Арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх, шинийг Эмээлтэд байгуулах асуудлыг ярилцав

2022 оны 9 сарын 302022-09-30
Арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх, шинийг Эмээлтэд байгуулах асуудлыг ярилцав

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн байдлаар зохион байгуулах “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн удирдлагуудтай уулзлаа.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос гаргах, малын түүхий эд, арьс шир боловсруулах цогцолборыг Эмээлтэд байгуулах уг төсөлд 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийжээ. Хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, бизнес инкубатор төв, агуулах зэрэг байгууламж бүхий аж үйлдвэрийн парк хэлбэрээр 517 га талбайд үйл ажиллагаа эрхлэхээр төлөвлөж байна. Тус паркийн удирдлагууд хууль эрх зүйн орчноо тодорхой болгох, Засгийн газраас тогтоол гаргах зэрэг шаардлага үүсэж буй талаараа ЗГХЭГ-ын даргад танилцууллаа. Нийслэлд байрлах арьс ширний үйлдвэрүүдээс шалтгаалж Туул голд сөрөг нөлөө үзүүлж, оршин суугчдын эрүүл орчинд тав тухтай амьдрах эрх нь зөрчигдөж эхэлсэн. Тиймээс арьс ширний үйлдвэрүүдийг яаралтай хотоос гаргах, цогцолборын ажлыг эхлүүлэх шаардлага тулгараад байна.

Арьс шир боловсруулах цогцолборыг Дархан-Уул аймагт барьж байгуулахтай уялдуулан судалгаа явуулахад үйлдвэрүүдийн 63 хувь нь зөвшөөрөхгүй,  тээвэр, ашиглалтын зардал  нэмэгдэх учраас зам, дэд бүтэцтэй газар руу нүүх саналаа илэрхийлжээ. Тиймээс Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь хамгийн боломжит хувилбар гэж төслийн удирдлагууд үзэж байна.

ЗГХЭГ-ын даргын зүгээс төрийн уялдаагүй, ойлгомжгүй, давхардуулсан шийдвэрүүд улс оронд нэн шаардлагатай асуудлуудад чөдөр тушаа болдог учраас нэгдсэн бодлогоор арьс ширний цогцолборыг нэг л газар барьж байгуулахаар ажиллах нь чухал байгааг онцолж, төслийг эрх зүйн орчноор хангахад анхаарахаа илэрхийллээ. Мөн паркийн бүтээн байгуулалтын ажлуудыг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хийх нь зүйтэй гэлээ.

Санал болгох

"Гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээ 2021 онд нэмэгдсэн"

Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт хэлэлцүүлэг үргэлжилж байна.

7 өдрийн өмнө
СУРВАЛЖИЛГА: Хулангийн шандад эдийн засгийн төмөр судас лугшиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалаас Монголын Ханги, Хятадын Мандал боомтын холбох цэгийн асуудлыг шийдвэрлэсэн, царигийн болон экспорт, импортын асуудлыг мухарласан мэдээг хүлээж байна.

7 өдрийн өмнө
БАЙР СУУРЬ: ХАНГИЙН ТӨМӨР ЗАМ МОНГОЛ, ХЯТАДЫН АЛЬ АЛЬД НЬ АШИГТАЙ

Монгол Улсын эдийн засаг хүндхэн цаг үеэ туулж байна. Экспортын тэг зогсолтоос үүдэн улсын төсвийн орлого гол зогоох төдий хоёр он дамналаа. Цар тахлын улмаас эдийн засаг -4.6 хувиар агшиж, төгрөг үнэгүйдэж байна. Ханшийн савлагаа, үнийн өсөлт ядуурлын эгнээг улам тэлсээр.

8 өдрийн өмнө
Экспортын шинэ гарц Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг нээж, анхны тээврийг эхлүүллээ

Хангийн төмөр зам нь 226.9 км. Энэ төмөр замаар жилд 20 сая тонн ачаа экспортлох боломжтой. Экспортын 2 дахь гарч болгож монголчууд 8 сарын хугацаанд барьж дуусгасан болохыг тэрээр онцолсон. Эл бүтээн байгуулалтад нийтдээ 3500 гаруй хүн оролцжээ.

11 өдрийн өмнө