Б.Жавхлан: "Эрэл", "Шинэ яармаг"-ийн өмчийг хураана

2022 оны 10 сарын 52022-10-05
Б.Жавхлан: "Эрэл", "Шинэ яармаг"-ийн өмчийг хураана

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

------------------------------------------

Сангийн сайд Б.Жавхлан:

-Төрийн өмчийн үйлдвэрийн газруудтай холбоотой чанаргүй зээлүүдийг хурдан хугацаанд төлж барагдуулах чиг үүргийг Ерөнхий сайд сарын өмнө  өгсөн. Өнгөрсөн нэг сарын хугацаанд 140 тэрбум төгрөгийн чанаргүй зээл бэлэн мөнгөөр төлөгдсөн. Нийтдээ 800 тэрбум төгрөгөөр Хөгжлийн банкны  өр барагдлаа. Жилийн эцэст 1 их наяд төгрөгт хүргэнэ. 2023 онд төлөгдөх ёстой хоёр  бондны эрсдэл багасч байна. 140 тэрбум төгрөг төлөгдөхөд "Эрдэнэс Тавантолгой" компаниас төлөгдсөн 117.3 тэрбум төгрөг нийтдээ тус компаниас 160 гаруй тэрбумын зээл төлөх ёстой. Эхний ээлжид 117 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Тавантолгой" компани төлсөн. Хоёр талаас сайн ажиллах ийм үр дүнд хүрлээ. Үлдсэн 43 тэрбум төгрөгийг он гаргаад төлөхөөр хоёр талаас ойлголцсон. Мөн МИАТ компани үлдэгдэл 10 тэрбум төгрөгийг бүрэн төлсөн. Ингэснээр МИАТ компани Хөгжлийн банкинд өргүй болж байна. 

ТОСК, НОСК-оос нийт 1 тэрбум төгрөгийг төлж барагдуулсан. Цаашид Хөтөл цемент болон Эрэл компани, Шинэ яармаг хорооллын чанаргүй зээлүүдийг төлүүлнэ. Ингэхдээ албадлагын арга хэмжээ авна. Өмчийг нь хураана. Хөтөл цемент зах зээлд цементээ нийлүүлж байгаа. Тус компани нь өөрийн дотоод үйл ажиллагааг санхүүжүүлэхийн хажуугаар ХБ-ны өрийг төлөхөд үйл ажиллагаа нь зогсох эрсдэлтэй. Тиймээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтарч ХБ-аас ажлын хэсэг гарч хэд, хэдэн хувилбарууд дээр ажиллаж байна.   АТГ бидэнтэй маш сайн хамтарч ажиллаж байна. Ойрын хугацаанд бодитой үр дүн гаргахаар зорьж байна.

Э.БУРАМ

Санал болгох

УИХ | Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзэв

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв.

7 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УРИАЛГА гаргалаа

Монгол Улсын Ард иргэд, оюутан залуучуудаа Та бүхэнд дараах уриалгыг хүргэж байна.

8 цагийн өмнө
Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.05) үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нартай уулзлаа

12 цагийн өмнө
МАН бүлэг Чингис бондын төлбөрийг эргэн төлөх асуудлаар хуралдаж байна

Чингис бондыг Монгол Улсын Засгийн газар 2012 онд олон улсын зах зээлд гаргаж байсан бөгөөд 10 жилийн хугацаатай 1.5 тэрбум долларын өрийн бичиг юм. Анх 41.-5.1 хувийн хүүтэйгээр арилжаалагдаж байсан. Чингис бондоор нийт 1660 гаруй төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн гэдэг. Хуваарь ёсоор Засгийн газар Чингис бондын 137.8 сая ам.долларын үлдэгдлээ өнөөдөр хөрөнгө оруулагчдад төлөх ёстой юм.

17 цагийн өмнө