Булхайгаа дэлгэлцсэн 2 гишүүнийг АТГ-т очихыг үүрэгджээ

2022 оны 11 сарын 82022-11-08
Булхайгаа дэлгэлцсэн 2 гишүүнийг АТГ-т очихыг үүрэгджээ

УИХ-ын чуулганы хуралдаан дээр харилцан булхайгаа дэлгэлцсэн парламентын гишүүн Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нарыг Авлигатай тэмцэх газарт хүсэлтээ өгч, өөрсдийгөө шалгуулахыг МАН-ын даргын хувьд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгожээ. Гишүүд Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед маргаан үүсгэж, нэгнийхээ хийсэн "хулгай"-г илчилсэн юм. Тэдний яриаг хүргэе.

Ц.Даваасүрэн: Хаана банк, хаана сан байна, тэнд Б.Жавхлан хуруугаа дүрж байна

-Б.Жавхлан чи хамгийн их Хөгжлийн банкийг үймүүлсэн. Чиний менежер  зээлийн газрын дарга хийсэн, чиний танил хүүхэн зээлийн санхүүжилтийн хэлтсийн захирал хийсэн. Батхүү захиралтай Жавхлан сайдын авгай Чингис банкийг хамтран эзэмшдэг. Энэ хамтран эзэмшдэг компани руугаа Хөгжлийн банкны 40 гаруй тэрбум төгрөгийг хийгээд одоо байхгүй болсон. Энийг хэн төлөх вэ. Чи хаана банк байна, хаана сан байна бүгд рүү нь гараа дүрж байна. ЖДҮ ч тэр, бичил санхүүжилтийн сан ч тэр, Төрийн банк ч тэр зээл шилжүүлнэ. Одоо төсөвт 60 гаруй тэрбум төгрөгийг зээлийн хүүгийн суутгал гэж төсөвлөсөн. Арилжааны банкуудын зээлийн хүүг зөрүүтэй олгож банкуудын захирлыг удирдаж байна. Хэн, ямар зээл авч байгааг шалгах хэрэгтэй. Зээлээр мэргэшсэн ийм хүн Сангийн сайд хийгээд өнөөдөр бүх зүйлээр луйвар хийж байна. Миний ярьж байгаа зүйл худлаа бол чи намайг Их хурлын Ёс зүйн байнгын хороонд өгөөрэй. Энэ бүгдийг Түр хороо хянах хэрэгтэй. Ингэсний дараа Хөгжлийн банкны зээлийг төлөх тухай асуудлыг  ярих хэрэгтэй. Ийм ёс зүйгүй юм байж болохгүй. Хэрвээ Хөгжлийн банкны зээлийг төр баталгаа гаргаад төлөх юм бол хэн ч зээлээ төлөхгүй. Эцэс сүүлд нь энэ банкаа дампууруулаад алга болно.

Б.Жавхлан: Дарханы арьс ширний цогцолборт Ц.Даваасүрэн хүнээ тавьж, ТЭЗҮ-ийн үнэ өөрчилсөн

-Ц.Даваасүрэн гишүүн 2012-2020 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Гансүх гэх залууг “Дарханы арьс ширний цогцолбор” ТӨҮГ-ын захирлаар томилуулсан. Монгол Улс жилдээ 650 мянган үхрийн шир боловсруулдаг. Үүнийг бүтэн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж 13-14 сая ам.долларын үнийн судалгаа мэргэжлийн холбоодод бий. Монгол Улсад богийн сая ширхэг арьс боловсруулахад 3-4 сая долларын тоног төхөөрөмж шаардлагатай. 10 сая арьс шир боловсруулах үйлдвэр 4.4 сая болж тоо нь буурсан. Хөрөнгө оруулалт нь нэмэгдсэн. Хуучин ТЭЗҮ-гээр зөвхөн тоног төхөөрөмж нь 30 сая доллар, барилга байгууламж нь 60 сая доллар болох байсан. Харин одоо 156 сая евро болж нэмэгдсэн. 103 сая евро дээр нь Засгийн газрын баталгаа гаргая гэх хүсэлтээ ирүүлсэн. Хуулийнхаа дагуу эрсдэлтэй тул боломжгүй. Бодит байдал дээр ТЭЗҮ нь хэт зөрүүтэй байна гэх хариуг өгнө. Таны яриад байдаг үнэлэмжээр бодит, үнэн, шударга байдал гэж энэ үү. Таны хийж буй зүйлийн нэг хэсгийг нь л хэлж байна.

Санал болгох

Л.Гантөмөрийг АН-ын даргад бүртгүүлэхээр УДШ-д материалаа хүргүүлэв

Ардчилсан намын ҮБХ өнгөрсөн долоо хоног ээлжит бусаар хуралдаж, 152 хүний саналаар Л.Гантөмөрийг сонгосон билээ. Тэгвэл өнөөдөр АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийн нэрийг УДШ-д бүртгүүлэхээр өргөн барив.

42 минутын өмнө
2023 оны NBA-ын бүх оддын гарааны тоглогчид тодорлоо

Бүх оддын тоглолт 1993 оноос хойш анх удаа Солт Лейк Ситид ирэх сарын 19-нд тоглоно

1 цагийн өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна.

1 цагийн өмнө
ЦХХХЯ: 13А маягтыг цахимд шилжүүлэх туршилтыг ИРЭХ ДОЛОО ХОНОГТ эхлүүлнэ

Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс дараагийн шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Туршилтын нэг сарын дараагаас бүрэн хэрэгжүүлж ажиллана.

1 цагийн өмнө