Тэс Петролиум компанийн Дархан дахь агуулах дэлбэрч, хүн гэмтжээ

2022 оны 12 сарын 12022-12-01
Тэс Петролиум компанийн Дархан дахь агуулах дэлбэрч, хүн гэмтжээ

"Тэс Петролуим" компанийн Дархан-Уул аймгийн Дархан хот дахь салбарын АИ-92 шатахууны агуулахад өнөөдөр өглөө 10:00 цагт гал гарсан байна.

Газар дээр нь ажиллаж байгаа DBS телевизийн сэтгүүлчийн мэдээлснээр гал агуулахын хоёр савны нэгэнд гарч дэлбэрсэн бөгөөд дамжиж хоёр дахь нь дэлбэрэх аюултай байгаа тул ослын газраас хүмүүсийг холдуулж байгаа юм. Мөн станцын нэг ажилтан түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал сайнгүй байна. Хоёр ажилтан олдохгүй байгаа тухай ярьсан байна. 

Дархан-Уул аймаг дахь онцгой байдлын ажилтнууд бүрэн бүрэлдэхүүнээр ослын газарт ажиллаж байна.

Харин энэ тухай зэргэлдээх Хөтөлийн Цемент Шохой компани ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар цахим орчинд мэдээлжээ. Тэрээр, "Манай үйлдвэрийн хамтрагч, Тес Петролиум компанийн Дархан салбар дахь АИ-92 бензины агуулахад гал гарсанд санаа зовж, харамсаж буйгаа удирдлагуудтай нь утсаар холбогдож илэрхийллээ. Үйлдвэр маань Хөтөл салбараас нь дизель түлшээ хангадаг, бид өдөрт 3 орчим тонн түлш хэрэглэдэг, одоогоор Тэс Петролиумын агуулахад манай 30 хоногийн нөөцийг хангах түлш байгаа юм байна. Тэгэхээр түлшнээс үүдэж Цемент Шохой ТӨХК -ийн үйл ажиллагаанд доголдол гарах эрсдэл бага байна" гэжээ.

 

Санал болгох

Баян-Өлгий аймагт 683 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэлээ

Зудын эрсдэлийн үнэлгээгээр нэн эрсдэлтэй гэж дүгнэгдсэн Баян-Өлгий аймгийн нийт нутгаар харын зуд давамгайлж, есөн суманд өвөлжилт хүндэрч байна

10 өдрийн өмнө
Найман аймгийн 13 суманд цагаан зудын нөхцөл бүрджээ

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 8 аймгийн 13 суманд цагаан зудын нөхцөл бүрдсэн бол 12 аймгийн 37 сум  цагаанаар зудархуу байна

24 өдрийн өмнө
Тэс Петролиум компанийн Дархан дахь агуулах дэлбэрч, хүн гэмтжээ

Энэ тухай Хөтөлийн Цемент Шохой ТӨХК-ийн захирал Л.Наранбаатар мэдээлсэн юм.

2 сарын өмнө
CU конвиниенс сүлжээ дэлгүүр Дархан хотод салбараа нээлээ

CU конвиниенс дэлгүүрийн мастер франчайз эзэмшигч Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (МХБ: CUMN) Дархан хотод салбараа нээлээ. Ингэснээр Дархан хотын 100,000 гаруй оршин суугчид CU брэндийн хэрэглэгчдэдээ амладаг найрсаг, эрч хүчтэй, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын стандартад нийцсэн ая тухтай дэлгүүрийн орчинд авах боломжтой боллоо.

2 сарын өмнө