1. Тендерийн ерөнхий мэдээлэл
Шалгаруулах тендер: “Шунхлай Холдинг Төв Оффис” төсөл металл бүтээцийн үйлдвэрлэл болон угсралт.
Тендерийн дугаар: ШП-019/2022
Тендерийн материал хүлээж авах хугацаа: 2022 оны 11 сарын 11-ний өдрийн 15.00 цагаас өмнө
Товч мэдээлэл: ХУД-ийн 28-р хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрийн барилгыг шинэчлэн өргөтгөж “Шунхлай Холдинг компанийн төв оффис”-ийн барилгын металл хийцийн угсралтын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна. Тус төслийн хүрээнд тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан барилгын БА-4.1 ангиллын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг дараах 2 багц ажлын тендерт оролцохыг урьж байна.
Давуу эрх олгох эсэх: Үгүй
Багц 1: Металл хийц үйлдвэрлэн нийлүүлэх ажил: /1850 тн үндсэн металл бүтээц, 22000 м хучилтын долгионтой төмөр хавтан /
- Шунхлай Плаза барилгын 4-6-р давхрын металл хийц үйлдвэрлэн нийлүүлэх,
- Шунхлай Тауэр барилгын 9-р давхрын металл хийц үйлдвэрлэн нийлүүлэх,
- Шунхлай Плаза болон Тауэрийн холбоос металл хүзүүвчийн металл хийц үйлдвэрлэн нийлүүлэх.
Багц 2: Металл хийцийн угсралтын ажил:
- Шунхлай Плаза барилгын 4-6-р давхрын металл хийцийг угсрах,
- Шунхлай Тауэр барилгын 9-р давхрын металл хийцийг угсрах,
- Шунхлай Плаза болон Тауэрийн холбоос металл хүзүүвчийн меал хийцийг угсрах.
2. Оролцогчдод тавигдах шаардлага
- Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байна.
- Оролцогч байгууллага нь мэрэгжлийн баг бүхий техник, тоног төхөөрөмжтэй байх.
- Төлөвлөгдсөн барилга нь 38,50 метр өндөртэй тул оролцогч байгууллага нь “Барилгын тухай” хуулийн дагуу БА-4.1 ангиллын тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2022 оны 11 сарын 3-ний 17.00 цагийн дотор бүртгүүлэн хүлээн авна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.
Төслийн менежментийн баг:
ХУД -ын 20 дугаар хороо, Хан-Уул тауэр, оффис 601 тоот,
Төслийн админ О. Амарболд, утас 91066789
Тендерийг 2022 оны 11 дүгээр сарын 11 -ний өдрийн 15.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийн нээлтийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 17.00 цагт багтаан Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон хуулийн этгээдтэй эргэн холбогдоно.