Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2022 оны байдлаар улсын хэмжээнд дөрвөн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг төрийн бус байгууллагад хариуцуулжээ.
Үүнд: Хустайн байгалийн цогцолборт газрыг “Хустай цогцолборт газар төв” төрийн бус байгууллага 1994 оноос,
Их нартын байгалийн нөөц газрыг “Аргаль, агнуур судалгааны төв” төрийн бус байгууллага 2013 оноос, “Их нартын менежмент” төрийн бус байгууллага 2019 оноос,
Хар ямаатын байгалийн нөөц газрыг “Дэлхийн байгаль хамгаалах сан” 2013 оноос,
Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын судалгаа, мониторинг хийх ажлыг “Ирвэс хамгаалах сан” төрийн бус байгууллага 2019 оноос тус тус хариуцан ажиллаж байна.
2020 онд “Хустай цогцолбор газар” төрийн бус байгууллага нь Хустайн байгалийн цогцолбор газрын хамгааллын зардалд 1,2 тэрбум төгрөг, Хар ямаатын байгалийн нөөц газрын хамгааллын зардалд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар 260,0 сая төгрөг, Их нартын байгалийн нөөц газрын хамгааллын зардалд “Их нарын менежмент” төрийн бус байгууллага 80 сая төгрөг, Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын судалгаа, мониторинг хийх ажлыг “Ирвэс хамгаалах сан” төрийн бус байгууллага, хамгааллын зардалд орон нутгийн төсвөөс 84.2 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна.
Төрийн зарим чиг үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх нь улсын төсвийг тодорхой хэмжээгээр хэмнэж буйг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.