Б.ЭНХБАЯР: Тусгай хамгаалалттай газарт өмчийн бүртгэлгүй орон сууц барьсан

2
2022 оны 11 сарын 72022-11-07
Б.ЭНХБАЯР: Тусгай хамгаалалттай газарт өмчийн бүртгэлгүй орон сууц барьсан

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Газрын тухай багц хуулийг хэлэлцэж дэмжсэн байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл өгсөн юм. Тэрбээр,

-Засгийн газраас Газрын багц хуулийн хүрээнд таван хуулийн төсөл өргөн барьсан. Дээр нь, Хот байгуулалтын тухай хуулийн төсөл, Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн төслийг Засгийн газраас хэлэлцэж орж ирнэ. Тэгэхээр багц хуулийн хүрээнд 7 хуулийн төслийг хэлэлцэнэ. Сая МАН-ын бүлэг Газрын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжих улс төрийн шийдвэр гаргалаа. Дараа нь энэ асуудлаар ажлын хэсэг гаргаж нухацтай үзнэ. Яагаад гэвэл газар бол улсын үндэс. Үндэсний аюулгүй байдлын тусгаар тогтнолын асуудал. Газрыг бид хувийн өмч гэж өмчлөх асуудлыг шийдэж 20 жил өнгөрсөн ч хангалттай хэмжээнд эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна. Энэ хугацаанд Монгол Улс нийт газар нутгийнхаа 0.04 хувийг өмчлүүлсэн. Цаашид хувийн өмчийн энэ эрхийг улам баталгаажуулах шаардлагатай. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1.1 сая иргэн, хуулийн этгээд газар эзэмших болон өмчлөх хуулийн харилцаанд орсон. Өнгөрсөн хугацааны нөхцөл байдлыг дүгнэвэл бид Газрын хуультай мэт боловч нөгөө талаар хуульгүй мэт аягласан үр дагаварууд бий болжээ. Үүний олон сонгодог жишээг дурдаж болно. Ялангуяа тусгай хамгаалалттай газарт отог барих эрхээр дамжуулан өчнөөн их наядын хөрөнгөөр хэдэн зуун мянган иргэний орон сууц өмчийн бүртгэлгүй харилцаанд орсон байна. Зайсан, Тэрэлж, шинэ Яармагийн асуудал. Нөгөөтэйгүүр, эдгээр асуудлыг түгжрэлийн бодлоготой холбовол хамгийн үнэтэй баялгаа бид үнэ цэнэгүй байлгаж ирсэн. Өөрөөр хэлбэл, газрын 97-98 хувийг татвар чөлөөлдөг, бараг л үнэгүй. Газрын алба, Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс далд байдлаар өндөр үнээр зарж байна. Эргээд орон сууц барьж буй хүмүүс авлигын өртөг шингээж өндөр үнэтэй орон сууц барьдаг. Газрын шимтгэлийн цаана далд эдийн засгийг ил болгох ёстой. Газрын харилцааны бодлогыг нэгдмэл байдлаар шийдвэрлэхгүй бол малчид зөрчил үүсдэг, хот суурин газарт ч зөрчил үүсдэг асуудал бий болсон байна.

Дараа нь Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл өгсөн. Тэрбээр,

-Газрын тухай хууль 2002 онд батлагдснаас хойш нийт 32 удаа нэмэлт өөрчлөлт орсон байна. Хуулийн давхардал хийдлийн талаар Хуульзүй дотоод хэргийн яамнаас судалгаа хийхэд 7 давхардал 29 зөрчил, 25 хийдэл байна гэсэн дүгнэлт гаргасан. Газар олголтыг цэгцэрч байгаа. Өөрөөр хэлбэл, газар олголт хийгдэж буй байгууллагуудад нэгдсэн төлөвлөгөө хийдэг болгоно. Тухайлбал, Байгаль орчин аялал жуулчлалын яам Тусгай хамгаалалттай газарт газар олгохоор болбол тухайн хүн жилийн өмнө төлөвлөлт хийнэ гэсэн үг. Энэ төлөвлөгөөнд уул уурхай, бэлчээр, газар зэрэг бүгд цэгцэрч эхэлнэ гэж бодож байна. Дүүргийн хэмжээнд газар олголтыг хотын хэмжээнд хийнэ. Нийслэлээс газар олголтыг цахимаар шийднэ. Дүүрэгт газрын давхардал их гарч, шүүхэд гардаг.

Санал болгох

Л.Гантөмөрийг АН-ын даргад бүртгүүлэхээр УДШ-д материалаа хүргүүлэв

Ардчилсан намын ҮБХ өнгөрсөн долоо хоног ээлжит бусаар хуралдаж, 152 хүний саналаар Л.Гантөмөрийг сонгосон билээ. Тэгвэл өнөөдөр АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийн нэрийг УДШ-д бүртгүүлэхээр өргөн барив.

12 минутын өмнө
2023 оны NBA-ын бүх оддын гарааны тоглогчид тодорлоо

Бүх оддын тоглолт 1993 оноос хойш анх удаа Солт Лейк Ситид ирэх сарын 19-нд тоглоно

32 минутын өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна.

1 цагийн өмнө
ЦХХХЯ: 13А маягтыг цахимд шилжүүлэх туршилтыг ИРЭХ ДОЛОО ХОНОГТ эхлүүлнэ

Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс дараагийн шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Туршилтын нэг сарын дараагаас бүрэн хэрэгжүүлж ажиллана.

1 цагийн өмнө