Улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ онд 16, 25, 45 нас хүрч байгаа буюу 2007, 1998, 1978 оны иргэд төрсөн өдрөөсөө хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхээ шинээр авах болон сунгалт хийлгэхийг санууллаа. Хэрэв 30 хоногийн хугацаа хэтэрвэл торгууль төлөх юм байна. Зөрчлийн тухай хуульд зааснаар хугацаа хэтэрвэл 20,000 төгрөгийн торгууль оногдуулах нь.
Иргэний үнэмлэх шинээр авах болон сунгалт хийлгэх иргэд харьяалал харгалзахгүйгээр аль ч хэлтэс, НҮНТ-д очиж улсын бүртгэлд хамрагдаж болох аж. 2022 оны арванхоёрдугаар сарын 13-наас хойш иргэний үнэмлэх захиалсан иргэд регистрийн дугаар, гэрийн хаяг хасагдсан шинэ загварын иргэний үнэмлэх авах юм байна.
Б.ЦЭЦЭГ