Д.Ганбат гишүүн намайг гүтгэсэн учраас маргалдсан

2023 оны 1 сарын 62023-01-06
Д.Ганбат гишүүн намайг гүтгэсэн учраас маргалдсан

Төрийн ордонд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өрөөнд өчигдөр /2023.01.05/ О.Цогтгэрэл, Д.Ганбат нар зодолдож цагдаагийн хамгаалалтад авсан.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тайлбар өглөө. Тэрбээр "АН-ын эвлэрлийн ажлын хэсгийг Д.Ганбат гишүүн өөрөө дэмжээд 11 гишүүнтэйгээр байгуулсан. Ажлын хэсэг амжилттай байхаар харлуулахыг хүссэн үү бүү мэд хувийн шинжтэй сонин зүйл хэвлэлээр ярьсан.  Намайг Эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон, зохион байгуулсан мэтээр ярьсан. Би Д.Ганбат гишүүний яриад байгаа хүмүүстэй амьдралдаа уулзаж ч  үзээгүй.

Намайг гүтгэхээр нь би таараад "Та галзуу солиотой юм уу, юу яриад байгаа юм" гээд Б.Пүрэвдорж гишүүний өрөөнд маргалдаад гарсан" гэх тайлбарыг өглөө. 

Ташрамд дурдахад, АН-аас өчигдөр мэдээлэл хийх үеэр Д.Ганбат гишүүн "Цар тахлын үед Дүнжингарав худалдааны төвийн гадна хууль бус хурал хийж, ҮБХ-ны гишүүдийг цуглуулсан. Тэр үеэр хөдөө орон нутагт ажиллаж байсан хүмүүсийг дуудаад Олимпийн аварга байсан хүнийг Улсын начинтай маргалдуулах боломжийг бий болгосон. Орон байрыг нь бэлдсэн, ийм муухай зүйлийг О.Цогтгэрэл гэгч хүн бий болгосон.  Энэ хүн байнга АН-ыг самардаг" гэж мэдээлсэн юм.

Э.БУРАМ

Санал болгох

Засгийн газрын гишүүнийг чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжтай танилцав

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.03.24) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хурааж эхэллээ

8 цагийн өмнө
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Цэнхэр алт” үндэсний чуулганаар усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, усны үнэ цэн, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ус хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, засаглал, бодлогыг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах талаар дараах зөвлөмжийг гаргав

9 цагийн өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Нүүрсний мафийг илчлэхгүйгээр Монгол Улс хөгжихгүй

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээс Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг танилцуулсан.

12 цагийн өмнө
Т.АЮУРСАЙХАН: Намайг гүтгэж, прокуророос шалгасан

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гишүүдийн асуултад хариулах үеэр “нүүрсний хулгайтай холбоогүй” гэж мэдэгдэв.

12 цагийн өмнө