Катар улсад зохиогдож буй Хөл бөмбөгийн ДАШТ-ны хагас финалын эхний тоглолт өнгөрсөн шөнө болж, Лионел Месси нэг гоол, нэг оновчтой дамжуулалт өгсөн гайхалтай тоглолтыг үзүүлж, Аргентины шигшээ баг Хорватын багийг 3:0-ээр хожиж, 8 жилийн хойно ахин ДАШТ-ны финалд шалгарлаа.