Д.Ангар: Шаталсан татвар авах гэж байгаа бол банкны хадгаламжийн хүүгээсээ эхэл

2
2022 оны 9 сарын 292022-09-29

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  өндөр орлоготой буюу сарын 10 сая хүртэлх орлоготой иргэдээс 10 хувь, 10-15 сая хүртэлх орлоготой иргэдээс 15 хувь,  15 саяас дээш орлоготой бол 20 хувь зэрэг шаталсан татварын тогтолцоог хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.  Сангийн сайд Б.Жавхлан "817 мянган хувь хүний орлогын албан татвар төлөгч нарын зөвхөн 0.1 хувийг хамрах хэмжээнд 1300 иргэнд очих  татварын зохицуулалтыг хийнэ. 0-10 сая хүртэл орлоготой иргэд хуучнаараа буюу 10 хувийн татвараа төлнө. Үүнээс дээш хэсэгт нь татвар ногдуулна" гэсэн юм. 

Шаталсан татварын тогтолцоо нь "топ-100" ААН-ын өндөр цалинтай ажилтнууд болоод уул уурхайн салбарын ажилчдыг дийлэнхийг хамрах аж.

 Банкаас хүүгийн орлогоо аваад амьдардаг бүхэл бүтэн бүлэг бий болчхоод байна

2vqoaNznnWa1B1qAqTGZx1xVXvvuye7yD1TPcZmAn3dh48dkFbDVr-time_mn.jpg

Тэгвэл энэ талаар эдийн засагч Д.Ангар "Шаталсан татварын тогцолцоо бол зөв. Монголд хэрэгжүүлэх цаг нь болсон. Их орлого олсон нь илүү татвар төлөх нь хүнлэг нийгмийн зарчим мөн. Гэхдээ Монголын төрд нэг асуудал байдаг.  Ерөөсөө засагддаггүй. Банкуудаасаа айж, бусдыг нь элэглэдэг. Энэ дээр ч мөн харагдаж байна. Өдөржин шөнөжин ажил хийгээд 5-10 сая төгрөгийн цалин авсан хүн, харин мөнгөө банкинд хадгалуулаад хуруу хумсаа ч хөдөлгөлгүй сард 5-10 сая төгрөгийн хүүгийн орлого олсон хүнээс хэн нь илүү татвар төлөх ёстой вэ?

Мэдээж зарчмын хувьд хүүгийн орлого олсон хүнээс авах ёстой.  Ялангуяа улстөрчдийн банкны хадгаламж хэдэн тэрбумаар хэмжигддэг. ХОМ-ийг нь харахад л илт байдаг. Тэдгээр хүмүүс зовох зүйлгүй сарын 5-10 сая төгрөгийн хүүгийн орлого олж байна. Тэгэхээр шаталсан татварын тогтолцоог нэвтрүүлэх гэж байгаа бол банкны хадгаламжийн хүүгээсээ эхэл. Дараа нь ард иргэдийн цалин руу ор.

Шаталсан татварын тогтолцоог дэмжиж байгаа хэдий  ч  5-10 сая төгрөгийн цалинтай хүмүүсээс өндөр татвар авна гэвэл үүнийг харин  дэмжихгүй.  Монгол улсдаа жинхэнэ баялаг бүтээж буй хүмүүс руугээ шууд дайрч байгаагаас ялгаа алга.  Аливаа зүйлд шударга ёсны зарчим үйлчлэх ёстой.

Тиймээс ажил хийж байгааг нь татвараар торгож байгаа ч цаана нь банкаас хүүгийн орлогоо аваад амьдардаг бүхэл бүтэн бүлэг бий болчхоод байна. Ер нь олон улсын жишиг бол банкны хадгаламжийн хүүнд 35-50 хувийн татвар ногдуулдаг. Гэтэл монголд банкны хүүгийн орлого 1990 оноос хойш 2016 он хүртэл 26 жил татваргүй явж ирсэн.  УИХ лоббинд автаж банкны хадгаламжийн хүүнд татвар тавьж чаддаггүй байсан. 2016 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах үеэр УИХ дуртай дургүй банкны хадгаламжийн хүүнд дөнгөж 10 хувийн татвар тавьсан.  Өөр нэг зүйл нь тансаг хэрэглээндээ татвар тавих хэрэгтэй. 200 сая төгрөгөөс дээш үнэтэй автомашинд 200 хувийн  татвар тавь л даа.  Бусад улс орны жишиг ийм л байдаг. Гэтэл монгол руу ямар ч төрлийн автомашин оруулсан  10 хувийн татвар, 5 хувийн гаалийн татвар төлөөд ороод ирж байна” гэв.

Ташрамд дурдахад, өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар өндөр орлоготой иргэдээс илүү татвар авдаг болох талаар ярьсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан юм. Тэрбээр "Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйгаа дэмжихийн тулд их орлоготой хүмүүсээс ахиу татвар авдаг болох хэрэгтэй. Манайхан үүнийг шуугиад болиулчихдаг. 2.5-5 сая төгрөгөөс дээш цалинд 15 хувийн татвар авахаар нэмэгдүүлсэн боловч жагсаал цуглаан болоод болиулсан. Хэрэв зөв ойлгуулж чадвал 2.5 саяас дээш, цаашлаад 5-10 саяаас дээш  сарын орлоготой хүн  илүү татвар төлдөг болох  зарчим руу шилжих нь зөв гэж боддог. Нийгмийн даатгалын шимтгэл ч гэсэн ялгаагүй. Ингэж байж сангуудын алдагдал буурч, ядуусаа, ахмадаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих үндэс бүрдэнэ" гэж  хэлж байв.

Э.БУРАМ

Санал болгох

УИХ | Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзэв

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв.

6 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УРИАЛГА гаргалаа

Монгол Улсын Ард иргэд, оюутан залуучуудаа Та бүхэнд дараах уриалгыг хүргэж байна.

7 цагийн өмнө
Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.05) үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нартай уулзлаа

11 цагийн өмнө
МАН бүлэг Чингис бондын төлбөрийг эргэн төлөх асуудлаар хуралдаж байна

Чингис бондыг Монгол Улсын Засгийн газар 2012 онд олон улсын зах зээлд гаргаж байсан бөгөөд 10 жилийн хугацаатай 1.5 тэрбум долларын өрийн бичиг юм. Анх 41.-5.1 хувийн хүүтэйгээр арилжаалагдаж байсан. Чингис бондоор нийт 1660 гаруй төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн гэдэг. Хуваарь ёсоор Засгийн газар Чингис бондын 137.8 сая ам.долларын үлдэгдлээ өнөөдөр хөрөнгө оруулагчдад төлөх ёстой юм.

16 цагийн өмнө