Цацрагийн зэвсэг буюу бохир бөмбөг гэж юу вэ

2022 оны 10 сарын 262022-10-26
Цацрагийн зэвсэг буюу бохир бөмбөг гэж юу вэ

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд яригдаж буй “бохир бөмбөг” нь үй олноор хөнөөх зэвсгийн нэг төрөл болох цацрагийн зэвсэг бөгөөд тус бөмбөгийг атомын цахилгаан станцтай аль ч улс цөмийн хаягдал болон цацраг идэвхт бусад материал  ашиглан бүтээж болох аюул эрсдэлтэй.

Радиологийн буюу цацрагийн зэвсэг гэж хөнөөх хүчин зүйл нь цацраг идэвхт бодисын ионжуулах туяан дээр үндэслэгдсэн шинэ төрлийн үй олноор хөнөөх зэвсгийг хэлэх бөгөөд нунтаг болон шингэн хэлбэрт байгаа цацраг идэвхт бодисыг тэсрэх бөмбөг хэлбэрт оруулан дэлбэлэхэд газар орон дээр асар их хэмжээний цацраг идэвхт хордолт, тархалт үүсгэж, амьд амьтныг альфа, бетта, гамма зэрэг ионжуулах туяагаар удаан хугацаанд сүйрүүлэн устгах нь цацрагийн зэвсгийн үндсэн аюул нь юм.

Цацрагийн зэвсэг буюу “бохир бөмбөг” нь цөмийн зэвсгийн цохих долгион, гэрлийн цацраг, нэвтрэх радиац, цахилгаан соронзон импульс, цацраг идэвхт хордолт зэрэг таван хөнөөх хүчин зүйлийн эхний дөрвөн хөнөөх шинжийг агуулдаггүй, харин хамгийн сүүлийнх нь буюу цацраг идэвхт хордолтыг газар оронд дээр /Чернобылийн хор хөнөөлтэй адил/ удаан хугацаагаар бий болгодгоороо онцлогтой.

Цацрагийн зэвсэг буюу “бохир бөмбөг” нь хот суурин, цэргийн зэвсэглэл, техник, бэхлэлтийг цохих долгионоор сүйтгэж, бие бүрэлдэхүүнийг гэрлийн цацрагаар шатааж, электроник хэрэгслэлийг цахилгаан соронзон импульсээр ажиллагаагүй болгож чадахгүй ч  газар орныг хэдэн мянган жилээр хордуулж, амьд амьтан амьдрах нөхцөлгүй болгодог тул хордолтын бүсээс хүн ам, цэргийн бүрэлдэхүүнийг яаралттай нүүлгэн шилжүүлэх  шаардлагатай болдог.

“Бохир бөмбөг” нь дайсны болон өөрийн газар нутгийг бүхэлд нь хордуулах шинжтэй, хордсон газар нутгийг хэн ч ашиглах боломжгүй болгодог тул байлдааны ажиллагаанд “гялалзсан ялалт амжилт”-ыг авчирдаггүй, харин аргаа барсан тал нь өдөөн хатгах, хорлон сүйтгэх, терроризмын зориулалтаар ашиглах өндөр магадлалтай үй олноор хөнөөх  зэвсгийн нэг төрөл юм.

Оросын эрх баригчид сүүлийн өдрүүдэд Украиныг “бохир бөмбөг” зохион бүтээж хэрэглэх гэж байгаа тухай, түүндээ Оросыг буруутгах гэж байгаа тухай анхааруулж, уг асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд оруулах гэж байгаа тухайгаа мэдэгдэж байна.

Тухайлбал, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу нэг өдрийн дотор Франц, Их Британи, Турк, АНУ-ын батлан хамгаалахын сайд нартай утсаар холбогдож, Украины “бохир бөмбөг”-ний асуудлыг хөндөж ярилаа. 

Украинд “бохир бөмбөг” бүтээж буй тухай Оросын мэдэгдлийг “худал” хэмээн Украины эрх баригчид үзэж, Олон улсын атомын эрчим хүчний агентлаг(ОУАЭХА)-ийн шинжээчдийг урьж, цөмийн байгууламжуудаа хууль бусаар ашиглаж байгаа эсэхээ шалгуулах хүсэлтээ илэрхийлээд байна.

Эх сурвалж: https://aif.ru/politics/world/gryaznye_plany_chto_izvestno_o_sozdanii_radiacionnoy_bomby_na_ukraine

Санал болгох

Samsung Galaxy Z Flip5 б, Galaxy Z Fold5  загвар дэлхийн зах зээлд гайхагдлаа

Samsung Galaxy Z Flip5, Galaxy Z Fold5  загвар нь  нугардаг уян хатан, бат бөх чанараа дэлхийн зах зээлд гайхууллаа.

2 сарын өмнө
Блокчейн технологийг санал хураалтад ашиглах нь

Дэлхий дээрх 200 гаруй улсаас 167 нь ямар нэг хэмжээгээр “ардчилалтай” (бүрэн, хосолсон г.м) байна гэсэн статистик байдаг. Сонгууль нь ардчилсан шийдвэр гаргах үр дүнтэй арга хэрэгсэл болохын хувьд нийгмийн чухал үйл явц болоод удаж байна. Гэвч уламжлалт санал хураалтын үйл явц нь шударга ёс, тэгш байдал, оролцогчдын хүсэл зоригийг илэрхийлдэг эсэх нь эргэлзээ дагуулсаар ирсэн. Тэгвэл технологийн хөгжлийг дагаад гарч ирсэн блокчэйнд суурилсан санал хураалтын систем нь төвлөрсөн бус шинж чанартай тул зөв зохион байгуулж чадвал иргэдийн сонгуулийн санал хураалтад итгэх итгэлийг нэмэгдүүлэх, зохион байгуулалтын зардлыг бууруулах, сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх, хөндлөнгийн хяналтыг сайжруулах зэргээр уламжлалт санал хураалтын системийн дутагдалтай талуудыг нөхөх бүрэн боломжтой юм. Энэхүү технологийг ашиглан санал хураалт явуулах боломж Засгийн газрууд, улс төрийн институциуд, засаг захиргааны нэгжүүдээс эхлээд хоршоо, нээлттэй хувьцаат компани гэх мэт ардчилсан зарчмаар санал хураалт явуулж шийдвэр гаргадаг бүх нэгжүүдэд нээлттэй.

5 сарын өмнө
Япон, Нидерланд чипний хоригт нэгдлээ

Өнөөгийн байдлаар орчин үеийн дэвшилтэт хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд шаардлагатай боловсронгуй технологийн эх үүсвэр хязгаарлагдмал байдаг бөгөөд гол тоглогчид болох Япон, Нидерланд улсууд Хятад руу хийх экспортоо хязгаарлах болсноо зарлав. Ингэснээр Японы томоохон технологийн компаниудаас гадна Нидерландын хамгийн чухал компаниудын нэг болох ASML нэгдэж байгаа юм.

8 сарын өмнө