С.Мөнхчулуун: "Юнивишн" ХХК зөрчлийн хэрэг үүсгэн шалгахаар боллоо

2022 оны 12 сарын 92022-12-09
С.Мөнхчулуун: "Юнивишн" ХХК зөрчлийн хэрэг үүсгэн шалгахаар боллоо

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сүүлийн үед хийгдсэн хяналт шалгалтын ажилтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг үндэслэн агентлагийн даргын 01/31 тоот удирдамжийн дагуу олон суваг дамжуулах гурвалсан үйлчилгээ эрхлэгчдийн үзүүлж байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүнд Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтын явцад дараах зөрчлүүд илэрлээ.

Юнивишн ХХК:

-Давамгай байдалтай ААН нэг ижил төрлийн бүтээгдэхүүнийг ялгавартай үнэ санал болгож худалдан борлуулсан,

-Бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, үнэ, тарифын талаар хэрэглэгчид урьдчилан хангалттай тодорхой мэдээлэл өгөөгүй,

-Үнэ тарифт өөрчлөлт оруулахдаа Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл аваагүй, хэрэглэгчдийн эрхийг дордуулсан гэрээ хэлэлцээр байгуулсан

-Интернэтийн үйлчилгээг дангаар нь сонгон үйлчлүүлэх боломжтой боловч, бусад үйлчилгээг авах тохиолдолд гурвалсан үйлчилгээг тус бүрд нь сонгон хэрэглэх боломжийг хязгаарласан,

-Хэрэглэгч өөрийн хэрэглээнд нийцүүлэн бараа, үйлчилгээгээ чөлөөтэй сонгох, багц бууруулан шилжих боломжийг хязгаарласан

-Хэрэглэгчидтэй байгуулдаг гэрээний 4.7 дугаар зүйлд заасны дагуу үйлчилгээ нь түр хаагдсан тохиолдолд сарын төлбөрийг бүтнээр нь тооцно” гэж тус тус заасны дагуу үйлчилгээний төлбөрийг төлөхөөр заасан нь хэрэглэгчийн эрхийг дордуулсан нөхцөл гэж үзэхээр байна.

Скаймедиа ХХК:

-Хэрэглэгч өөрийн хэрэглээндээ нийцүүлэн бараа, үйлчилгээгээ чөлөөтэй сонгох, багц бууруулан шилжих боломжийг хязгаарласан

-Хэрэглэгчтэй байгуулдаг гэрээний 4.1.6-д “Хэрэглэгч нь ..... скаймедиа үйлчилгээний нөхцөл, үнэ, тарифын өөрчлөлттэй танилцаагүй, мэдээгүй нь төлбөр төлөх үүрэг болон бусад үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэж тусгасан нь хэрэглэгчийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн

-Гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөгдөөгүй тохиолдолд тухайн сарын 22-ний өдрөөс хязгаарлалт хийгдэхээр байх бөгөөд хязгаарлалтад хамаарах хугацаа буюу хэрэглэгч үйлчилгээ аваагүй хугацааны төлбөрийг бүтнээр нь нэхэмжилж авахаар байгаа нь хэрэглэгчийн эрхийг дордуулсан нөхцөл гэж үзэхээр байна.

Иймд “Юнивишн” ХХК-ийн ялгавартай үнэ тогтоосон, хэрэглэгчийн мэдээлэл авах эрхийг хангаагүй зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж үргэлжлүүлэн шалгах, “Юнивишн”, “Скаймедиа” компаниудын үзүүлж буй үйлчилгээ нь хэрэглэгч үйлчилгээг тус бүрд нь сонгон хэрэглэх боломжийг хязгаарласан, хэрэглэгч өөрийн хэрэглээнд нийцүүлэн бараа, үйлчилгээгээ чөлөөтэй сонгох, багц бууруулан шилжих боломжийг хязгаарласан зэрэг зөрчлүүдийг арилгуулахаар Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлж, зөрчлөө арилган биелэлтийг 12 дугаар сарын 22-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдлээ.

Харин “Юнивишн” ХХК-ийн үнэ тарифын өөрчлөлтөө ХХЗХ-оор хянуулалгүй өөрчлөлт оруулсан асуудлыг шалгуулахаар харьяаллын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороонд шилжүүллээ.

Тодруулбал, “Юнивишн” ХХК-ийг ШӨХТГ-аас давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байдаг бөгөөд Харилцаа холбооны тухай хуулийн 9.1 зүйлийн 5 дахь хэсэгт “Харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлалыг батлах, зах зээлд зүй ёсны монопол болон давамгайлж буй үйлчилгээний тарифыг хянах, батлах” чиг үүргийг Харилцаа холбооны зохицуулах хороо хэрэгжүүлэхээр заасан байна.

Санал болгох

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна.

18 минутын өмнө
ЦХХХЯ: 13А маягтыг цахимд шилжүүлэх туршилтыг ИРЭХ ДОЛОО ХОНОГТ эхлүүлнэ

Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс дараагийн шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Туршилтын нэг сарын дараагаас бүрэн хэрэгжүүлж ажиллана.

21 минутын өмнө
Улсын Дээд шүүх улс төрийн шийдвэрээ гаргах цаг болжээ

Өнөөдөр Монголын улс төрийн тэнцвэрийг хангах талаасаа, олон талт үзэл бодлыг бэхжүүлэх талаасаа, нийгмийн хүлээлт талаасаа Дээд шүүхийн бүртгэл чухал нөлөө үзүүлнэ. С.Эрдэнэ, эсвэл хэн нэгэн хүсэхгүй байгаа учраас “Танай нам дотроо учраа олоод ир” гээд дахиад буцаах нь нэг бол Ардчилсан намыг гудамжны тэмцэл рүү түлхэнэ, эсвэл шүүх захиа даалгавраар ажиллалаа гэдэг дүгнэлт рүү аваачина. АН сонгуулийн өмнөх жилд эвээ дөнгөж олж эхлэхэд л эрх баригчид нийгмийн сүлжээнд “Ерөнхий сайдыг шүгэлддэг данх болгоно гэж заналхийлсэн байна”, “Ерөнхий шүүгч Ерөнхий сайд руу п... наахуудаа хүрч дайрсан байна” гэдэг яриа гаргаад араас нь шүүхийн авлигыг ярина, хэлнэ гээд байгаа нь шүүхэд нөлөөлөх гэсэн л оролдлого шүү дээ. МАХН, МАН болж хуваагдахад, уугуул нэрийг сэргээхэд Дээд шүүх тухайн үедээ улс төрийн сонголт хийгээгүй гэж үү.

4 цагийн өмнө
Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч болон Экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч Д.Кавченски болон Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн газрын захирал Вомик Шах нарын төлөөлөлтэй уулзлаа

18 цагийн өмнө