Х.Нямбаатар сайд Төрийн ордонд Э.Одбаярын яллах дүгнэлтийг уншлаа

2022 оны 11 сарын 92022-11-09
Х.Нямбаатар сайд Төрийн ордонд Э.Одбаярын яллах дүгнэлтийг уншлаа

Иргэн Э.Одбаяр нарын таван иргэнд холбогдох хэргийг өчигдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, тэднийг худал мэдээлэл тараасан, хууль сахиулагчийн хууль ёсны ажлыг эсэргүүцсэн гэм буруутайд тооцож, зорчих эрх хязгаарлах ял оноосон.

Харин өнөөдөр Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн санаачилгаар дээрх хэргийн тухай мэдээллийг дэлгэрүүлж ярилаа. Ингэхдээ тэрээр шүүхийн шийдвэр албажаагүй тул прокурорын дүгнэлтийг харж ярьж байгаагаа тайлбарлаж, хувилж авсан яллах дүгнэлтийг сэтгүүлчдэд харуулав.

Бид Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Тамгын газрын ажилтнаас Э.Одбаяр нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэр албажиж гарсан эсэх, хэргийн холбогдогч нарт гардуулсан эсэхийг асуулаа. Тэрээр, шүүхийн шийдвэрийг 15 хоногт бичгээр гаргаж, дараа нь гардуулдаг хуулийн хугацаатай болохыг хэлсэн юм.

MPA_5277 (1).jpg

Харин прокурорын яллах дүгнэлт бол шүүхийн албажсан шийдвэр шиг shuukh.mn сайтад нийтлэгдэж олон нийтэд ил болдоггүй. Зөвхөн тухайн эрүүгийн хэргийн оролцогчид буюу хохирогч болон шүүгдэгч, улсын яллагч, мөрдөгч, шүүгч, өмгөөлөгч танилцдаг баримт юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нь иргэн Э.Одбаяр нарын хэргийн оролцогч биш, тухайн мөрдөн шалгах ажиллагаанд оролцох эрхгүй этгээд байж яаж, ямар замаар, хэний зөвшөөрлөөр олж авсан нь анхаарал татаж байна. Мөн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулдаг индрийг ашиглаж, ийм зориулалтын цаг дээр цугласан хэвлэлийнхний цугласан байдал дээр яллах дүгнэлт харуулан танилцуулж, намын үүрэгтний ажлаа хольж байгаа нь хачирхалтай байлаа.

Г.Улсболд

Санал болгох

Хурал даргалагч хэмээх найруулагч

Нүүрсний хэрэгт нэр холбогдсон Т.Аюурсайхан, ажнай Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, үргэлж иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилох талаар ярьдаг Б.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан, Б.Бат-Эрдэнэ нараас энэ Байнгын хороонд харьяалагддаг шүү дээ.

4 өдрийн өмнө
Шалгалт өгөөд ч хуульд нийцэхгүй ТНБД нар

Өнөөдөр эл албан тушаалд  цар тахлын тухай /Коронавируст халдвар Covid-19-ийн цар тахлын үеийн урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх  сөрөг нөлөөллийг бууруулах тухай /хуулийн 3.2-т үндэслэн томилогдсон 7 хүн байна.

24 өдрийн өмнө
Одоогийн парламентын “НҮҮРСНИЙ 30”

Дээрх 30-аад хүн хил, гааль, цагдаа, автотээвэр, боомтын зөвлөл, харьяатын газрыг хэрсэн авлига, албан тушаалын сүлжээгээр дамжуулан нүүрсээ бүртгэлгүй гарган Монгол Улсад төлөх ёстой АМНАТ, ААНОАТ-аас зугтан ашиг хүртдэг улстөрчдийн нэрс эхнээсээ ил болж л байна.

2 сарын өмнө
Хуульчдын холбооны ерөнхийлөгч хэн байх вэ

Монголын Хуульчдын холбоо V их хурлаа 12 сарын 10-нд хийх гэж байгаа. Холбоонд бүртгэлтэй 5383 хуульчийг төлөөлж 538 төлөөлөгч их хуралд оролцож, ерөнхийлөгчөө сонгох бөгөөд өнөөдрөөс уг сонгуульт ажилд нэр дэвших хүмүүсийн бүртгэл эхэлжээ. Холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх 2 жил ажилласан бөгөөд улиран сонгогдохгүй. Цар тахлын дэглэмийн үед олныг хамруулсан хурал хийх боломжгүй, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаагүй зэрэг шалтгаан Хуульчдын их хурлыг хойшлуулахад хүргэсэн тухай тэрээр тайлбарлаж байв.

2 сарын өмнө