Нийт шүүгчийн хуралдаан болно

2022 оны 12 сарын 92022-12-09
Нийт шүүгчийн хуралдаан болно

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр товлогдлоо.

Хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлүүдийн зарим заалтыг албан ёсоор тайлбарлах тухай Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны санал, Улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл, Танхимын бүрэлдэхүүн батлах тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ.  

Мөн Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны дарга гэх Т.Мөнхбаяраас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн “Ардчилсан намын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай” өргөдөл, үүнтэй холбогдуулан ирүүлсэн Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнэ, Ардчилсан намын дарга гэх Х.Баттулга, Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Д.Эрдэнэсувд, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Ч.Өнөрбаяр, дэд дарга гэх Б.Гарамгайбаатар, Ц.Оюундарь, Р.Эрдэнэбүрэн, Ч.Отгочулуу, нийслэлийн намын дарга гэх Э.Бат-Үүл нарын гаргасан хүсэлт, тайлбаруудыг хэлэлцэнэ.

Түүнчлэн Их Монгол Засахуй Ухаан нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх, Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцэх юм.

Санал болгох

Л.Гантөмөрийг АН-ын даргад бүртгүүлэхээр УДШ-д материалаа хүргүүлэв

Ардчилсан намын ҮБХ өнгөрсөн долоо хоног ээлжит бусаар хуралдаж, 152 хүний саналаар Л.Гантөмөрийг сонгосон билээ. Тэгвэл өнөөдөр АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийн нэрийг УДШ-д бүртгүүлэхээр өргөн барив.

43 минутын өмнө
2023 оны NBA-ын бүх оддын гарааны тоглогчид тодорлоо

Бүх оддын тоглолт 1993 оноос хойш анх удаа Солт Лейк Ситид ирэх сарын 19-нд тоглоно

1 цагийн өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна.

1 цагийн өмнө
ЦХХХЯ: 13А маягтыг цахимд шилжүүлэх туршилтыг ИРЭХ ДОЛОО ХОНОГТ эхлүүлнэ

Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс дараагийн шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Туршилтын нэг сарын дараагаас бүрэн хэрэгжүүлж ажиллана.

1 цагийн өмнө