Английн судлаачид тамхинаас гарах аргын нэгээр VAPE-ийг нэрлэв

2022 оны 11 сарын 22022-11-02
Английн судлаачид тамхинаас гарах аргын нэгээр VAPE-ийг нэрлэв

"Тамхигүй маргаашийн төлөө" ТББ-аас өнөөдөр /2022.11.02/ мэдээлэл хийлээ. Монгол Улсын хувьд жил бүр 20 мянган хүн тамхинаас үүдэлтэй өвчлөлд өртөж 4300 хүн нас бардаг. Монголын тамхидалтын түвшин 27 хувь байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болжээ. Тус ТББ нь Монгол Улсад тамхидалтын түвшинг бууруулах иргэдэд тамхины хор уршгийг таниулж, тамхинаас гаргах зорилготой бөгөөд 2025 он гэхэд 100 мянган хүнийг тамхинаас бүр мөсөн гаргах төлөвлөгөөтэй. Тиймээс тамхидалттай хамгийн сайн тэмцдэг орнууд болох Англи, Австрали улсуудаас дараах мэргэжилтнүүдийг урьж  тамхинаас гарах аргыг танилцуулав.

Австрали улсын иргэн, доктор Колин Менделсон нь 40 гаруй жилийн турш тамхины эсрэг эмчилгээний тухай судалгаа, шинжилгээ хийсэн ба ойролцоогоор 100 мянга гаруй хувь хүнд тамхинаас татгалзахад нь тусалжээ. Дээрх өндөр хөгжилтэй орнууд нь тамхийг орлуулах бүтээгдэхүүн байдаг гэж тодорхойсон бөгөөд тэдгээр бүтээгдэхүүнийг бодлогоор дэмжих нь тамхидалтын түвшинг бууруулах чухал алхам  гэж үздэг байна. 

Тэрбээр хэлэхдээ "Янжуур тамхи бол хамгийн хор хөнөөлтэй бүтээгдэхүүний нэг. Янжуур тамхи тогтмол татдаг 3 хүний 2 нь маш эрт нас бардаг. Тамхинаас гарах хүсэлтэй хүмүүс янжуур тамхиа өөр аюул багатай бүтээгдэхүүнээр буюу  ууран гаанс буюу vape-ээр сольж болно. 

Австралид vape  нь  түгээмэл, бөгөөд тамхинаас гарах  хамгийн үр дүнтэй арга" болохыг онцлов.

Харин Сэр Кэвин Баррон нь Английн парламентад 29 жил ажиллахдаа тамхины эсрэг олон хуулийн төсөл дээр ажиллаж байсан туршагатай. Тэрбээр "Би 1993  онд тамхины сурталчилгааг хорих хуулийг парламентад өргөн барьсан. Энэ нь эхний ээлжид дэмжигдээгүй. Одоогийн байдлаар Их Британийн тамхи татдаг хүний тоо 6 саяд хүрсэн. Жилд 74 мянган хүн тамхидалтаас болж нас бардаг. Английн үндэсний эрүүл мэндийн агентлагын гаргасан дүгнэлтээр жилд хагас сая гаруй хүн эмнэлэгт тамхитай холбоотой өвчлөлөөр ханддаг. Татвар төлөгч нар тамхи татдаг хүмүүсийг эмчлэх зардалд жилд 2.5 тэрбум фаунт зарцуулдаг" гэв.

10 хүн тутмын найм нь тамхинаас гарах  бодол тээдэг 

74rmFkGJGqDAtkazjoYc2Aia5R6886lAhwMhhG4ElD-MPA PHOTO 2020-8-4005.jpg

Нэмэлт мэдээлэл дурдахад, дэлхийд тамхи татдаг 10 хүн тутмын найм нь тамхинаас гарах  бодол тээдэг бөгөөд жилд дор хаяж нэг  удаа тамхинаас гарах гэж оролдсон судалгаа байдаг аж. Тамхинаас гарах хүсэлтэй 360 гаруй сая хүн электрон тамхийг хэрэглэдэг. Мөн дэлхий даяар цахилгаан тамхийг 161 улсад худалдаж байгаа ба үүнээс 100 гаруй улс нь хуулиндаа оруулж зөвшөөрсөн байна.

Электрон тамхи хуулиараа зөвшөөрсөн 100 гаруй улсын 50 улсад хууль хараахан батлагдаагүй, 32 улс хориглосон байна.

Тэдгээр улсууд нь лалын шашинтай 14 улс нь архи, тамхи, электрон тамхи аль алиныг хууль болон шашнаар хориглосон байдаг гэнэ. Өндөр хөгжилтэй орны судалгаанаас харахад Англи болон Шинэ Зеланд утаат тамхины эсрэг хамгийн эрчимтэй тэмцэж байгаа газрууд бөгөөд нэг хайрцаг утаат тамхинд хамгийн өндөр татварыг тавьдаг. Харин электрон тамхин дээр татвар тавьдаггүй. Европын холбооны улсууд цахилгаан тамхинд 10-20 дахин бага татвар ногдуулсан байдаг.

Хөрш орнуудын цахилгаан тамхинд 2-4 дахин бага татвар тавьсан байна. Утаат тамхитай адилтгаж татвар тавьсан нэг ч улс дэлхий дээр байхгүй. Өнөөдрийн байдлаар янжуур тамхины хэрэглээ Монгол улсад огт буураагүй байгаа мэдээлэл дээр 2020 онд 2.5 тэрбум ширхэг, 2021 онд 3.7 тэрбум ширхэг янжуур тамхи импортлогдсон байна. Монгол улсад нэг  хайрцаг янжуур тамхинд ногдох татвар 840 төгрөг  байдаг. Энэ нь бусад 193 улсаас хамгийн бага татвар авч байгаад тооцогдоно. Ядуу буурай болон хөгжиж буй орнуудын жишиг нэг хайрцаг тамхинд 2000-2500 төгрөгийн татвар  ногдуулдаг  байна.

74rmFkGJGqDAtkazjpvt6SzVol9OxVUZdf7GFhEpGZ-280124986_5130415293710280_1685317171980575350_n.jpg
74rmFkGJGqDAtkazjpfnzQmLTEphZJ0FsmjzDj6Cap-280205112_755607678765658_8090073408946005911_n (1).jpg

Э.БУРАМ

Санал болгох

Цагаан сараас өмнө ногдол ашиг тараахыг иргэд шаардав

Цагаан сараас өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа авахыг иргэд шаардаж байна.

1 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс сайжирна

ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САРЫН ДОЛООН УЛААН ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР

6 цагийн өмнө