2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа

2022 оны 9 сарын 292022-09-29
 2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоомжийн төслүүдийг Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 22-ны хуралдаанаар хэлэлцсэн юм.

Тус хуралдаанаар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дэвшүүлсэн санал, өгсөн чиглэлийн дагуу ирэх онд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг төсвийн төсөлд тусган өнөөдрийн хуралдаанд дахин танилцуулж хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтсон юм.

Тэгвэл  2023 оны төсвийн төслийг  өнөөдөр /2022.09.29/ УИХ-д өргөн барьжээ. 

Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр Засгийн газрын хуралдааны дараа "Олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн хямралт нөхцөл байдал 2024 он хүртэл үргэлжилнэ хэмээн төсөөлж байгаа энэ үед Засгийн газраас төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлого болон төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна.
Иймд Засгийн газар ирэх 2023 оны төсвийн бодлогыг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж,  “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, импортын дарамтыг сааруулах, нөөцийн оновчтой хуваарилалтаар дамжуулан макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн дараах зорилтуудад чиглүүлж байна. Үүнд:
Нэгдүгээрт. Төрийн хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх,

Хоёрдугаарт. Эрүүл мэнд, боловсролын салбарт эхлүүлсэн төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэл, хүрэх үр дүнд чиглэсэн төсвийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлж, уг шинэчлэлийг бусад салбарт нэвтрүүлэх. Төрийн албаны цалин хөлсний тогтолцоог бүтээмжтэй нь уялдуулж шинэчлэх,

Гуравдугаарт. Өрийн удирдлагын стратегийг оновчтой хэрэгжүүлэх,

Дөрөвдүгээрт. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд нийгмийн хамгааллыг зорилтот бүлгүүдэд чиглүүлэх,

Тавдугаарт. Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангаж төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах, орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэлтийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлэх зэрэг болно" гэх мэдээллийг өгсөн юм.

Төсвийн хуулийн хүрээнд онцлох арга хэмжээг дурдвал

-Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор ашигт малтмалын лиценз эзэмшдэггүй өөрөөр хэлбэл уул уурхайгаас бусад Монгол Улсад бүртгэлтэй ААН, үнэт цаасны зах зээлд нээлттэй арилжах хувьцаанд хөрөнгө оруулсан этгээдийн ногдол ашгийн суутгах татварыг гадаадад 20 хувь дотоодод 10 хувь байгааг 5 хувь болгон бууруулах, 

-Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг ААН-ийн орлогын албан татвараас чөлөөлөх, 

-Монгол Улсын ААН-үүд нээлттэй хувьцаат компани болгох зорилгоор IPO гаргахыг дэмжихийн тулд  IPO гаргахтай шууд холбогдон гарах зардлыг 20 хувиар нэмэгдүүлж, ААН-ийн орлогын албан татвараас хасаж тооцох,

-Гарааны компанийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш 3 жилийн хугацаанд ААН-ийн орлогын албан татвараас бүрэн хөнгөлнө.

-Мэдээллийн технологийн компаниудыг дэмжих зорилгоор программ хангамж ашиглах, сервер түрээслэхтэй холбоотой гадаад улсад шилжүүлж байгаа орлогод ногдуулах ААН-ийн орлогын албан татварыг 5 хувь болгож бууруулах

-Хот хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангахын тулд дулаан цахилгаан үйлдвэрлэх шинэ төсөлд орлого олж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд 90 хувиар, дараагийн 3 жилийн хугацаанд  5 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ. Улмаар нийслэл хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн ААН-үүдэд татварын дэмжлэг үзүүлнэ.

-Хөдөө аж ахуйн чиглэлийн боловсруулах шатны үйлдвэрүүдэд 2027 он хүртэл гаалийн татвараас бүрэн чөлөөлнө. 

-Шинэ автобусыг 2024 он хүртэл импортын гааль, НӨАТ-аас чөлөөлнө

-Шаталсан татварын тогтолцоог нэвтрүүлнэ. 817 мянган хувь хүний орлогын албан татвар төлөгч нарын зөвхөн 0.1 хувийг хамрах хэмжээнд 1300 иргэнд очих  татварын зохицуулалтыг хийнэ. 0-10 сая хүртэл орлоготой иргэд хуучнаараа буюу 10 хувийн татвараа төлнө. Үүнээс дээш хэсэгт нь татвар ногдуулна. Тухайлбал, сарын 11 сая төгрөгийн орлоготой бол 10 саяд нь 10 хувийн татвар, илүү нэг саяд нь 15 хувийн татвар ногдуулна. 

-Төрийн албан хаагчдын цалингийн системийг шинэчилнэ. Одоогоор 165 төрлийн цалингийн ялгаатай ангилал байна. Үүнийг цэгцэлж 20 болгоно. Мөн ажилласан жилийн нэмэгдлийг шинэчилж, жил тутамд нэг хувийн нэмэгдэлтэй болгоно. 

-Уул уурхайн компаниудаас орон нутагт өгдөг хандив тусламж өгдөг нь ойлгомжгүй, тодорхойгүй явж ирсэн. Энэ харилцааг ил болгох, орон нутгийн иргэдийн оролцоог дэмжих зохицуулалт хийнэ. Тухайлбал, зөвхөн 2020 онд 6 аймагт 75.5 тэрбум төгрөгийг өгсөн байна. Гэтэл энэ мөнгө хэрхсэн нь тодорхойгүй, ил тод бус байгаа учраас  тухайн орон нутагт хандив өгөхөөр бол зөвхөн орон нутгийн хөгжлийн санд өгч, ИТХ хяналт тавьдаг болгоно. Үүнийг хуульчилна.

Санал болгох

УИХ | Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзэв

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв.

7 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УРИАЛГА гаргалаа

Монгол Улсын Ард иргэд, оюутан залуучуудаа Та бүхэнд дараах уриалгыг хүргэж байна.

8 цагийн өмнө
Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.05) үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нартай уулзлаа

12 цагийн өмнө
МАН бүлэг Чингис бондын төлбөрийг эргэн төлөх асуудлаар хуралдаж байна

Чингис бондыг Монгол Улсын Засгийн газар 2012 онд олон улсын зах зээлд гаргаж байсан бөгөөд 10 жилийн хугацаатай 1.5 тэрбум долларын өрийн бичиг юм. Анх 41.-5.1 хувийн хүүтэйгээр арилжаалагдаж байсан. Чингис бондоор нийт 1660 гаруй төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн гэдэг. Хуваарь ёсоор Засгийн газар Чингис бондын 137.8 сая ам.долларын үлдэгдлээ өнөөдөр хөрөнгө оруулагчдад төлөх ёстой юм.

17 цагийн өмнө