Байгальд ээлтэй бизнесүүд хамтдаа "тэг рүү тэмүүлнэ"

2022 оны 11 сарын 232022-11-23
Байгальд ээлтэй бизнесүүд хамтдаа "тэг рүү тэмүүлнэ"

2050 он гэхэд дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрнэ гэсэн таамаглал бий. Тэр үед хүн төрөлхтөн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа тэглэхгүй бол дэлхийн дундаж температур 1.5-2 хувиар нэмэгдэх магадлалтай. Дэлхийн дундаж температур нэмэгдсэнээр нийт амьд амьтдын 90 хувь нь мөхөх, байгалийн гамшгийн давтамж 3-5 дахин ихсэх, дулааралтай холбоотой өвчин дэгдэх зэрэг олон аюултай хүн төрөлхтөн нүүр тулна. Тэгвэл яг энэ цаг үед дэлхийн 190 гаруй орон нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэг болгож бууруулахыг зорьж буйн дотор Монгол ч багтана.

Хүлэмжийн хийг бууруулах, байгальд ээлтэй технологийн санаачилгуудыг нэгтгэн ногоон хөгжлийн төлөөх түншлэлийг бий болгох, эдийн засагт эерэг нөлөөллийг үүсгэх зорилгоор Монголын байгальд ээлтэй бизнесүүд хамтран “Хамтдаа 0 рүү” арга хэмжээг 2022 оны арваннэгдүгээр сарын 25-нд Улаанбаатар инновацын төвд зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээнд ирснээр та дэлхийн цаг уурын өөрчлөлтийн үндсэн хүчин зүйл болох хүлэмжийн хийг бууруулах зорилгын дор нэгдсэн технологи, үйлдвэрлэл, байгальд ээлтэй төслүүдийн олон  шийдэлтэй танилцана. Хамгийн сонирхолтой нь эвент эхлэхээс дуусах хүртэл оролцогчдын ялгаруулсан бүх нүүрсхүчлийн хийг бодит үйлдэл, шийдлүүдийн тусламжтайгаар тэг хэмжээнд хүртэл бууруулах юм.

“Хамтдаа 0 рүү” арга хэмжээнд Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын индикаторуудыг нутагшуулах, сэргээгдэх эрчим хүчийг хүлэмжийн хий бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа байгальд ээлтэй технологийг хөгжүүлэгчид, хог хаягдлын менежмент, хувцас үйлдвэрлэл, дахин боловсруулах үйлдвэр болон банк санхүүгийн салбарын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, дижитал уран бүтээлчид оролцоно.

Энэхүү арга хэмжээний санаачлагч, ерөнхий зохион байгуулагчаар “Shambala 2056” инженерийн сэргээгдэх эрчим хүчний кампус, “HybOrg” hybrid хувцасны брэнд ажиллаж байгаа юм. Мөн Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар,  “Өнгө нэм”, “Toki” application, Худалдаа хөгжлийн банк, “Yves rocher” байгууллагууд хамтран зохион байгуулагчаар оролцож, бусад байгууллага дэмжиж байна.

НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС ИННОВАЦ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Санал болгох

Улсын тусгай хэрэгцээнд 496 га газрыг авахыг дэмжив

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав

1 цагийн өмнө
“Амар байна уу 2023” үзэсгэлэнд 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч түрээс төлөхгүй оролцож байна

Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй “Амар байна уу 2023” өргөтгөсөн худалдаа “Шинэ 100 айл” төвд зургаа дахь өдрөө үргэлжилж байна

21 цагийн өмнө
Нийслэлийн хориглосон бүсээс 4557 толгой мал гаргалаа

Нийтийн эзэмшлийн зам талбай бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гаргах, халдварт, гоц халдварт өвчих тархах зэрэг эрсдэлээс сэргийлэн нийслэлийн ихэнх хэсэгт мал аж ахуй эрхлэхийг хориглодог

2 өдрийн өмнө
Шинээр ирсэн автобуснууд бүгд үйлчилгээнд гарлаа

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд он гарсаар 117 автобусыг оруулж ирсэн. Тэгвэл эдгээр автобусыг бүгдийг нь үйлчилгээнд гаргаад байна. Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамираас тодрууллаа.

3 өдрийн өмнө