АТГ-ын гүйцэтгэх ажил шөнийн 02:00 цаг хүртэл үргэлжилжээ

1
2022 оны 11 сарын 172022-11-17
АТГ-ын гүйцэтгэх  ажил шөнийн 02:00 цаг хүртэл үргэлжилжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдгээ зарласан. Ингэхдээ улс төрчдийг нүүрсний хулгайтай холбоотой болохыг нуугаагүй. 

Тэгвэл Авлигатай тэмцэх газраас  “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад орж ажилласан 24 аж ахуйн нэгжийн 33 албан тушаалтныг шалгаж эхэлсэн байна. Тодруулбал,  эдгээр албан тушаалтны ажлын газар болон гэрт нь  нэгжлэг хийж, хойшлуулашгүй ажил өнгөрсөн шөнө 02:00 цаг хүртэл үргэлжилжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр  эл асуудлаар өнөөдөр Авлигатай тэмцэх газраас мэдээлэл өгөх аж.

Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхэт төлөөлөгч томилсон. Мөн тус компанийн зарим холбогдох албан тушаалтныг нүүрсний хулгайтай холбогдсон байж болзошгүй гэж үзэж, ажлаас нь чөлөөлсөн билээ. Товчхондоо, Л.Оюун-Эрдэнийн мэдэгдлээс хойш нүүрсний хулгайн бүлэглэлийнхэн үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймж байгаа бололтой.

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна.

17 минутын өмнө
ЦХХХЯ: 13А маягтыг цахимд шилжүүлэх туршилтыг ИРЭХ ДОЛОО ХОНОГТ эхлүүлнэ

Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс дараагийн шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Туршилтын нэг сарын дараагаас бүрэн хэрэгжүүлж ажиллана.

20 минутын өмнө
Улсын Дээд шүүх улс төрийн шийдвэрээ гаргах цаг болжээ

Өнөөдөр Монголын улс төрийн тэнцвэрийг хангах талаасаа, олон талт үзэл бодлыг бэхжүүлэх талаасаа, нийгмийн хүлээлт талаасаа Дээд шүүхийн бүртгэл чухал нөлөө үзүүлнэ. С.Эрдэнэ, эсвэл хэн нэгэн хүсэхгүй байгаа учраас “Танай нам дотроо учраа олоод ир” гээд дахиад буцаах нь нэг бол Ардчилсан намыг гудамжны тэмцэл рүү түлхэнэ, эсвэл шүүх захиа даалгавраар ажиллалаа гэдэг дүгнэлт рүү аваачина. АН сонгуулийн өмнөх жилд эвээ дөнгөж олж эхлэхэд л эрх баригчид нийгмийн сүлжээнд “Ерөнхий сайдыг шүгэлддэг данх болгоно гэж заналхийлсэн байна”, “Ерөнхий шүүгч Ерөнхий сайд руу п... наахуудаа хүрч дайрсан байна” гэдэг яриа гаргаад араас нь шүүхийн авлигыг ярина, хэлнэ гээд байгаа нь шүүхэд нөлөөлөх гэсэн л оролдлого шүү дээ. МАХН, МАН болж хуваагдахад, уугуул нэрийг сэргээхэд Дээд шүүх тухайн үедээ улс төрийн сонголт хийгээгүй гэж үү.

4 цагийн өмнө
Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч болон Экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч Д.Кавченски болон Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн газрын захирал Вомик Шах нарын төлөөлөлтэй уулзлаа

18 цагийн өмнө