Б.Жавхлан: Засгийн газар ипотекийн зээлийг төлбөрийг хойшлуулахгүй гэдэг тодорхой байр суурьтай байгаа

1
2022 оны 11 сарын 112022-11-11
Б.Жавхлан: Засгийн газар ипотекийн зээлийг төлбөрийг хойшлуулахгүй гэдэг тодорхой байр суурьтай байгаа

Ипотекийн зээлийн төлбөрийг 2023 оны 7 сарын 1 хүртэл хойшлуулах эсэх асуудлыг судалж байгаа талаар даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдсэн. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуулийг баталсны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийхдээ энэ асуудлыг ч хөндлөө.

Тэрээр, “Ипотекийн зээл дээр Засгийн газар маш тодорхой байр суурьтай байгаа. Бидний нэрлэж заншсан КОВИД-ын хуулийн хугацаа 2022 оны 12 сарын 31-нээр хугацаа нь дуусна. Энэ хугацаа дууссанаар олон хуулийн харилцаа хугацаа давхар дуусна гэсэн үг. Тэдгээрийн  нэг болж ипотекийн зээлийг хойшлуулж байсан горим дуусна гэсэн үг. Иймээс 2023 оны 1 сарын 1-нээс хэвийн горимоор зээлээ төлөөд явна. Монголбанк оператор хийгээд удирдаж байгаа нөхцөл өөрчлөгдөж Засгийн газар оператор хийгээд явна. Яваандаа үүнд Засгийн газар ч оролцоод байх шаардлагагүй. Зах зээлийн горимоороо өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах бүрэн боломжтой болж ирсэн. Тэгэхээр зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байх шаардлагагүй.

Өмнө нь хэвийн үед сард 25-30 тэрбум төгрөг эргэн төлөгдөөд дараагийн хүмүүс ипотекийн зээлд хамрагдах боломж бүрддэг байсан бол зээл хойшлуулснаар энэ боломж 5-10 тэрбум төгрөг болтлоо буурсан.

Энэ хэмжээгээр дараагийн зээлдэгч нар зээлийн хомсдолд орсон. Нэгэнт авсан хүмүүст боломж олгох нь зээл хөөцөлдөж байгаа дараагийн хүмүүст хохиролтой байна” гэлээ.

Г.Болд

Санал болгох

"Гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээ 2021 онд нэмэгдсэн"

Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт хэлэлцүүлэг үргэлжилж байна.

7 өдрийн өмнө
СУРВАЛЖИЛГА: Хулангийн шандад эдийн засгийн төмөр судас лугшиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалаас Монголын Ханги, Хятадын Мандал боомтын холбох цэгийн асуудлыг шийдвэрлэсэн, царигийн болон экспорт, импортын асуудлыг мухарласан мэдээг хүлээж байна.

7 өдрийн өмнө
БАЙР СУУРЬ: ХАНГИЙН ТӨМӨР ЗАМ МОНГОЛ, ХЯТАДЫН АЛЬ АЛЬД НЬ АШИГТАЙ

Монгол Улсын эдийн засаг хүндхэн цаг үеэ туулж байна. Экспортын тэг зогсолтоос үүдэн улсын төсвийн орлого гол зогоох төдий хоёр он дамналаа. Цар тахлын улмаас эдийн засаг -4.6 хувиар агшиж, төгрөг үнэгүйдэж байна. Ханшийн савлагаа, үнийн өсөлт ядуурлын эгнээг улам тэлсээр.

8 өдрийн өмнө
Экспортын шинэ гарц Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг нээж, анхны тээврийг эхлүүллээ

Хангийн төмөр зам нь 226.9 км. Энэ төмөр замаар жилд 20 сая тонн ачаа экспортлох боломжтой. Экспортын 2 дахь гарч болгож монголчууд 8 сарын хугацаанд барьж дуусгасан болохыг тэрээр онцолсон. Эл бүтээн байгуулалтад нийтдээ 3500 гаруй хүн оролцжээ.

11 өдрийн өмнө