FIBA Сагсанбөмбөгийн Азийн аваргын 2-р шатны тэмцээнийг Улаанбаатарт хийх эрх өглөө

2022 оны 11 сарын 242022-11-24
FIBA Сагсанбөмбөгийн Азийн аваргын 2-р шатны тэмцээнийг Улаанбаатарт хийх эрх өглөө

Монголын сагсанбөмбөгийн холбооноос FIBA Asia Cup 2025-Pre Qualifier-Second Round буюу 2-р шатны тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах хүсэлтээ FIBA-д илгээсэн байсан.

Тэгвэл тус тэмцээнийг 2023/2/24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг олгосноо FIBA-гаас албан ёсоор мэдэгдсэн тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр мэдээлэв.

Дараагийн шатны тус тэмцээнд Монгол, Тайланд, Малайз, Гуам, Хонконг, Сингапурын багууд өрсөлдөж шилдэг 4 баг Азийн аваргын урьдчилсан шатанд тоглох эрхийг авах юм.

Санал болгох

FIBA Сагсанбөмбөгийн Азийн аваргын 2-р шатны тэмцээнийг Улаанбаатарт хийх эрх өглөө

Дараагийн шатны тус тэмцээнд Монгол, Тайланд, Малайз, Гуам, Хонконг, Сингапурын багууд өрсөлдөж шилдэг 4 баг Азийн аваргын урьдчилсан шатанд тоглох эрхийг авах юм.

12 өдрийн өмнө
КАТАР-2022 | Нэг тоглолтод хэдэн сэлгээ хийж болох вэ?

Хөлбөмбөгийн албан ёсны нэг тоглолтод 5 сэлгээг хийж болдог. Гэхдээ үүнийг гурав буюу түүнээс бага оролдлогоор , тоглолтын үндсэн цагт хийх ёстой. Хэрэв тоглолт хасагдах шатны тоглолт , эсвэл финалын тоглолт байгаад үндсэн цагт багууд тэнцэж цаг сунгавал дахин нэг сэлгээг " овертайм"-д хийж болдог.

14 өдрийн өмнө
Туухай өргөлтийн тамирчин Э.Буджавыг "Олимпийн алдар" одонгоор шагналаа

Гир буюу туухай өргөлтийн 2022 оны ДАШТ Энэтхэгийн нийслэл Дели хотноо болж, 18 орны 250 гаруй тамирчин өрсөлдөхөд Монголын тамирчин Э.Буджав амжилттай оролцож, хос алтан медаль хүртсэн. Тэрбээр үүнээс өмнө Азийн аваргаас хос мөнгөн медаль хүртээд байсан билээ.

20 өдрийн өмнө