Хүний амь хөнөөсөн 9 этгээдийг илрүүлжээ

2022 оны 9 сарын 302022-09-30
Хүний амь  хөнөөсөн 9 этгээдийг илрүүлжээ

Цагдаагийн ерөнхий газраас Улсын хэмжээнд зохион байгуулж буй "Илрүүлэлт-Оргодол-2022" нэгдсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Уг арга хэмжээ нь есдүгээр сарын 12-ны өдрөөс эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм.

-----------------------------------------------

Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Очгэрэл "Эхний 16 хоногийн дүн мэдээллээр 1725 хүн мал, эд зүйлийг олж тогтоосон. Үүнд оргодол 106, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 658, сураггүй алга болсон 91. Үүнээс 0-17 настай хүүхэд 3, хэн болох нь тогтоогдохгүй цогцос 5,  галт зэвсэг 3, зөрчлийн хэрэгт эрэн сурвалжлагдсан 130 тээврийн хэрэгсэл 72, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн этгээд 3 байна. Тухайлбал:

  • Баянхонгор аймаг гарсан хүн амины хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан иргэн Э-г есдүгээр сарын 16-нд барьсан.
  • Мөн бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан иргэн А-г есдүгээр сарын 14-нд баривчилсан. 
  • Цахим орчинд байр түрээслэх зар тавьж цагдаагийн найман дүүргээс эрэн сурвалжлагдаж байсан иргэн  Г-г есдүгээр сарын 16-нд баривчилсан.
  • Нийт 15 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч их хэмжээний эд зүйл хулгайлсан  иргэн У-г есдүгээр сарын 26-нд баривчилсан. 

Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах санд нийт 254 оргодол эрэн сурвалжлагдаж байна. Эрүүгийн хэрэг үүсээд яллагдагчаар татагдсаны дараа оргон зайлсан хүнийг оргодол гэж үздэг. Гэмт хэрэгт сэрдэгдсэн шалгах шаардлагатай 914 хүн  байна" гэдгийг онцлов. 

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ууганбаяр "Сүүлийн 16 хоногийн байдлаар нийт 653 гэмт хэргийг илрүүлсэн. Хүнийг санаатай алах 9, дээрэмдэх 19, хулгайлах 154, малын хулгай 23, хүчиндэх 17, залилах 179, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 160, бусад төрлийн хэрэг 92 байна. Дээрмийн гэмт хэргийн 80 хувь  нь нийслэлд үйлдэгдэж байна. Үүний 68 хувь нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн хэрэглэсэн үедээ харьж явахдаа халдлагад өртөж байна. Мөн 17  хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийн  65 хувь нь согтуу байх жишээний" гэв. 

Есдүгээр сарын 9-өөс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 54 этгээдийг олж илрүүлсэн байна. Тодруулбал:

  • Иргэний хэрэгт шүүхийн шйидвэр биелүүлэхээс зайлсхийсэн этгээд 29,
  • Тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан этгээд 1,
  • Торгох ялаар шийтгэгдсэн этгээд 1,
  • Нийтэд тустай ажил хийлгэхээр ял шийтгэгдсэн этгээд 4,
  • Зорчих эрхийг хязгаарлах ял буюу цахим бугуйвч зүүсэн этгээд 19 байна. Зорчих эрхийг хязгаарлуулсан  нийт 117 этгээд оргон зайлж эрэн сурвалжилагдсанаас 100 этгээдийг олж тогтоосон.  Өнөөдрийн байдлаар 17 хүнийг эрэн сурвалжилж байна.

Э.БУРАМ 

Санал болгох

ОНЦ БАЙДАЛ зарлавал ямар арга хэмжээ авах вэ?

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв. Хуралдаанаас одоогоор Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ. Харин цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал дэмжив.

8 цагийн өмнө
"Цахиур Төмөр" ХХК, "Агула даатгал" компаниуд хамтран дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг 1000 гаруй хүүхэд, ахмадуудад бэлэглэлээ

"Цахиур Төмөр" ХХК, "Агула Даатал" компани нар хамтран  ханиад томууны дэгдэлтэй холбоотойгоор ахмад настан , хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зорилготойгоор  ид шидийн орон , нархан хүүхэд, өнөр бүл , гэрэл хүүхэд , бадамлянхуа , манай гэр хүүхэд , манаа төв, верист хүүхэд зэрэг хүүхдийн 8 асрамжийн газар  болон батсүмбэр ахмадын асрамжийн  газрыг тус тус хамруулан,  нийт 1000 гаруй хүүхэд, ахмад настандаа  гималай брендийн ханиадын сахаргүй диакоф, дархлаа дэмжих септилин , хүүхдийн массажны тосыг хандивлалаа. 

15 цагийн өмнө
Утаажилтын бүсээс 46 иргэнийг гаргаж, 13,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 57, аврах ажиллагааны 16 нийт 73 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

19 цагийн өмнө
Талбайн жагсаалд 7 сургуулийн оюутан, залуус оролцохоо  илэрхийлэв

Сүхбаатарын талбайд өчигдөр өрнөсөн жагсаал өнөөдөр /2022.12.05/ үргэлжилнэ. Залуус өчигдөр жагсаалын үеэр "Нүүрсний хулгайчдаа ил болго", "Бид 76 гишүүнийг тансаглуулах гэж татвар төлдөггүй", "Би өөрийнхөө төлөө биш ирээдүй хойч үеийнхээ төлөө", "Ард иргэдээ татвараар боомилж байна", "Татварын мөнгөөр юу хийв", "Эх орноо хайрлахгүй юм бол иргэн нь байгаад яах билээ" гэж бичсэн лоозон барьцгаасан байдаг. 

20 цагийн өмнө