"Ингэж шинэчилье-2022" шинэ санааны уралдаан зарлалаа

2022 оны 11 сарын 252022-11-25
"Ингэж шинэчилье-2022" шинэ санааны уралдаан зарлалаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэгийн санаачилгаар салбарын хөгжлийг дэмжих "Ингэж шинэчилье-2022" шинэ санааны уралдаан зарлалаа. 

Тус уралдаан нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төрийн албан хаагчдын бүтээлч сэтгэлгээ, оновчтой шийдэл, шинэ санаачилгыг дэмжиж, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засгийн үр ашиг өндөр үйлдвэрлэл, үйлчилгээний инновацыг төрийн бодлого, үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой. 

Уралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түүний харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, байгууллагуудын нийт төрийн албан хаагчид оролцох бөгөөд оролцогчдын дэвшүүлсэн шинэ санааг 2022 оны 11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авна. 

Салбарын нийт албан хаагчид та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Оролцогч дэвшүүлж буй шинэ санаагаа https://forms.gle/HaY4CxMwWoFEZxAU6 цахим форм ашиглан илгээнэ үү.

Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, удирдамжийг энд дарж үзнэ үү.

 

Санал болгох

Л.Гантөмөрийг АН-ын даргад бүртгүүлэхээр УДШ-д материалаа хүргүүлэв

Ардчилсан намын ҮБХ өнгөрсөн долоо хоног ээлжит бусаар хуралдаж, 152 хүний саналаар Л.Гантөмөрийг сонгосон билээ. Тэгвэл өнөөдөр АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийн нэрийг УДШ-д бүртгүүлэхээр өргөн барив.

1 цагийн өмнө
2023 оны NBA-ын бүх оддын гарааны тоглогчид тодорлоо

Бүх оддын тоглолт 1993 оноос хойш анх удаа Солт Лейк Ситид ирэх сарын 19-нд тоглоно

1 цагийн өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна.

1 цагийн өмнө
ЦХХХЯ: 13А маягтыг цахимд шилжүүлэх туршилтыг ИРЭХ ДОЛОО ХОНОГТ эхлүүлнэ

Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс дараагийн шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Туршилтын нэг сарын дараагаас бүрэн хэрэгжүүлж ажиллана.

1 цагийн өмнө