SOS: Хилийн цэргийн 0245 дугаар ангийн 19 настай цэрэг амиа хорложээ

2022 оны 9 сарын 302022-09-30
SOS: Хилийн цэргийн 0245 дугаар ангийн 19 настай цэрэг амиа хорложээ

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас 2022 оны I ээлжээр хилийн цэргийн 0245 дугаар ангид татагдаж,  малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан 19 настай байлдагч С нь өчигдөр /2022.09.29/ 13.00 цагийн орчимд модноос боомилсон байдалтай нас барсан байжээ.

Байлдагч С нь 2022 оны есдүгээр сарын 28-ны 16.00 цагийн орчимд үхрээ хайх зорилгоор малын сууриас морин уналгатай хөдөлсөн бөгөөд 17.30 цагийн үед малаа хайж байгаа талаар мэдээллээд дахин холбоо бариагүй тул 20.00 цагаас хилийн салбараас бүлэг гаран эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Есдүгээр сарын 29-ний 13.00 цагийн үед хилийн салбараас 8 км, малын сууриас 12 км-т  орших  "Боомын гаталга" нэртэй газар модноос боомилсон байдалтай олсон байна. Тус малын суурьт  2022 оны нэгдүгээр ээлжээр татагдсан хугацаат цэргийн алба хаагчид хамт үүрэг гүйцэтгэж байжээ. Талийгаачийг амиа алдахад хэн юу нөлөөлөв гэдгийг  Увс аймгийн цагдаагийн газраас шалгаж байна. 

БАРИЛГА ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙСАН ЦЭРЭГ НАС БАРАВ

Ташрамд дурдахад,  өнгөрсөн долдугаар сарын 13-ны өдрийн 09:10 цагт Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн алба хаагч 19 настай Н  нас барсан хэрэг гарсан. 

Хохирогч “Н” нь тус аймагт байрлах Зэвсэгт хүчний 167 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан бөгөөд тухайн үед цэргийн ангиас гадуур ажиллаж байсан, түүнчлэн баригдаж байгаа барилгын 15 давхраас унасан юм. Улмаар Зэвсэгт хүчний жанжин штабаас  167 дугаар ангийн  захирагчийн  офицерийн алба хаах гэрээг цуцалж албан тушаалаас нь чөлөөлсөн. 

Мөн тус ангийн захирагчийн  нэгдүгээр орлогч, штабын даргыг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж албан тушаалаас нь чөлөөлсөн бол тус ангийн захирагч, дэслэгч М, ахлах ахлагч Б нарыг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулаад  өнгөрсөн юм. 

2021 онд гэхэд:

  • Хоёрдугаар сарын 7-ны өдөр Дундговь аймгийн хилийн цэргийн 0129 дүгээр ангид гэрээт цэргийн алба хааж байсан 21 настай залуу харуулын байрандаа өөрийгөө боомилж, амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан.
  • Хоёрдугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд байрладаг Хилийн цэргийн 0214-р ангийн хөгжмийн дарга, удирдаач ажилтай Б гэгч нь ажлын байрандаа хадгаар өөрийгөө боомилон амиа хорлосон хэрэг гарсан.
  • Гуравдугаар сарын 29-ний өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б салааны даргадаа зодуулсны улмаас тархины цус харвалт, зүрх судасны архаг дутагдал гэх оноштойгоор нас барав.
  • Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд, зугтсан хэрэг гарсан. Үүний шалтгааныг цэргүүд дурангаа хагалж, сум дутаасан тул дарамтлуулахаас айгаад ийм үйлдэл хийсэн гэж зарим эх сурвалжууд үзэж байсан.
  • Дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн 0168 дугаар ангийн алба хаагч Х нь “Малаа эргээд ирье” гэж гараад, малын хашаанаас хоолойгоо боомилж нас барсан. Талийгаач цэргээс халагдахад долоо хоног дутуу байсан бөгөөд малын суурьт үүрэг гүйцэтгэж байжээ.

Монгол Улсын иргэн 18 нас хүрээд цэрэгт явах үүрэгтэй. Ийнхүү үүргээ биелүүлэхээр цэргийн албанд мордсон залуусын зарим нь өнөөдөр эгнээндээ алга. Санаатай болон санамсаргүйгээр цэрэг яагаад амиа алдах болов гэдэгт төр, салбар яам нь анхаарлаа хандуулах цаг болсныг удаа дараа сануулсан ч өнөөдөр энэ мэт таагүй мэдээ тасрахгүй байна. Цэрэг ажил хийж болно. Гэхдээ ажил хийх явцдаа хөдөлмөрийн аюулгүйн байдал зөрчигдсөнөөс амь насаа алдах тохиолдол үргэлжилсээр байж таарахгүй. Энэ мэт хар бараан мэдээллээс болон эцэг эхчүүд цэргийн албанд үр хүүхдээ бахархалтайгаар бус айдас түгшүүртэйгээр үдэж байна. 

 

Э.БУРАМ

 

Санал болгох

ОНЦ БАЙДАЛ зарлавал ямар арга хэмжээ авах вэ?

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв. Хуралдаанаас одоогоор Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ. Харин цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал дэмжив.

8 цагийн өмнө
"Цахиур Төмөр" ХХК, "Агула даатгал" компаниуд хамтран дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг 1000 гаруй хүүхэд, ахмадуудад бэлэглэлээ

"Цахиур Төмөр" ХХК, "Агула Даатал" компани нар хамтран  ханиад томууны дэгдэлтэй холбоотойгоор ахмад настан , хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зорилготойгоор  ид шидийн орон , нархан хүүхэд, өнөр бүл , гэрэл хүүхэд , бадамлянхуа , манай гэр хүүхэд , манаа төв, верист хүүхэд зэрэг хүүхдийн 8 асрамжийн газар  болон батсүмбэр ахмадын асрамжийн  газрыг тус тус хамруулан,  нийт 1000 гаруй хүүхэд, ахмад настандаа  гималай брендийн ханиадын сахаргүй диакоф, дархлаа дэмжих септилин , хүүхдийн массажны тосыг хандивлалаа. 

14 цагийн өмнө
Утаажилтын бүсээс 46 иргэнийг гаргаж, 13,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 57, аврах ажиллагааны 16 нийт 73 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

18 цагийн өмнө
Талбайн жагсаалд 7 сургуулийн оюутан, залуус оролцохоо  илэрхийлэв

Сүхбаатарын талбайд өчигдөр өрнөсөн жагсаал өнөөдөр /2022.12.05/ үргэлжилнэ. Залуус өчигдөр жагсаалын үеэр "Нүүрсний хулгайчдаа ил болго", "Бид 76 гишүүнийг тансаглуулах гэж татвар төлдөггүй", "Би өөрийнхөө төлөө биш ирээдүй хойч үеийнхээ төлөө", "Ард иргэдээ татвараар боомилж байна", "Татварын мөнгөөр юу хийв", "Эх орноо хайрлахгүй юм бол иргэн нь байгаад яах билээ" гэж бичсэн лоозон барьцгаасан байдаг. 

19 цагийн өмнө