Богдхан уулын дархан цаазат газарт өмчлүүлсэн болон эзэмшүүлсэн газар

2022 оны 10 сарын 52022-10-05
Богдхан уулын дархан цаазат газарт өмчлүүлсэн болон эзэмшүүлсэн газар

УИХ-ын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын хавсралтаар “Богдхан уулын дархан цаазат газар”-ын хилийн заагийг тогтоосон.

Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нийт 407 нэгж талбарын 34.21 га газар, үүнээс:

Нийслэлийн Засаг даргын захирамжтай 44 нэгж талбарын 9.48 га газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжтай 187 нэгж талбарын 12.5 га газар, газар өмчилсөн 175 нэгж нэгж талбарын 10.66 га газар,

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нийт 213 нэгж талбарын 31.07 га газар, үүнээс: Нийслэлийн Засаг даргын захирамжтай 182 нэгж талбарын 29.5 га газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжтай 30 нэгж талбарын 1.5 га газар, Захирамж тодорхойгүй 1 нэгж талбарын 0.07 га газрын өмчлөх, эзэмших эрх олгосон байна.

Мөн Баянзүрх дүүрэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрхийг 192 иргэн, хуулийн этгээдэд олгосон бөгөөд 1267,2 га талбайг ашиглаж байна. Баянзүрх дүүргийн товчоо, Хүрхрээгийн орчимд нийслэлийн Засаг даргын захирамжаар 108 иргэн, Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмших эрх олгосон 218 иргэн, хуулийн этгээд байгааг мэдээлэлд дурдав.

Дээрх мэдээлэл өчигдөр Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурал дээр ил болсон юм.

Санал болгох

Монголын хүүхдийн ордны албан хаагчдыг шагналаа

Монголын хүүхдийн ордны 65 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагад тууштай, үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг төрийн дээд одон, медалиар шагналаа

3 өдрийн өмнө
Гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Ийн гишүүдийн 93.2 хувийн саналаар эцэслэн батлав

4 өдрийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмжтэй байдал чухал хэрэгцээтэй байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо

4 өдрийн өмнө
Нийслэлийн 2024 оны төсвийг баталлаа

. Нийслэлийн 2024 оны төсөвт нийт 2.6 их наяд орчим төгрөгийн орлого төвлөрүүлэхээр, урсгал зардалд 1.1 их наяд орчим төгрөг төсөвлөсөн

5 өдрийн өмнө