Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
---------------------------------------------
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Боомтын сэргэлтийн үндэсний хороонд сайдын албан тушаал бий болсон. Үүнтэй холбоотойгоор сайдын ажлын алба байгуулагдсан. Боомтын сэргэлтийн асуудал эрхэлсэн сайд, захиргаа нь цаашлаад Өмнөговь, Дорнговь, Дорнод, Сэлэнгэ аймагт салбар нэгжээ байгуулах Засгийн газрын шийдвэр гарлаа. Тухайн аймагт байгаа боомтыг нэгдсэн удирдлагаар хангахаар ийнхүү байгуулагдсан" гэв.
Засгийн газар өнгөрсөн есдүгээр сард боомтын сэргэлтийн үндэсний хорооны 10 гишүүнтэй, Ажлын алба нь таван орон тоотой байна. Тус хороог Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга ахална. Хилийн боомтын захиргааны дарга нарийн бичгийн дарга нь байна. Боомтын сэргэлтийн үндэсний хороо хилийн бүс дэх тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт, боомтын болон стратегийн орд газрыг холбосон дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэчлэлийн асуудлыг хариуцахаар шийдвэрлэсэн юм.
Э.БУРАМ