ОХУ-д байгаа монгол иргэдийн анхааралд

2022 оны 10 сарын 52022-10-05
ОХУ-д байгаа монгол иргэдийн анхааралд

ОХУ-ын “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт орсноор тус улсад 90 хоногоос дээш хугацаанд оршин суух гадаадын иргэд бүртгэл хийлгэж, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах үүрэгтэй болсон.  Тэгвэл ОХУ-ын “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 1 бүлгийн 5 дугаар зүйлийн дагуу тус улсад 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хөдөлмөр эрхлэх зорилгоор ирсэн гадаадын иргэд 30 хоногийн дотор, бусад иргэд 90 хоногийн дотор эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаж, хурууны хээ, гэрэл зургаа авхуулж бүртгүүлэх ёстой. Харин 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө ОХУ-д орж ирээд дахин гараагүй иргэд 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 180 хоногт багтан бүртгүүлнэ.

Бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд ОХУ-д нутаг дэвсгэрт оршин суух боломжгүй болж, виз, бүртгэл тань сунгагдахгүй тул та бүхнийг, ялангуяа оюутан залуучуудыг хуульд заасан хугацаанд бүртгэлд хамрагдахыг анхааруулахын хамт хэрэв танд энэ талаар мэдээлэл хомс байгаа бол сургуулийнхаа холбогдох нэгж, ажилтнуудад нэн даруй хандаж зааварчилгаа авахыг зөвлөж байна. Жич: Энэхүү бүртгэлд 0-6 насны хүүхэд, албан, дипломат паспорт эзэмшигч иргэд хамрагдахгүй.

Эрүүл мэндийн шинжилгээ хийх, гарын хээ, гэрэл зураг авч бүртгэх байгууллагын хаягийг харьяа хот, дүүргийнхээ “Төрийн үйлчилгээний төв”, сургуулийнхаа цахим хуудас, холбогдох нэгж, ажилтнаас авна.

Эрүүл мэнд, Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийн байгууллагуудын ажлын ачаалал өндөр байгаагийн улмаас та бүхэн хуулийн хугацаанд бүртгэлд хамрагдаж чадахгүй байх эрсдэлтэй тулгарч болзошгүй тул холбогдох байгууллагуудад яаралтай хандаж үйлчилгээ авах өдрөө тогтоож, дараалалд бүртгүүлнэ үү гэдгийг тус улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-наас анхааруулав. 

Санал болгох

ОНЦ БАЙДАЛ зарлавал ямар арга хэмжээ авах вэ?

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв. Хуралдаанаас одоогоор Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ. Харин цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал дэмжив.

9 цагийн өмнө
"Цахиур Төмөр" ХХК, "Агула даатгал" компаниуд хамтран дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг 1000 гаруй хүүхэд, ахмадуудад бэлэглэлээ

"Цахиур Төмөр" ХХК, "Агула Даатал" компани нар хамтран  ханиад томууны дэгдэлтэй холбоотойгоор ахмад настан , хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зорилготойгоор  ид шидийн орон , нархан хүүхэд, өнөр бүл , гэрэл хүүхэд , бадамлянхуа , манай гэр хүүхэд , манаа төв, верист хүүхэд зэрэг хүүхдийн 8 асрамжийн газар  болон батсүмбэр ахмадын асрамжийн  газрыг тус тус хамруулан,  нийт 1000 гаруй хүүхэд, ахмад настандаа  гималай брендийн ханиадын сахаргүй диакоф, дархлаа дэмжих септилин , хүүхдийн массажны тосыг хандивлалаа. 

15 цагийн өмнө
Утаажилтын бүсээс 46 иргэнийг гаргаж, 13,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 57, аврах ажиллагааны 16 нийт 73 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

20 цагийн өмнө
Талбайн жагсаалд 7 сургуулийн оюутан, залуус оролцохоо  илэрхийлэв

Сүхбаатарын талбайд өчигдөр өрнөсөн жагсаал өнөөдөр /2022.12.05/ үргэлжилнэ. Залуус өчигдөр жагсаалын үеэр "Нүүрсний хулгайчдаа ил болго", "Бид 76 гишүүнийг тансаглуулах гэж татвар төлдөггүй", "Би өөрийнхөө төлөө биш ирээдүй хойч үеийнхээ төлөө", "Ард иргэдээ татвараар боомилж байна", "Татварын мөнгөөр юу хийв", "Эх орноо хайрлахгүй юм бол иргэн нь байгаад яах билээ" гэж бичсэн лоозон барьцгаасан байдаг. 

20 цагийн өмнө