцуулснаар технологио ч шинэчилж чаддаггүй. Нэг ёсондоо УБТЗ-д орлогын хуримтлал бүрдэхгүй байгаагаас хугацаа нь дууссан хуучин вагоноор тээврийг залгуулж байна.

Төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ 2000 оныхтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн. 2000 онд УБТЗ хоногтоо 20 мянган тонн ачаа тээвэрлэдэг байсан бол одоо 60 мянган тонноос дээш ачаа тээвэрлэж байна. Энэ хэрэгцээг хангах технологийг шинэчилж чадахгүй, мухардмал байдалд орчихсон гэдгээ тэд нуусангүй. Түүнчлэн энэ их өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангахын тулд зөвхөн Эрээн Замын-үүд боомтоор ачаа тээврийг хүлээлцэж зохицуулах биш Хятадын төмөр замтай өөр хилийн гарцыг нэмэгдүүлэх нь чухал. Тиймдээ ч Ханги-Мандал болон Тавантолгой Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орохыг төмөр замынхан хоног тоолон хүлээцгээж байна. 

-УБТЗ-ЫН ЭЗЭМШЛИЙН ВАГОНООС ХУВИЙН ЭЗЭМШЛИЙХ 2 ДАХИН ИХ-

309016024_1199635640898634_7619725367691367930_n.jpg

УБТЗ нь  өөрийн эзэмшлийн 3200 орчим вагонтой. Хувийн эзэмшлийн болон түрээсийн нийт 10 мянга гаруй вагон бий. Тэгэхээр УБТЗ-ын эзэмшлийн вагоноос  хувийн эзэмшлийн болон түрээсийн вагон 2 дахин их гэсэн үг. Өнөөдрийн байдлаар экспорт, импорт, дамжин өнгөрөх, зорчигч тээвэр зэрэгт  13219 вагон хөдөлгөөнд оролцож байна. Тиймээс энэхүү олон хувь, хувьсгалын вагонуудыг  хэрхэн тээвэрт оролцуулах талаарх эрх зүйн зохицуулалт шаардлагатай болжээ. 

Улаанбаатар төмөр зам  ХХН-ээс  гадна Монголын төмөр зам ТӨХК, Зүүн баян төмөр зам ХХК, Тавантолгойн төмөр зам ХХК,  "Монголиан транс ложестик" компанийн зэрэг  олон төмөр зам бий. Олон төмөр замуудыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах шаардлага гарсан бөгөөд сахилга, дэг журам, хариуцлагын тогтолцоо алдагдсан  болохыг салбарын сайд нь шүүмжилсэн. Хамгийн сүүлд гэхэд есдүгээр сарын 28-нд Дорноговь аймгийн "Хулангийн шанд" гэх газарт "Монголиан транс ложестик" компанийн вагон замаас гарч унасан. Вагоны хоёр машинист  согтуу байсан учраас хурд хэтрүүлсэн гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн. Үүнээс харахад уг салбарт реформ хийх зайлшгүй шаардлага тулгарчээ. 

Тухайлбал, Монголын төмөр зам ХНН нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт харьяалагддаг. Тавантолгойн төмөр зам ХХК Эрдэнэс Тавантолгой ХК-ийн  харьяанд байдаг. Тиймдээ ч төмөр замын нэгдсэн удирдлага зохион байгуулалт байхгүй. Үүнтэй холбоотойгоор  төр хувийн хэвшлийн замбараагүй төмөр замуудыг цэгцэлж, Монголын төмөр замын удирдах газраас агентлаг байгуулахаар ярилцаж буй. УИХ намрын чуулганаар Төмөр замын тухай хуулийг хэлэлцүүлэх юм.

Э.СОСОРБУРАМ

 

 

Санал болгох

ОНЦ БАЙДАЛ зарлавал ямар арга хэмжээ авах вэ?

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв. Хуралдаанаас одоогоор Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ. Харин цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал дэмжив.

7 цагийн өмнө
"Цахиур Төмөр" ХХК, "Агула даатгал" компаниуд хамтран дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг 1000 гаруй хүүхэд, ахмадуудад бэлэглэлээ

"Цахиур Төмөр" ХХК, "Агула Даатал" компани нар хамтран  ханиад томууны дэгдэлтэй холбоотойгоор ахмад настан , хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зорилготойгоор  ид шидийн орон , нархан хүүхэд, өнөр бүл , гэрэл хүүхэд , бадамлянхуа , манай гэр хүүхэд , манаа төв, верист хүүхэд зэрэг хүүхдийн 8 асрамжийн газар  болон батсүмбэр ахмадын асрамжийн  газрыг тус тус хамруулан,  нийт 1000 гаруй хүүхэд, ахмад настандаа  гималай брендийн ханиадын сахаргүй диакоф, дархлаа дэмжих септилин , хүүхдийн массажны тосыг хандивлалаа. 

14 цагийн өмнө
Утаажилтын бүсээс 46 иргэнийг гаргаж, 13,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 57, аврах ажиллагааны 16 нийт 73 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

18 цагийн өмнө
Талбайн жагсаалд 7 сургуулийн оюутан, залуус оролцохоо  илэрхийлэв

Сүхбаатарын талбайд өчигдөр өрнөсөн жагсаал өнөөдөр /2022.12.05/ үргэлжилнэ. Залуус өчигдөр жагсаалын үеэр "Нүүрсний хулгайчдаа ил болго", "Бид 76 гишүүнийг тансаглуулах гэж татвар төлдөггүй", "Би өөрийнхөө төлөө биш ирээдүй хойч үеийнхээ төлөө", "Ард иргэдээ татвараар боомилж байна", "Татварын мөнгөөр юу хийв", "Эх орноо хайрлахгүй юм бол иргэн нь байгаад яах билээ" гэж бичсэн лоозон барьцгаасан байдаг. 

19 цагийн өмнө