“Бидний бахархал” төсөл хэрэгжиж байна

2022 оны 11 сарын 252022-11-25
“Бидний бахархал” төсөл хэрэгжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр” болон Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойн хүрээнд “Бидний бахархал” төсөл хэрэгжүүлж байна.

Төсөл нь тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, эх орон болон монгол хүн болж төрснөөрөө бахархах, байгаль, түүх соёлоо хайрлан хамгаалах, улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг хүүхэд, залууст ойлгуулж, эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилготой юм.

Төслийн хүрээнд төр, нийгэм, цэргийн ахмад зүтгэлтнүүд, эрдэмтэн, судлаачид тусгаар тогтнолын үнэ цэнэ, эх оронч байхын утга учрыг таниулсан лекц уншиж байна.

Мөн өвөг дээдсийн баатарлаг үйлс, эх орноо хайрлан хамгаалах, үндэсний эв нэгдлийг хангахад чиглэсэн төр, засгийн бодлого, төрийн цэрэг, хууль сахиулах байгууллагуудын үндэсний аюулгүй байдлыг хангах, даян дэлхийн энхийн төлөөх үйл ажиллагааг сурталчлан таниулах сургалт, сурталчилгаа, соёл, урлаг, спортын цогц арга хэмжээ зохиож байна.

“Бидний бахархал” төслийг нийслэл, орон нутагт 2022-2023 онд хэрэгжүүлэх юм.

Санал болгох

Л.Гантөмөрийг АН-ын даргад бүртгүүлэхээр УДШ-д материалаа хүргүүлэв

Ардчилсан намын ҮБХ өнгөрсөн долоо хоног ээлжит бусаар хуралдаж, 152 хүний саналаар Л.Гантөмөрийг сонгосон билээ. Тэгвэл өнөөдөр АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийн нэрийг УДШ-д бүртгүүлэхээр өргөн барив.

36 минутын өмнө
2023 оны NBA-ын бүх оддын гарааны тоглогчид тодорлоо

Бүх оддын тоглолт 1993 оноос хойш анх удаа Солт Лейк Ситид ирэх сарын 19-нд тоглоно

1 цагийн өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна.

1 цагийн өмнө
ЦХХХЯ: 13А маягтыг цахимд шилжүүлэх туршилтыг ИРЭХ ДОЛОО ХОНОГТ эхлүүлнэ

Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс дараагийн шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Туршилтын нэг сарын дараагаас бүрэн хэрэгжүүлж ажиллана.

1 цагийн өмнө