Нүүрсний экспорт өссөн ч үнэ буурчээ

2022 оны 11 сарын 222022-11-22
Нүүрсний экспорт өссөн ч үнэ  буурчээ

Монголын эдийн засаг уул уурхайгаас хараат. Тэр дундаа нүүрсний экспортоос шалтгаалж  улсын орлого хамаардаг. Энэ ч үүднээс Засгийн газар экспорт, валютын урсгалыг  нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж буй. Ингэхдээ нүүрсийг оффтейк гэрээгээр бус аль болох ам.доллараар зарах бодлого баримтална гэдгийг эрх баригчид илэрхийлж байгаа юм.

Статистик харвал, улсын хэмжээнд сүүлийн долоо хоногт /2022.11.11-17/ нийт 917.1 мянган тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 88 хувиар өссөн үзүүлэлт болохыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам мэдээлэлд дурджээ. Тус яамны статистикаас харвал, энэ оны эхнээс 25,296.2 мянган тоннн нүүрс хилээр гарсан нь өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 71.5 хувиар өссөн дүн аж. Мөн зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспорт ч бас нэмэгдсэн дүнтэй байгаа юм. Тодруулбал, оны эхнээс 1.240.3 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 1.6 хувь, төмрийн хүдэр өнгөрсөн оныхоос 39 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Оны эхний 10 сард эрдэс бүтээгдэхүүний экспорт 8.5 тэрбум ам.доллар болж, нийт экспортын 85.1 хувийг бүрдүүлсэн байна. Энэ хугацаанд Монгол Улс 23.1 сая тонн чулуун нүүрс экспортолж, экспортын биет хэмжээ нь өмнөх оны мөн үеэс 71 хувиар өссөн.  Харин энэ үзүүлэлтийг цар тахал дэгдэхээс өмнөх хоёр жилтэй /2019-2020/ харьцуулахад буурсан дүн.

Гэхдээ  энэ онд дэлхийн зах зээлд нүүрсний үнэ нь  өмнөх жилүүдтэй харьцуулахад орлого өсөхөд нөлөөлжээ.  Тэгвэл Үндэсний статистикийн хорооны энэ оны аравдугаар сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтээр нүүрсний хилийн дундаж үнэ 1.1 ам.доллараар буурсан байна.  

нүүрса.jpg

Засгийн газрын зүгээс экспорт, валютын урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарч буй. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар  “Бид Засгийн газрын 362 дугаар тогтоолын дагуу валютын урсгалыг нэг тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх ийм зорилт тавьж байна” гэсэн. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдэд валютын урсгалыг нэмэгдүүлэх үүрэг өгч, экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээг авснаар экспорт нэмэгдэж байгааг тодотгосон юм.

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

"Гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээ 2021 онд нэмэгдсэн"

Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт хэлэлцүүлэг үргэлжилж байна.

7 өдрийн өмнө
СУРВАЛЖИЛГА: Хулангийн шандад эдийн засгийн төмөр судас лугшиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалаас Монголын Ханги, Хятадын Мандал боомтын холбох цэгийн асуудлыг шийдвэрлэсэн, царигийн болон экспорт, импортын асуудлыг мухарласан мэдээг хүлээж байна.

7 өдрийн өмнө
БАЙР СУУРЬ: ХАНГИЙН ТӨМӨР ЗАМ МОНГОЛ, ХЯТАДЫН АЛЬ АЛЬД НЬ АШИГТАЙ

Монгол Улсын эдийн засаг хүндхэн цаг үеэ туулж байна. Экспортын тэг зогсолтоос үүдэн улсын төсвийн орлого гол зогоох төдий хоёр он дамналаа. Цар тахлын улмаас эдийн засаг -4.6 хувиар агшиж, төгрөг үнэгүйдэж байна. Ханшийн савлагаа, үнийн өсөлт ядуурлын эгнээг улам тэлсээр.

8 өдрийн өмнө
Экспортын шинэ гарц Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг нээж, анхны тээврийг эхлүүллээ

Хангийн төмөр зам нь 226.9 км. Энэ төмөр замаар жилд 20 сая тонн ачаа экспортлох боломжтой. Экспортын 2 дахь гарч болгож монголчууд 8 сарын хугацаанд барьж дуусгасан болохыг тэрээр онцолсон. Эл бүтээн байгуулалтад нийтдээ 3500 гаруй хүн оролцжээ.

11 өдрийн өмнө