2023 оны шилдэг EV6 загвар

2022 оны 10 сарын 282022-10-28
2023 оны шилдэг EV6 загвар

Технологийн салбарт цахилгаан автомашины үйлдвэрлэл хүч түрж буй. Дэлхий нийтийн чиг хандлага ч ийм байна. Өмнө нь цахилган автомашины салбар анхаарлын гадна үлддэг байсан бол өнөөдөр автомашин үйлдвэрлэгч томоохон компаниудын брэнд болж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.

Энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр дэлхийн 22 орны автомашины салбараар дагнасан 59 шүүгч дуу нэгтэй оны шилдэг автомашинаар цахилгаан автомашиныг тодрууллаа.  

2023 оны шилдэг автомашинаар БНСУ-ын “Киа” компанийн EV6 загварын автомашин 279 оноогоор шалгарав. 

Уг загварын тухай Шүүгчдийн зөвлөлийн Ерөнхийлөгч Френк Янссен “Автомашины салбар үндсэндээ өөрчлөгдөж байна. Томоохон үйлдвэрлэгчид цахилгаан автомашины хөдөлгүүрийн шинэчлэл, хурд, хүч зэрэгт онцгой анхаардаг болж. Бензин хөдөлгүүрт автомашинаас хурд, хүч, загвараараа дутахааргүй болсон байна” гэжээ.

 

2023-kia-ev6-gt-109-1659299282.jpg

Энэ жилийн шилдэг автомашины шагнал гардсан “Ки”а компани хоёр жилийн өмнөөс брэндээ шинэчилж,   лого, дизайнаа зоригтойгоор өөрчилсөн. Үүнтэй зэрэгцэн тус компани ойрын жилүүдэд цахилгаан автомашины үйлдвэрлэлд анхаарна гэдгээ зарлаж байв. Үүний тод жишээ нь,  EV6 загвар гэдгийг ч батлан харууллаа. Нийт 44 автомашинаас шигшигдсэн эл загвар нь E-GMP буюу цахилгаан платформын модулийг суурилуулснаар онцлог. Ингэснээр илүү богино хугацаанд, илүү үр дүнтэй цэнэглэдэг гэдгээрээ ижил төрлийн автомашинуудаас ялгарч буй.  Нийт 576 морины хүчтэй бөгөөд Никель-кобальт-манган бүхий хос зай хураагууртай. Мөн 58.0 кВт.ц – 77.4 кВт.ц хэлбэлздэг байна

2023 оны шилдэг автомашины шалгаруулалтад бүртгүүлсэн автомашины 50-иас дээш хувь нь цахилгаан хөдөлгүүрт автомашин байжээ. Дашрамд дурдахад, 1964 оноос хойш Женевийн олон улсын авто машины үзэсгэлэнгийн зохион байгуулагчидтай хамтран оны шилдэг автомашины шагналыг  олгож эхэлсэн билээ.

 

Санал болгох

Samsung Galaxy Z Flip5 б, Galaxy Z Fold5  загвар дэлхийн зах зээлд гайхагдлаа

Samsung Galaxy Z Flip5, Galaxy Z Fold5  загвар нь  нугардаг уян хатан, бат бөх чанараа дэлхийн зах зээлд гайхууллаа.

2 сарын өмнө
Блокчейн технологийг санал хураалтад ашиглах нь

Дэлхий дээрх 200 гаруй улсаас 167 нь ямар нэг хэмжээгээр “ардчилалтай” (бүрэн, хосолсон г.м) байна гэсэн статистик байдаг. Сонгууль нь ардчилсан шийдвэр гаргах үр дүнтэй арга хэрэгсэл болохын хувьд нийгмийн чухал үйл явц болоод удаж байна. Гэвч уламжлалт санал хураалтын үйл явц нь шударга ёс, тэгш байдал, оролцогчдын хүсэл зоригийг илэрхийлдэг эсэх нь эргэлзээ дагуулсаар ирсэн. Тэгвэл технологийн хөгжлийг дагаад гарч ирсэн блокчэйнд суурилсан санал хураалтын систем нь төвлөрсөн бус шинж чанартай тул зөв зохион байгуулж чадвал иргэдийн сонгуулийн санал хураалтад итгэх итгэлийг нэмэгдүүлэх, зохион байгуулалтын зардлыг бууруулах, сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх, хөндлөнгийн хяналтыг сайжруулах зэргээр уламжлалт санал хураалтын системийн дутагдалтай талуудыг нөхөх бүрэн боломжтой юм. Энэхүү технологийг ашиглан санал хураалт явуулах боломж Засгийн газрууд, улс төрийн институциуд, засаг захиргааны нэгжүүдээс эхлээд хоршоо, нээлттэй хувьцаат компани гэх мэт ардчилсан зарчмаар санал хураалт явуулж шийдвэр гаргадаг бүх нэгжүүдэд нээлттэй.

5 сарын өмнө
Япон, Нидерланд чипний хоригт нэгдлээ

Өнөөгийн байдлаар орчин үеийн дэвшилтэт хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд шаардлагатай боловсронгуй технологийн эх үүсвэр хязгаарлагдмал байдаг бөгөөд гол тоглогчид болох Япон, Нидерланд улсууд Хятад руу хийх экспортоо хязгаарлах болсноо зарлав. Ингэснээр Японы томоохон технологийн компаниудаас гадна Нидерландын хамгийн чухал компаниудын нэг болох ASML нэгдэж байгаа юм.

8 сарын өмнө