Францын Хөдөө аж ахуйн сайдтай санамж бичиг байгууллаа

2022 оны 10 сарын 52022-10-05
Францын Хөдөө аж ахуйн сайдтай санамж бичиг байгууллаа

Бүгд Найрамдах Франц Улсын Клермон-Ферран хотноо 31 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа мал аж ахуйн олон улсын үзэсгэлэнд манай улс “Хүндэт зочин” орноор оролцож байгаатай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийж байна. 

Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Франц Улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт урт хугацааны, тогтвортой, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжийг хангах, малыг эрүүлжүүлэх, мал эмнэлгийн салбарын чадавхыг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний худалдааны хамгийн том хориг болох шүлхий өвчинтэй тэмцэхэд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын зүгээс үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.  

Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Бүгд найрамдах Франц улсын Хөдөө аж ахуйн сайдтай уулзаж хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, техник, технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад чиглэсэн үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн байгууллаа. 

  • Франц Улс эрчимжсэн хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн урт хугацааны туршлагатай тул хамтарсан судалгаа хийх, салбарын мэргэжилтнүүдийг богино, дунд хугацааны сургалтад хамруулах, мэргэшүүлэхэд хамтран ажиллах, 
  • Монгол Улсын малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх, тодорхойлох ажилд Францын талаас дэмжлэг үзүүлэх, 
  • Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакциныг дотооддоо үйлдвэрлэх, мал эмнэлгийн хорио цээрийн тусгаарлах бүс байгуулахад хүмүүнлэгийн болон арилжааны шугамаар урт хугацааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, 
  • Уламжлалт бэлчээрийн маллагаатай, байгалийн хамгийн олон төрөл зүйлийн ургамлаар тэжээгддэг Монгол малын мах, малын гаралтай түүхий эдийг эрүүл, органик бүтээгдэхүүн болохыг олон улсад сурталчлан таниулж, экспортлох, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллахад техник, эдийн засгийн  туслалцаа авах,
  • Өвлийн хүлэмж, төмс хүнсний ногооны агуулахын чиглэлээр төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун илэрхийллээ. 

Францын Хөдөө аж ахуй, хүнсний яамны сайд хэлэхдээ “Манай хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд  шинэ хуудас нээгдэж байгаад баяртай байна. Таны тавьсан хамтын ажиллагааны саналыг дэмжиж,  хамтран ажиллах болно. Мөн манай хоёр орны хамтын ажиллагааны нэгэн чухал зүйл нь газар зүйн заалт юм. Газар зүйн заалтын чиглэлд Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд болон Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайд нар идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Монголын олон бүтээгдэхүүн газар зүйн заалтад бүртгүүлснээр Европын холбоо руу экспортлох боломжтой болохоороо өндөр ач холбогдолтой” хэмээв. 

Санал болгох

УИХ | Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзэв

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв.

6 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УРИАЛГА гаргалаа

Монгол Улсын Ард иргэд, оюутан залуучуудаа Та бүхэнд дараах уриалгыг хүргэж байна.

6 цагийн өмнө
Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.05) үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нартай уулзлаа

11 цагийн өмнө
МАН бүлэг Чингис бондын төлбөрийг эргэн төлөх асуудлаар хуралдаж байна

Чингис бондыг Монгол Улсын Засгийн газар 2012 онд олон улсын зах зээлд гаргаж байсан бөгөөд 10 жилийн хугацаатай 1.5 тэрбум долларын өрийн бичиг юм. Анх 41.-5.1 хувийн хүүтэйгээр арилжаалагдаж байсан. Чингис бондоор нийт 1660 гаруй төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн гэдэг. Хуваарь ёсоор Засгийн газар Чингис бондын 137.8 сая ам.долларын үлдэгдлээ өнөөдөр хөрөнгө оруулагчдад төлөх ёстой юм.

16 цагийн өмнө