"Гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээ 2021 онд нэмэгдсэн"

2022 оны 11 сарын 292022-11-29
"Гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээ 2021 онд нэмэгдсэн"

Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ үеэр дотоодод эрчим хүчний ачаалал хэтэрсэн тул энэ асуудлыг хөндөхөөс өөр аргагүй цаг үед байгааг салбарынхан дуу нэгтэй байгаа юм. Үдээс өмнөх хуралдаанаар салбарынхан эрчим хүчний даац, ачаалал, хэмнэлтийн талаар илтгэлүүд хөндсөн бол үдээс хойшхи хуралдаанааар эдийн засгийн үр ашгийн талаар хэлэлцэв.

----------------------------------------

USAID Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийн дэд захирал Л.ЖАМБАА:

-Эрчим хүчийг хэмнэх нь хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулах ач холбогдолтой. Олон улсад 70 хүртэл хувиар, манай улс 50 хувиар ялгаруулж байна. Иймд хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулах хоёр боломж бий.

“Алсын хараа 2050” бодлогод эрчим хүчийг дэмжих маш олон заалтыг тусгасан. Эрчим хүчний хэмнэлт гэдэг нь хамгийн бага зардлар эрчим хүч бүтээх боломж. бодлого Монгол Улсад 2015 оноос батлагдснаас хойш хэрэгжиж байна. Эрчим хүчний хэмнэлтийн тухайд манай улс Казахстан улсаас жишээ авч болно. Тухайлбал, дулаалга, гэрэл чийдэн солих нь эрчим хүчийг хэмнэх хамгийн үр ашигтай шийдлүүд. Мөн өндөр өртөгтэй. Нөгөөтэйгүүр хэрэглэгч талаас яривал, эрчим хүчийг хэмнэе ч энэ  тухай мэдлэг байхгүй, цаг ч байхгүй. Би л гэхэд эрчим хүчний хэмнэлт, тариф оргил ачааллын үед өндөр байдгийг мэддэг ч өөрөө хэрэглэж л байгаа. Тиймээс бид эрчим хүчний үр ашгийн талаар тодорхой ажлууд төлөвлөсөн. Үгүй бол энэ салбарыг даван туулахад хүндхэн нөхцөл үүсч байна. Тэгэхээр нэгэнт батлагдсан хуулийг сайжруулах, хэрэглэгч талын менежменттэй холбоотой урамшуулал зохицуулалт хийх зэргээр төлөвлөсөн гэлээ.

Дараа нь цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн зан төлөв хэрэглээний тухай илтгэл танилцуулав. Энэ талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ниас дараах мэдээллийг өглөө.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ны төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн дарга Х.Эрдэнэчулуун: 

-Дотоодын үйлдвэрлэл, импортын хүчин чадал маань хүлээгдэж буй эрчим хүчний эрэлтээ хангахад хүндрэлтэй байна. Энэ нь бодит байдал боллоо. Тэгэхээр нэгэнт үүссэн ийм нөхцөлд эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх замаар яаж гарах вэ гэдэг нь чухал. Ийм сорил тулгарсан үед хэрэглэгчдийн мэдээлэл, дата өгөгдлүүдэд илүү аргазүйн талаас оновчтой судалгаа хийж, шийдвэр гаргах хэрэгцээ үүсч байна. Оргил ачаалалд ахуйн хэрэглэгчид үүсгэдэг гэсэн ерөнхий л дүгнэлт ойлголт байдаг. Гэхдээ тогтсон статистик дата өгөгдөл их бага байна. УБЦТС компанийн ахуйн хэрэглэгчид дотор айл өрх, албан байгууллага багтаж байна. 2021 онд эрчим хүчний ахуйн хэрэглэгчдийг судлахад, гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчний нэг сарын хэрэглээ өндөр байгаа бол орон сууцных харьцангуй тогтвортой байна. Зуны саруудаас бусад сард ойролцоогоор орон сууцны хэрэглэгчид  200 кв цаг бол гэр хорооллын хэрэглэгчид зуны саруудад 260-270 хүртэл кв байна. Бусад саруудад аажмаар өсч буурах хандлагатай байна.

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

Ж.ЗОЛЖАРГАЛ: Хятадтай төмөр замаа холбож чадахгүй бол бирж зарлаад ч нэмэргүй

Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай нүүрсний экспортыг тойрсон асуудлаар ярилцлаа.

11 өдрийн өмнө
АБСХ: Түүхий эдийн зах зээлийн чиг хандлага

Дэлхийн эдийн засгийн уналт 2023 онд болно гэсэн хүлээлттэй байгаа талаар олон улсын байгууллагууд анхааруулж байгаа. Иймд уг уналтын үед түүхий эдийн зах зээлийн чиг хандлага хэрхэх талаар энэ дугаарт танилцуулах болно.

16 өдрийн өмнө
ОХУ хэт авианы (гиперсоник) пуужин зэвсэглэлдээ нэвтрүүллээ

Дэлхийн хүчирхэг зэвсэгт хүчинтэй орнуудын дунд цөмийн зэвсэг хэдийгээр стратегийн тогтоон барих үндсэн хэрэгсэл болж байгаа ч түүнийг зөөвөрлөн хүргэх хэрэгслийн давуу байдлыг бий болгох өрсөлдөөн үргэлж оршсоор ирсэн билээ. Сүүлийн арваад жилийн хугацаанд төсөөлөл төдий байсан хэт авианы пуужин бүтээх тухай асуудал судлаачдын төсөөлж байснаас асар хурдан хугацаанд биеллээ олж пуужингийн довтолгооноос хамгаалах одоогийн  системийг хүчгүйдүүлж, цэрэг-стратегийн давуу байдлыг бий болгох гол хэрэгсэл боллоо. 

21 өдрийн өмнө
Хил нээх сургаар ченжүүд юанийн ханшийг өсгөв

"Найман шарга" валют арилжааны төвийн иений ханш  арванхоёрдугаар сарын 30-нд 497 байсан бол хил нээх сургаар   502 болж нэмэгджээ. Цаашид ч ханш нь чангарч  инфляцийг хөөрөгдөх нь тодорхой. Гэхдээ Төвбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангахад анхаарна гэдгээ илэрхийлсэн ч энэ нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх эсэх нь эргэлзээтэй. Учир нь 2023 оны нэгдүгээр сараас эхлэн улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 130 мянган төгрөгөөр нэмж 550.000 төгрөг болгосон.

23 өдрийн өмнө