Ч.ХҮРЭЛБААТАР: Валютын урсгалыг 1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэхээр зорьж байна

6
2022 оны 11 сарын 212022-11-21
Ч.ХҮРЭЛБААТАР: Валютын урсгалыг 1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэхээр зорьж байна

Засгийн газар валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч буй. Энэ хүрээнд зарим аж ахуйн нэгжүүдийг валютын орлого төвлөрүүлэх үүрэг өгсөн. Үүний дотор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д энэ онд багтаан 500 сая ам.долларын орлого төвлөрүүлэх үүрэгтэй. Одоогоор тус компани 140 сая ам.долларын орлого төвлөрүүлснийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ. Тэрбээр “Валютын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр  аж ахуйн нэгжүүдэд тодорхой үүрэг өгсөн. Тиймээс оффтейк гэрээ ч бай, гэрээнийхээ дагуу ам.доллараар нүүрсээ зарах нөхцөл тавигдаж байна.

Өөрөөр хэлбэл, урьдчилж мөнгөө авч дараа нь нүүрсээ зарахгүй гэсэн үг. Ингэснээр он дуусах хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 500 сая ам.долларын орлого олох үүрэг өгсөн. Аравдугаар сараас хойш 140 сая ам.доллар олоод байна.

Мөн “Эрдэнэт” үйлдвэрт 300 сая ам.долларыг он дуустал оруулах үүрэг өгснөөс 150 сая ам.долларын валют төвлөрүүлээд байна. Үүнтэй адил “Монрос цвемэнт”, Хар төмөрлөгийн үйлдвэрт тодорхой үүрэг өгсөн нь хэрэгжиж байна. Оюунтолгой компани он дуусахаас өмнө 500 сая ам.доллар төвлөрүүлэхээс одоогоор 240 сая.долларын орлого оруулсан. Мөн “Энержи ресурс”-т үүрэг өгсөн. Ингэснээр бид Засгийн газрын 362 дугаар тогтоолын дагуу валютын урсгалыг нэг тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх ийм зорилт тавьж байна” гэлээ.

Түүний хэлснээр Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдсноос хойш валютын урсгалыг нэмэгдүүлж, ханшийн зөрүүг тогтворжуулсан гэнэ. Энэ тухай хэлэхдээ “Би ажлаа хүлээн аваад хоёр сар болж байна. Сайдаар томилогдох үед Монгол Улсын валютын нөөц 2.5 тэрбум ам.доллар байсан.

Албан ёсны ханш, албан бус ханшийн зөрүү 200-300 төгрөг байсан. Арилжааны банкууд хэрэглэгчдэд хоногт нэг сая төгрөгөөс дээш валют олгохгүй гэж байсан. Өнөөдөр аравдугаар сангийн дүнгээр валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар, арилжааны банкуудын валютын хязгаарлалт зарим банканд 20 сая төгрөг хүртэл байгаа бол зарим нь 10 сая төгрөг болж нэмэгдсэн.

Ханшийн зөрүү бууж 5,10 төгрөгийн хэмжээнд хэлбэлздэг болж өөрчлөгдсөн. Гэхдээ үүнийг авч хэрэгжүүлэхийн тулд бид хэд хэдэн арга хэмжээ авсан. Засгийн газрын 362 дугаар тогтоол, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох зэргээр Монгол Улс руу оруулах валютын нөөцийг нэмэгдүүлсэн. 

Тэгэхээр тогтолцоо ил тод байх ёстой. Хил, гаальд бүртгэлтэй болсноор татварын орлого орж ирнэ. Хоёрдугаарт, зарагдаж буй нүүрсний үнээ нэмэх зорилготой. Худалдан авагч нар үнээр өрсөлддөг байж үнэ өснө. Тиймээс биш хаалттай хаалганы цаана хоёр хүн сууж байгаад тохирдог үнэ өсөхгүй. Тэгэхээр 2023 онд Биржийн тухай хууль батлагдаж, нүүрсээ зарна” гэсэн юм.

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

Улсын Дээд шүүх улс төрийн шийдвэрээ гаргах цаг болжээ

Өнөөдөр Монголын улс төрийн тэнцвэрийг хангах талаасаа, олон талт үзэл бодлыг бэхжүүлэх талаасаа, нийгмийн хүлээлт талаасаа Дээд шүүхийн бүртгэл чухал нөлөө үзүүлнэ. С.Эрдэнэ, эсвэл хэн нэгэн хүсэхгүй байгаа учраас “Танай нам дотроо учраа олоод ир” гээд дахиад буцаах нь нэг бол Ардчилсан намыг гудамжны тэмцэл рүү түлхэнэ, эсвэл шүүх захиа даалгавраар ажиллалаа гэдэг дүгнэлт рүү аваачина. АН сонгуулийн өмнөх жилд эвээ дөнгөж олж эхлэхэд л эрх баригчид нийгмийн сүлжээнд “Ерөнхий сайдыг шүгэлддэг данх болгоно гэж заналхийлсэн байна”, “Ерөнхий шүүгч Ерөнхий сайд руу п... наахуудаа хүрч дайрсан байна” гэдэг яриа гаргаад араас нь шүүхийн авлигыг ярина, хэлнэ гээд байгаа нь шүүхэд нөлөөлөх гэсэн л оролдлого шүү дээ. МАХН, МАН болж хуваагдахад, уугуул нэрийг сэргээхэд Дээд шүүх тухайн үедээ улс төрийн сонголт хийгээгүй гэж үү.

3 цагийн өмнө
Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч болон Экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч Д.Кавченски болон Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн газрын захирал Вомик Шах нарын төлөөлөлтэй уулзлаа

17 цагийн өмнө
Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайдтай уулзлаа

Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Британи Улсад ажлын айлчлал хийж буй Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Британи Улсын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа

19 цагийн өмнө
АНУ Украйнд байлдааны 31 танк өгнө

Америк Украинд 31 ширхэг "Абрамс" байлдааны танк өгнө гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден энэ сарын 25-ны өдөр мэдэгдэв

19 цагийн өмнө