Шинжлэх ухаан бүтээлийн уралдаан боллоо

2022 оны 11 сарын 232022-11-23
Шинжлэх ухаан бүтээлийн уралдаан боллоо

Мари Кюри-ийн нэрэмжит Шинжлэх ухааны бүтээлийн уралдаан Science fair 2022 амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Уралдааныг ГЭРТЭЭ ТУРШЪЯ ТББ-аас БШУЯ, Нийслэлийн боловсролын газар, Голомт банк хамтран 2022 оны 11 сарын 19-ний өдөр нийслэлийн Улаанбаатар Чуулгын байранд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү уралдаан нь  ЕБС-ийн 5-8-р ангийн сурагчдын дунд зохиогдсон бөгөөд УБ хот, 21 аймагаас  165 оролцогчид, багууд бүргүүлсэн. Үүнээс 42 баг видео хэлбэр, 64 баг бүтээл биет болон постер үзэсгэлэн танилцууллаа. Уралдаанд оролцсон багууд, хүүхдүүдээс гадна, эцэг, эх, эмээ, өвөө, асран халамжлагчид, багш нар, шинжлэх ухаан сонирхогч оролцон нийт 400 гаруй хүн оролцсон томоохон арга хэмжээ боллоо.   

Увс аймаг Улаангом сум, Хөвсгөл аймаг Тариалан сум, Дорноговь аймгийн Сайн шанд сум, Дорнод аймгийн Матад, Хэрлэн сум, Говь Алтай аймгийн Есөнбулаг сум, Орхон аймгийн Баян Өндөр сум, Дархан уул аймаг, Дундговь аймгийн  зэрэг алслагдсан аймаг сумдаас бүтээл ирсэн нь онцлог байлаа. 

_GC15997.jpg

Уралдааны ЗОРИЛГО нь

    Бид хүүхдийн шинжлэх ухаанч мэдлэг, чадварыг нь нэмэгдүүлэх, өөрсдийн сонирхлоор туршилт судалгаа хийхийг дэмжих, бүтээлүүдийг шалгаруулж, сурталчлах зорилготой.

БШУЯ Шинжлэх Ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, НҮБ-ийн хүүхдийн сангийн Монгол дах суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Компан, Франц улсын ЭСЯамны Эрчим хүчний атташе Ноён Antoine Cretien нар ирж оролцогч нарт амжилт хүсч нээлтийн үг хэллээ.

Хүүхдийн боловсрол, шинжлэх ухаанч чадварыг дэмжиж ерөнхий ивээн тэтгэгчээр Голомт банк, АйВиКо ХХК, Их шүүдэргэнэ ХХК зэрэг байгууллагуудад талархал илэрхийлье.

Уралдаанд оролцсон бүтээлүүдийг шалгаруулахдаа

  • Байгалийн шинжлэх ухааны салбарын туршилт, судалгаа, бүтээл мөн эсэх
  • Шинэлэг, энгийн, сонирхолтой, хөгжилтэй санааг тусгасан эсэх
  • Оролцогч/ сурагч бүтээл хийхдээ олж авсан, мэдлэг ур чадвараа хэрхэн сайжруулсан байдал
  • Сониуч зан, олон янзын оролдлого, хичээл зүтгэлээр бүтээгдсэн эсэх зэрэг үзүүлэлтээр дүгнэсэн.

_GC15998.jpg

Шалгарсан ангилал бүрээс нэг багийг шалгаруулан зөөврийн компьютер, цомоор шагнаж урамшууллаа. Уралдаанд оролцсон хүүхэд бүрт ГЭРТЭЭ ТУРШЪЯ шинжлэх ухааны туршилтын багцуудыг бэлэглэж урам зориг, хичээл зүтгэлийг нь дэмжсэн юм.

Шагнал урамшуулал

Тэргүүн байр 5-р анги: Цэлмэг Кибер сургуулийн сурагч О.Хас-Очир, Нарны аймаг бүтээл

Тэргүүн байр 6-р анги: Хөвсгөл аймаг Эрдмийн далай сургуулийн сурагч Э.Тэлмүүн, Авто загварууд бүтээл

Тэргүүн байр 7-р анги: Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р сургуулийн сурагч Б.Пүрэвсүрэн, Өнхрүүш мини робот бүтээл

Тэргүүн байр 8-р анги: Eрөнхий Боловсролын 11-р сургуулийн сурагч Н.Ирмүүн ахлагчтай баг, Танк бүтээл шалгарлаа.

Уралдаанд сургууль, хамт олноо төлөөлөн бүтээлч сэтгэлгээ, ур чадвараа хөгжүүлж ОНЦЛОГ БҮТЭЭЛҮҮДИЙГ  Монгол Од сургууль, Шинэ Эрин сургууль, Хобби сургууль, Оюут STEM төв, British School of Ulaanbaatar,  Говь Алтай аймгийн Есөнбулаг сумын сургуулийн багш сурагчид танилцуулсан нь зохион байгуулагчид, шүүгчид, шинжлэх ухааны  сонирхогчдын анхаарлыг татаж байлаа.

Санал болгох

УИХ | Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзэв

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв.

8 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УРИАЛГА гаргалаа

Монгол Улсын Ард иргэд, оюутан залуучуудаа Та бүхэнд дараах уриалгыг хүргэж байна.

8 цагийн өмнө
Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.05) үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нартай уулзлаа

13 цагийн өмнө
МАН бүлэг Чингис бондын төлбөрийг эргэн төлөх асуудлаар хуралдаж байна

Чингис бондыг Монгол Улсын Засгийн газар 2012 онд олон улсын зах зээлд гаргаж байсан бөгөөд 10 жилийн хугацаатай 1.5 тэрбум долларын өрийн бичиг юм. Анх 41.-5.1 хувийн хүүтэйгээр арилжаалагдаж байсан. Чингис бондоор нийт 1660 гаруй төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн гэдэг. Хуваарь ёсоор Засгийн газар Чингис бондын 137.8 сая ам.долларын үлдэгдлээ өнөөдөр хөрөнгө оруулагчдад төлөх ёстой юм.

18 цагийн өмнө