Монголбанк инфляцыг 2023 онд нэг оронтой тоо руу оруулахаар тооцоолжээ

2022 оны 9 сарын 302022-09-30
Монголбанк инфляцыг 2023 онд нэг оронтой тоо руу оруулахаар тооцоолжээ

Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өнөөдөр (2022.09.30) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт танилцууллаа.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэхэд анхаарсан гэж Монголбанкнаас танилцуулав.

Энэ хүрээнд тээвэр, логистикийн хүндрэлийг шийдвэрлэн хилийн гацааг арилгаснаар экспортын орлогыг нэмэгдүүлж, худалдааны эргэлтийг сайжруулах, гадаад санхүүжилтийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлийг баримтлахаар 2023 оны мөнгөний бодлогод тусгасан хэмээв. Дунд хугацаанд тогтвортой хөгжлийн нэн чухал хүчин зүйл болоод буй уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр гадаад худалдааны санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхээр зорьж байгаа. Мөн Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн, бизнесийн орлогыг төрөөс дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахаар тусгасан. Гадаад валютын гадагшаа урсах чиглэлийг бууруулж, гаднын шууд хөрөнгө оруулалтуудыг дэмжих чиглэлд онцгойлон анхаарч төслийг боловсруулсан гэв.  

Ирэх онд инфляцыг нэг оронтой тоонд оруулах, банкны салбарт АйПиОу (IPO) хийгдэх боломж нээгдэж байгаа учраас шинээр татагдах хөрөнгийн хэмжээгээр зээл олголт хэвийн болно гэж Төв банк тооцоолжээ.

2023 онд экспортын орлогыг нэмэгдүүлснээр төлбөрийн тэнцлийн дарамт буурч, макро эдийн засгийн бодлогын хувьд банкны системийн шинэчлэлийг гүнзгийрүүлэхээр зорьсон аж. Монголбанкны мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг анхаарахад чиглэсэн  үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхээр төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгалаа гэж Монголбанкны албаны хүмүүс онцоллоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар төсөв, мөнгөний бодлогыг уялдаа холбоотой байдлаар хэрэгжүүлж, үнийн өсөлтийг бууруулах цогц бодлого авах нэн шаардлагатай байна гэлээ. Учир нь гурван давхар шок буюу олон улсын хурцадмал байдал, тээвэр логистик, цар тахлаас үүдэлтэй үнийн өсөлт нь ард иргэдийн амьдралд болон бизнесийн салбарт хүнд цохилт болж байгааг хэлэв.  Иймд ирэх онд хэрэгжих төрийн мөнгөний бодлого энэ бүх эрсдэлийг хохирол багатай даван туулахад чиглэсэн байх ёстойг онцлож байлаа

Санал болгох

УИХ | Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзэв

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв.

7 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УРИАЛГА гаргалаа

Монгол Улсын Ард иргэд, оюутан залуучуудаа Та бүхэнд дараах уриалгыг хүргэж байна.

8 цагийн өмнө
Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.05) үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нартай уулзлаа

12 цагийн өмнө
МАН бүлэг Чингис бондын төлбөрийг эргэн төлөх асуудлаар хуралдаж байна

Чингис бондыг Монгол Улсын Засгийн газар 2012 онд олон улсын зах зээлд гаргаж байсан бөгөөд 10 жилийн хугацаатай 1.5 тэрбум долларын өрийн бичиг юм. Анх 41.-5.1 хувийн хүүтэйгээр арилжаалагдаж байсан. Чингис бондоор нийт 1660 гаруй төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн гэдэг. Хуваарь ёсоор Засгийн газар Чингис бондын 137.8 сая ам.долларын үлдэгдлээ өнөөдөр хөрөнгө оруулагчдад төлөх ёстой юм.

17 цагийн өмнө