“Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн шилдгүүдийг тодрууллаа

1
2022 оны 11 сарын 242022-11-24
“Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн шилдгүүдийг тодрууллаа

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан “Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн  шилдгүүд тодорлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Соёлын сайд Ч.Номин, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар шагналыг нь гардуулав.

Голомт банкны график дизайнер Ц.Тамирын “Монголын нууц товчоо” бүтээл уран бүтээлчдийн үсгийн урлалын төрөлд шилдгээр шалгарлаа.

Уран бүтээлчдийн ангилалд:

  • Зүүн хүрээ Дашчойлин хийдийн бурханч лам, “Зүүн хүрээ” коллежийн багш М.Эрдэмбилэг – “Чингисийн билиг сургаал”;
  • “Бичиг соёл” төвийн багш М.Буянхишиг – “Чингисийн их өчиг”;
  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын дэсийн төлөөлөгч А.Мэргэнбат – “Эзэн Чингисийн сан оршвой”;

Багш нарын ангилалд:

  • Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн багш Ү.Мөнхбалжир – “Оюун түлхүүр”;
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Томүжин” алтернатив сургуулийн багш Г.Сайнжаргал – “Хархорум”;
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн багш Б.Даваачулуун – “Чингис хааны билиг сургаал”; 

 8-10 дугаар ангийн сурагчдын ангилалд:

  • Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Баяр-Эрдэнэ – “Чингис хаан”
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагч М.Энхжаргал– “Чингис хааны их өчиг”;
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 151 дүгээр сургуулийн 6 дугаар ангийн сурагч З.Мөнх-Эрдэнэ – “Чингис”;

 

11-12 дугаар ангийн сурагчдын ангилалд:

  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ү.Энхжин – “Жамухын өчил”;
  • Хэнтий аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Ичиннорвоо – “Монголын их амар амгалан”;
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Х.Номин – “Монголын нууц товчоо” бүтээлээрээ эхний гурван байр эзэллээ.

“Чингис хаан ба Монголын их амар амгалан” сэдэвт “Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичгийн үзэсгэлэнд дотоод, гадаадын 333 бүтээл ирсэн байна. Энэ жил анх удаа үсгэн урлалын бүтээлүүдийг хүлээж авсан бөгөөд цаашид цахим тигийн төрлийг нэмэхээр төлөвлөжээ.

“Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ хүрээнд үндэсний бичиг үсгээ сурч байгаа сурагчид, багш нар болон монгол уран бичлэгийг гарамгай эзэмшсэн уран бүтээлчдийг хөхиүлэн урамшуулж, шилдэг бүтээлүүдийг нийтэд сурталчлан  таниулдаг юм.

Үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МҮОНРТ, Боловсролын ерөнхий газар, “Чингис хаан” музей, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Монголын урчуудын эвлэл, “Бичиг соёл” төв хамтран зохион байгууллаа.

“Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн үзэсгэлэнг ”Чингис хаан” музейд толилуулж байна.

Санал болгох

УИХ | Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзэв

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв.

7 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УРИАЛГА гаргалаа

Монгол Улсын Ард иргэд, оюутан залуучуудаа Та бүхэнд дараах уриалгыг хүргэж байна.

8 цагийн өмнө
Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.05) үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нартай уулзлаа

12 цагийн өмнө
МАН бүлэг Чингис бондын төлбөрийг эргэн төлөх асуудлаар хуралдаж байна

Чингис бондыг Монгол Улсын Засгийн газар 2012 онд олон улсын зах зээлд гаргаж байсан бөгөөд 10 жилийн хугацаатай 1.5 тэрбум долларын өрийн бичиг юм. Анх 41.-5.1 хувийн хүүтэйгээр арилжаалагдаж байсан. Чингис бондоор нийт 1660 гаруй төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн гэдэг. Хуваарь ёсоор Засгийн газар Чингис бондын 137.8 сая ам.долларын үлдэгдлээ өнөөдөр хөрөнгө оруулагчдад төлөх ёстой юм.

17 цагийн өмнө