ҮАГ: COVID-ын үед НДС-д 651.5 тэрбум төгрөгийн авлага үүссэн

2022 оны 10 сарын 52022-10-05
ҮАГ: COVID-ын үед НДС-д 651.5 тэрбум төгрөгийн авлага үүссэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн (2022.10.04) хуралдаанаар “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүн”-гийн талаар Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг сонслоо. 

Тайланг танилцуулж Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат хэлэхдээ төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн баримт бичиг, төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн уялдаа холбоо сул байгаа нь харилцан хамаарал бүхий байгууллагуудын ажлын чиг үүргийг тодорхой болгож, уялдуулах шаардлагатайг илэрхийлж байна.

Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний үр нөлөөг тооцож, үнэлээгүй, үр дүн тодорхойгүй байна. Энэ нь хөдөлмөр эрхлэлтийн талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, оновчтой төлөвлөлт, шийдвэр гаргалтад хүндрэл учруулахаар байна.

Хөдөлмөр эрхлэлтийн салбарт хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилтийг хэмжих, үнэлгээ, үр нөлөөг тооцох хяналтын нэгдсэн тогтолцоо хангалтгүй байгаа нь ажилгүйдлийг бууруулах халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын үнэ цэнийг бууруулж байна. Эдгээр дүгнэлтэд үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлд 5, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад 5, Боловсрол, шинжлэх ухааны сайдад 1, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт 6 зөвлөмж, Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар, хэлтэс, холбогдох төрийн байгууллага, албан тушаалтанд 235.3 сая төгрөгийн 7 төлбөрийн акт, 851.1 сая төгрөгийн 41 албан шаардлага, 180 зөвлөмжийг аудитаар өгч ажиллалаа гэв. 

Үргэлжлүүлэн аудитын тайлангийн дэлгэрэнгүй танилцуулгыг Ерөнхий аудиторын аудит хариуцсан орлогч, тэргүүлэх аудитор Я.Сарансүх хийв. Тэрбээр,  төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын баримт бичиг, төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн уялдаа холбоо хангагдаагүй гэсэн дүгнэлтийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Засгийн газрын 2016 оны 320 дугаар тогтоолд заасны дагуу 2016-2020 онд бодлогын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөгүй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна. Бодлогын баримт бичгийг боловсруулахдаа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг мөрдөөгүй, хөдөлмөр эрхлэлтийн салбарын зарим шалгуур үзүүлэлтийг урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт харилцан уялдаагүй тусгасан, төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлсэн хэдий ч бодлогын баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, хүрэх түвшнээ хангаагүй, ажилгүйдлийн түвшин зорилтот түвшинд хүрээгүй, ахиц гараагүй, “Ковид-19” цар тахалтай холбоотой хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэгийн арга хэмжээний хүрээнд Нийгмийн даатгалын санд үүссэн 651.5 тэрбум төгрөгийн авлагыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, үр нөлөөг тооцож үнэлээгүй, хөдөлмөр эрхлэлт хариуцсан төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүрэг харилцан уялдаагүй, төсөл, хөтөлбөр боловсруулахад олон нийтийн оролцоог хангаагүй, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг бодитой судалгаанд үндэслэн тооцоолоогүй, ХЭҮЗ хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбарын гүйцэтгэлийн хэмжилт, дэмжлэгийн мөрөөр тавих хяналт, тайлагналын үнэлгээ, үр нөлөөг тооцох нэгдсэн тогтолцоо хангалтгүй, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бодит хэрэгцээ шаардлага, санхүүгийн тооцоололд үндэслэхгүйгээр төлөвлөн хэрэгжүүлж ирсэн, салбар хариуцсан яамны дотоод хяналт сул байгаа, төсөл, хөтөлбөрийн хүрээнд олгосон санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, эргэн төлөлт хангалтгүй, хугацаа хэтэрсэн авлагын дүн жилээс жилд өсөж 12.7 тэрбум төгрөг болсон, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, үр нөлөөг  тооцож үнэлээгүй, байнгын ажлын байраар хангагдсан хүний тоо тодорхойгүй, хөдөлмөр эрхлэлтийн салбарын  бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хангалтгүй, системийн ажиллагаа бүрэн бус, heds.axplorer.net цахим системд санхүүгийн дэмжлэг авсан этгээдийн регистрийн дугаар давхардсан, 643 гэрээний мэдээлэлд нэг ижил утасны дугаар 2-55 удаа бичигдсэн байна. 

Аудитын зөвлөмжийн биелэлтийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ирүүлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтанд даалгасан хэмээн танилцуулав. 

Санал болгох

УИХ | Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзэв

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв.

8 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УРИАЛГА гаргалаа

Монгол Улсын Ард иргэд, оюутан залуучуудаа Та бүхэнд дараах уриалгыг хүргэж байна.

8 цагийн өмнө
Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.05) үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нартай уулзлаа

13 цагийн өмнө
МАН бүлэг Чингис бондын төлбөрийг эргэн төлөх асуудлаар хуралдаж байна

Чингис бондыг Монгол Улсын Засгийн газар 2012 онд олон улсын зах зээлд гаргаж байсан бөгөөд 10 жилийн хугацаатай 1.5 тэрбум долларын өрийн бичиг юм. Анх 41.-5.1 хувийн хүүтэйгээр арилжаалагдаж байсан. Чингис бондоор нийт 1660 гаруй төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн гэдэг. Хуваарь ёсоор Засгийн газар Чингис бондын 137.8 сая ам.долларын үлдэгдлээ өнөөдөр хөрөнгө оруулагчдад төлөх ёстой юм.

18 цагийн өмнө