С.Баярцогт: Монголын төлөө зүтгэсэн улстөрч бүр хэлмэгддэг

2
2022 оны 11 сарын 12022-11-01
С.Баярцогт: Монголын төлөө зүтгэсэн улстөрч бүр хэлмэгддэг

С.Баярцогт Швейцарийн прокуророос хэргийг нь цагаатгасан талаар мэдээлэл хийж, шалгагдан хаагдсан хэргүүдээ Нийслэлийн прокурорт хүлээлгэн өгч байна. 

---------------------------------------------------

Тэрбээр "Энэ хэргийг тодорхой улстөрчдийн оролцоотойгоор олон нийтийн байгууллагын нэрээр 2016 онд Швейцар улсад хэрэг үүсгэсэн. Энэ асуудлыг 6 жилийн хугацаанд Монголдоо шалгасан. Швейцарийн холбооны улс эрхзүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд Монгол, Хонконг Австралийн хууль хүчний байгууллагуудтай хамтарч хэргийг шалгасан.

2022 оны зургадугаар сарын 13-нд Монгол Улсын нийслэлийн прокурорын газраас надад үүсгэсэн албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон.

Яг үүнтэй адилхан нэг материал дээр Швейцар улсаас үүсгэсэн авлигал авсан мэргэжлийн аргаар мөнгө угаасан гэх хэргийг мөн хэрэгсэхгүй болгосон. 2022 оны наймдугаар сарын 24-нд надад албан бичиг ирүүлсэн. Сүүлийн үед зохион байгуулалттайгаар энэ хэргийн талаар мэдээлэл маш их гарах болсон. Тиймээс би Швейцараас ирсэн тогтоолыг прокурорын газарт хүргүүлж байна. 

2016 онд надад хэрэг үүсгэхдээ Оюутолгойн гэрээг нөгөө талд ашигтайгаар хийж авлигал авч, мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг нээсэн. Улмаар 2018 оноос эхэлж тодорхой хугацаанд намайг цагдан хорьсон. Анхан, давж заалдах бүр улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар ороод дахин мөрдөн байцаалтанд буцаасан. Тухайн үед шүүх нотолж чадахгүй бол цагаатгадаг байгаагүй учраас хэрэг нэмэлт мөрдөн байцаалтанд буцсан. Бүтэн жилийн турш нэмж мөрдөн байцаалт хийгээд энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнтэ адил Швейцар улсад 2016 онд энэ хэргийг надад үүсгэсэн. Үүнтэй холбогдуулж монголын 2-3 бизнесменийг тус улсад аваачиж мэдүүлэг авсан. Мөн надад үйлчилж байсан Швейцар улсын банк, Рио Тинтотой холбогдсон учраас Австралийн хууль хүчний байгууллагуудыг оролцуулж өргөн хэмжээний мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.  Энэ хэрэг 6 жил шалгагдсан.

Би хувьдаа Монголын улстөрчдийн дундаас ийм олон хүчний байгууллагаар зэрэг шалгагдсан хэрэг ховор. Манайхан өөрийн хүндээ итгэдэггүй. Шийдвэр гаргахаар ямар нэгэн нөлөө орсон гэж харддаг. Швейцар улс эрхзүйт төртэй, хууль дээдэлдэг улс. Хонконг Австрали улс хууль дээдэлдэг ёс журмаараа  дэлхийд тэргүүлдэг. Ийм улсуудын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугүй гэдэг нь тогтоогдсон. Цагаадсандаа туйлын баяртай байна. Монголын хууль хүчний байгууллагууд ч гэсэн хүн засагладаггүй, хууль засагладан эрэн үе ирсэн гэдгийг харуулж чадсан явдал боллоо. Швейцар улс анхнаасаа мөрдөн байцаалт хийхдээ хувь хүнийг мэдээллээр маш их хангадаг юм байна лээ. Хангасан мэдээлэл бүрийг би АТГ, хууль хүчний байгууллагад өгч байсан. Өнгөрсөн  хугацаанд би  500 гаруй хоног шоронд суусан. Өмнө нь улс төрд 30 гаруй жил зүтгэхдээ Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, нийгмийн асуудал, Сангийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд төсөв, эдийн засгийн бодлогын асуудалд маш их анхаардаг байсан.

Хэлмэгдсэн гээд өрөвдүүлэх хүсэл алга

313201313_955045655366832_4499043356751559523_n.jpg

Ийм үйл явдал болсны дараа "Монгол Улс 32 жилийн хугацаанд ихээхэн хэмжээний амжилт гаргасан. Гэхдээ Үндсэн хуулиа төгс төгөлдөр төлөвшүүлж чадаагүй юм байна. Хууль засагладаг тэр хэлбэрт оруулж чадаагүй. Хүн засаглаж, хараат байсан юм байна" гэдгийг ойлгосон.

Тиймээс би улс төрийн цаашдын зорилтын хүрээнд хүний эрх, хууль засагладаг төрийн тогтолцооны төлөө ажиллана.

Цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдал сэргэх болоогүй байна. Ирэх 2 жилд эдийн засаг хүндэрнэ. Дэлхийн геополитикийн хувьд маш том өөрчлөлт орсон. Ийм үед монголчууд бид эв нэгдэлтэй байж, хариуцлага, сахилга баттай байж, маш их хөдөлмөрлөж байж энэ хүндрэлийг давж гарах ёстой. Хүмүүс надаас байнга "Хэлмэгдсэн юм уу" гэж асуудаг.  Энэ бүх хэрэг Монголын эдийн засагт хамгийн их нөлөөтэй байгаа Оюутолгойн гэрээг ахалж, гарын үсэг зурсантай холбогдуулж хэрэг үүсгэсэн. Өнгөрсөн 2009 оноос хойш сайн муугаар хэлэгдэж ирсэн.  Монголын эдийн засгийг авч яваа хэдхэн гол төслийн нэ бол Оюутолгой гэдгийг хүн бүр мэднэ. Гуравдагч орны хөрөнгө оруулалт бол Монгол Улсын эдийн засагт маш их хэмжээний ам.доллар оруулж ирэхээс гадна өөрөө шинэ технологи, компанийн соёл, Монгол Улсын тусгаар тогтнолыг эдийн засгийн аргаар баталгаажуулдаг. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэх хэмжээний том хөрөнгө оруулалт байсан учраас энэ том төслийг сайлах, муулах  явдал байнга байсан.

Ямартай ч цаг хугацаа бүх зүйлийн шалгуур. Одоо Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт дууссаны дараа улсын төсөвт хамгийн нөлөөтэй хамгийн том төсөл болсон гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс энэ гэрээнд гарын үсэг зурсан учраас улс төрийн дайралт ирж байсан. Тухайн үед би энэ дайралтыг би давж гарна, ойлгуулж чадна гэдэгтээ итгэлтэй байсан.

20 дугаар зууны түүхийг хар. Монголын төлөө зүтгэсэн улстөрч бүр хэлмэгддэг. Тэр хүмүүсийн сэтгэлзүйд хувь хүн хэлмэгдэж болно. Монголын хувь заяа төөрч болохгүй гэдэг сэтгэл байсан. Миний хувьд ч гэсэн энэ үзэл бодлыг агуулж явна. 

Тиймээс би хэн нэгэн хүнийг буруутгах эсвэл би хэлмэгдсэн гээд өрөвдүүлэх хүсэл алга. Үнэнийг олоод цаашаа нэгдэж нийлээд явах ёстой. Монголын хувьд үүлэн чөлөөний нар шиг боломж гарч байна. 1989-1990 онд Монголд ардчиллын нар гарсан. 2009 онд Монголчууд хэнээс ч асуухгүйгээр хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн. Яг одоогийн хувьд эдийн засгаа сэргээх, дахин сэргэн мандах боломж богино хугацаанд байгаа шүү. Зөв сэтгэлээр оролцоорой. 

 

 Э.БУРАМ

 

Санал болгох

Л.Гантөмөрийг АН-ын даргад бүртгүүлэхээр УДШ-д материалаа хүргүүлэв

Ардчилсан намын ҮБХ өнгөрсөн долоо хоног ээлжит бусаар хуралдаж, 152 хүний саналаар Л.Гантөмөрийг сонгосон билээ. Тэгвэл өнөөдөр АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийн нэрийг УДШ-д бүртгүүлэхээр өргөн барив.

1 цагийн өмнө
2023 оны NBA-ын бүх оддын гарааны тоглогчид тодорлоо

Бүх оддын тоглолт 1993 оноос хойш анх удаа Солт Лейк Ситид ирэх сарын 19-нд тоглоно

2 цагийн өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна.

2 цагийн өмнө
ЦХХХЯ: 13А маягтыг цахимд шилжүүлэх туршилтыг ИРЭХ ДОЛОО ХОНОГТ эхлүүлнэ

Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс дараагийн шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Туршилтын нэг сарын дараагаас бүрэн хэрэгжүүлж ажиллана.

2 цагийн өмнө