Оросын хувийн цэргийн компанийн 1000 цэрэг амиа алдаж, 10 мянга нь гэмтжээ

2023 оны 1 сарын 122023-01-12
Оросын хувийн цэргийн компанийн 1000 цэрэг амиа алдаж, 10 мянга нь гэмтжээ

Оросын хувийн цэргийн компани “Вагнер групп”-ийн дайчид Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд оролцон, Донбассын Бахмут, Соледар хотын ойролцоо тулалдаж байна. Дайчид нэгдүгээр сарын 09-ний өдрийн байдлаар Бахмут хотын хойд хэсэгт Украины хориглолтыг сэтэлж, Соледар хотын төмөр замын ойролцоох барилга байгууламжийг эзлэн авч, Украины цэргүүдийг хотын зүүн хойд хэсэг рүү ухрахад хүргэжээ.

УГ групп нь Крымийг 2014 онд Орост нэгтгэх ажиллагаанд идэвхтэй оролцож, Сири, Ливи, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Мали, Судан, Мозамбик, Буркино Пасо зэрэг оронд тусгай үүрэг гүйцэтгэх болсон аж.

Тус группийг дайнд оролцож байгаа шалтгааны талаар АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч мэдэгдэхдээ “Бахмут хотын ойролцоох уурхайн давс, гөлтгөний ордыг “Вагнер групп”-ийн эзэн Е.Пригожин эзлэн авч эзэмших зорилготой байгаа юм” хэмээжээ. Улмаар уг мэдэгдэлд “Тус группийн 50 мянган дайчдаас 4100, үүнээс сүүлийн нэг сарын хугацаанд  Бахмутын  ойролцоох тулалдаанд мянга гаруй нь амь эрсдэж, 10 мянга нь шархадсан”  хэмээн дурджээ.

Мөн Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Ж.Кирби: “Вагнерын эзэн Е.Пригожин Украин дахь цэргийн ажиллагаандаа дэмжлэг үзүүлэх зорилгоор зэвсэг нийлүүлэгчдийг дэлхий даяар хайж байна. Өнгөрсөн сард Умард Солонгос тэдэнд явган цэргийн пуужин нийлүүлсэн” хэмээн буруутгаж байна.

Эх сурвалж: https://www.golosameriki.com/a/us-thinks-putin-ally-prigozhin-wants-control-of-salt-gypsum-from-mines-near-bakhmut/6906671.html

Санал болгох

15 сард 3 сая тонн ачаа бараа тээвэрлэв

Хятад-Лаосын төмөр зам нь Хятадын Куньмин, Юньнань, Лаосын нийслэл Вьентьяныг холбосон зам юм

7 цагийн өмнө
Оросын эдийн засаг өсөлтийн замдаа орлоо

ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин өчигдөр \2023.03.23\-нд болсон жил тутмын засгийн газрын ажлын тайландаа, “2022 онд Оросын эдийн засаг тогтвортой байдлаа хадгалсаар ирсэн бөгөөд өсөлтийн замдаа орлоо” гэж онцолсон байна.

13 цагийн өмнө
АНУ, БНСУ-ын хамтарсан хээрийн сургуулилт өндөрлөлөө

Тус хээрийн сургуулилт нь  Умард Солонгосын цөмийн болон пуужингийн аюул, заналхийллийг няцаах хувилбаруудыг боловсруулах зорилготой бөгөөд сүүлийн таван жилд явагдсан хамгийн том хээрийн сургуулилт төдийгүй  түүхэндээ  хамгийн олон хоног үргэлжилсэн команд-штабын сургуулилт болж байна.

16 цагийн өмнө
Шведийн парламент НАТО-д элсэхийг дэмжлээ

Шведийн парламент өчигдөр "НАТО-д элсэх тухай" Засгийн газрын дэвшүүлсэн хуулийн төслийг баталжээ.

2 өдрийн өмнө