Гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх 6 шалтгаан

2022 оны 9 сарын 302022-09-30
Гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх 6 шалтгаан

Гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан Монголын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. 

-----------------------------------------

Монголын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл хэлэхдээ “Монгол Улсын хэмжээнд гурилан бүтээгдэхүүний 900 орчим үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 30 орчим мянган хүн ажиллаж байна. Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд 24 цаг тасралтгүй ажиллаж, хүн амаа эрүүл аюулгүй хүнсээр хангах үйл ажиллагаа явуулдаг хариуцлагатай салбар юм. Сүүлийн 2-3 жил салбарт хүндрэлтэй нөхцөл байдал бий болсоор өдийг хүрлээ. Зарим цехүүд үйл ажиллагаагаа зогсооход хүрж байна. Цар тахлын дараах эдийн засгийн хямрал одоо илүүтэй мэдрэгдэж байна. Тиймээс гурилан бүтээгдэхүүний үнийг нэмэхээр боллоо" гэв.  

Тэдний зүгээс үргэлжлүүлэн гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх болсон шалтгааныг тайлбарлав. 

  • Хил гаалийн ойлгомжгүй байдал, тээвэр ложистикийн доголдол зэрэг асуудлын улмаас гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна.  Үйлдвэрлэгчид туслах түүхий эд, бараа бүтээгдэхүүнээ гаднаас авдаг ч хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Олон сараар нөөцлөх санхүүгийн боломж ААН-дэд алга. 

Тээврийн үнэ маш их өссөн. Энэ бол биднээс хамаарах асуудал биш. Хоёр жилийн өмнө гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Эрээнээс Улаанбаатар руу шууд тээвэр буюу татан авалт хийдэг байсан. Гэтэл өнөөдөр Эрээн-Замын-Үүд, Замын-Үүд-Улаанбаатар гэсэн хоёр тээврийн зардлыг бид төлж байна.  Хоёр жилийн өмнөөс Эрээнээс Улаанбаатар руу 40 тоннын чингэлгээр түүхий эд, материал, бараа татан авахад 7-8 мянган юань төлдөг байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар зөвхөн Эрээнээс Замын-Үүд хүрэхэд 16-18 мянган юань төлж байна. Замын-Үүдээс Улаанбаатар руу авчрахад мөн тусдаа үнэлгээтэй. 

  • Ургамлын тос, элсэн чихэр, тоног төхөөрөмж зэргийг бид ялангуяа  урд хөршөөс авдаг. Сүүлийн нэг жилийн хугацаанд ургамлын тосны үнэ  2-3 дахин өссөн.  Мөн сав баглаа боодол бас хомсдолд орж байна. Сав баглаа боодлыг сүүлийн үед дотооддоо хангаж байгаа боловч эдгээр нь  хүмүүс сав баглаа боодол хийх түүхий эдийг мөн  урд хөршөөс авдаг. Бүх салбарт ийм асуудал тулгарч үйлдвэрлэл нь доголдож байна.  

Шатахууны үнэ мөн нөлөөлж байна. Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шатахууны үнэ ямар хамаатай юм бэ гэж хүмүүс асуудаг. Гэтэл энэ салбар жилийн 365 хоног тасралтгүй ажилладаг. Хүргэлтийн бүх машинууд дизель түлш хэрэглэдэг. Гэтэл дизель түлшний үнэ бас нэмэгдсэн.

  • Дараагийн шалтгаан бол валютын ханшийн өсөлт. Хүнсний үйлдвэрлэгчид түүхий эд, туслах бүтээгдэхүүнээ гаднаас авдаг учир төлбөр тооцоогоо валютаар хийдэг. Валютын ханшийн зөрүүний улмаас бид маш их алдагдал хүлээж байна. 2021 оны есдүгээр сард ам.доллар 2800 байсан бол өнөөдөр 3400 хүрсэн. Ам.доллар цаг минутаар өсөж байна.  Валтютын ханшийн зөрүүнээс үйлдвэрлэгчид маш их хэмжээний алдагдал хүлээж байна. 

Мөн хүнсний салбарт ажиллах хүчний дутагдал үүссэн. Хүнсний салбарт ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчин алга. Энэ нь цалинтай холбоотой байх. Гурилан бүтээгдэхүүний салбар ажилчдаа тогтоохын тулд цалин урамшууллыг нь нэмэх, өөрсдийг нь сургаж хөгжүүлэхийг хичээж ажилладаг. Гэтэл бусад уул уурхай болон барилгын салбартай харьцуулахад хамаагүй бага. Манай салбарын инженерийн цалин томоохон уул уурхайн компанийн цэвэрлэгч, харуулын цалинтай тэнцэнэ. 

299422937_1265402717557032_9138810761336605704_n.jpg

Наймдугаар сарын 23-нд ХХААХЯ-аас хүнс хөдөө аж ахуйг дэмжих сангаас нэг тонн улаан буудайг худалдан авах жишиг үнийг 1 сая төгрөг байхаар тогтоосон. Газар тариалан эрхлэгчдийн холбооноос "Дээрх 1 сая төгрөгийг албан ёсоор тогтсон үнэ биш, жишиг үнэ болоод явдаг. 1 сая төгрөгөөр тариалан эрхлэгчид худалдан борлуулах юм бол алдагдалд орж ирэх жил тариалах боломжгүй болно" гэж мэдээлсэн. Өөрсдийнх нь хувьд 1.2 сая төгрөгөөр улаан буудайгаа худалдан борлуулах юм бол алдагдлаа нөхөх юм байна.  Гурил үйлдвэрлэгчдийн холбооноос мөн гурилын үнэ кг тутамд 50 хувь нэмэгдэнэ гэж мэдээлсэн. 

Өнгөрсөн долоо хоногт гурилны үнэ кг тутамд 200-300 төгрөгөөр нэмэгдсэн байсан. Өчигдрийн байдлаар гурилны үнэ кг тутамд 400-600 төгрөгөөр нэмэгдсэн байна. 

Тэгэхээр энэ бүх нөхцөл байдлаас үүдэн гурилан бүтээгдэхүүний үнэ 30-50 хувь өсөхөөр байна. Ямар гурилан бүтээгдэхүүн дээр хэдэн төгрөг нэмэгдэх талаар хэлэх боломжгүй байна. Нэгж бүтээгдэхүүн тус бүр дээр 30-50 хувь нэмэгдэх нь тодорхой шүү" гэв. 

Э.БУРАМ

Санал болгох

УИХ | Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзэв

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв.

8 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УРИАЛГА гаргалаа

Монгол Улсын Ард иргэд, оюутан залуучуудаа Та бүхэнд дараах уриалгыг хүргэж байна.

9 цагийн өмнө
Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.05) үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нартай уулзлаа

13 цагийн өмнө
МАН бүлэг Чингис бондын төлбөрийг эргэн төлөх асуудлаар хуралдаж байна

Чингис бондыг Монгол Улсын Засгийн газар 2012 онд олон улсын зах зээлд гаргаж байсан бөгөөд 10 жилийн хугацаатай 1.5 тэрбум долларын өрийн бичиг юм. Анх 41.-5.1 хувийн хүүтэйгээр арилжаалагдаж байсан. Чингис бондоор нийт 1660 гаруй төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн гэдэг. Хуваарь ёсоор Засгийн газар Чингис бондын 137.8 сая ам.долларын үлдэгдлээ өнөөдөр хөрөнгө оруулагчдад төлөх ёстой юм.

18 цагийн өмнө