Засгийн газрын Лхагва гаригийн ээлжит хуралдаанаар Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу автомашинуудыг татан төвлөрүүлэхээр болжээ. Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлснээр ойрын хугацаанд 250 машин хураах аж. Мөн орон нутгийн өмчит газруудаас 1000 орчим автомашин татах юм байна.
Өнөөдрийн байдлаар Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу 250 автомашиныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт төвлөрүүлжээ. Хураасан тээврийн хэрэгслүүдийг зайлшгүй шаардлагатай, эмнэлэг, хил хамгаалах ерөнхий газар, онцгой байдал, гаалийн газарт хуваарилахаар төлөвлөжээ. Мөн орон нутгийн хэрэгцээнд шилжүүлэх ажлыг эхлүүлжээ.
Мөн тодорхой төрийн байгууллагууд авч ашиглах боломжгүй элэгдэл, хорогдол нь байх ёстой хэмжээнд хүрсэн автомашинуудыг дуудлага худалдаанд оруулсан аж. Нийт 23 автомашиныг 120 орчим сая төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулсан байна.
Б.ЦЭЦЭГ