"Халуун цуст" Г.Тулга нарыг ирэх сарын 14-нд шүүнэ

2023 оны 1 сарын 132023-01-13
"Халуун цуст" Г.Тулга нарыг ирэх сарын 14-нд шүүнэ

Нууцаар цэргийн бэлтгэл сургуулилалт хийсэн гэх "Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхөнд холбогдох хэргийнн шүүх хурал өнөөдөр товлогдоод байсан ч хоёрдугаар сарын 14-ний 09.00 цаг хүртэл хойшилжээ. Учир нь шүүгдэгч Д.Банзрагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нь “Солонгос руу эмчилгээ, оношилгоо хийлгэхээр явсан", мөн Г.Тулгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нь “Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү" гэх хүсэлтүүдийг холбогдох баримтуудын хамт шүүхэд ирүүлсэн учраас хойшилсон байна. 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Оюунцэцэг, Б.Баатарсайхан нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй байх тул шүүгдэгч Д.Банзрагч, Г.Тулга нарын өмгөөлүүлэх эрхээр хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Д.Банзрагч, Г.Тулга, Ц.Цэрэндорж, Т.Төмөрзориг, Д.Батсайхан нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

"Тусгаар тогтнол” хөдөлгөөнийг  олонд "Халуун цуст" гэх нэрээр танигдсан Г.Тулга толгойлж байсан юм. 

Тагнуулын ерөнхий газраас “Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхнийг зэвсэгт халдлага үйлдэх магадлалтай гэж үзэн өнгөрсөн 2021 оны  наймдугаар сарын 2-нд саатуулсан. Учир нь уг хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбай дээр цэргийн эрээн хувцастай жагсаал зохион байгуулсан. Энэ жагсаал санхүүжилттэй байсан нь хуулийн байгууллагын шалгалтын явцад тогтоогдсон" талаар мэдээлж байв.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар маргааш нь  "Ардчилсан дэглэмтэй дэлхийн аль ч улсад тусгаар тогтнолтой зэрэгцэж, цэрэгжсэн хөдөлгөөн байгуулахыг Үндсэн хууль болон бүх холбогдох хуулиараа хориглодог. Энэ үйлдэл зургадугаар сарын 14-нөөс эхэлсэн. Монгол үндэсний дээл хувцастай эхэлснийг та бүхэн мэдэж байгаа байх. Сүүлдээ цэргийн зохион байгуулалт, цэргийн дүрэм, бие биедээ цэргийн цол хэргэм өгөх, цаашлаад Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийн экстремист үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтуудад харшлахуйц үйлдлүүдийг удаа дараа гаргасан тул үндэсний аюулгүй байдлыг сахин хангах чиг үүрэгтэй байгууллага хууль тогтоомжийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна" гэх мэдээлэл өгч байлаа.

Э.БУРАМ

Санал болгох

Сурагчид долоо хоног амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр хичээллээд амарч байна.

8 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

16 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 6 хэм хүйтэн байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

16 цагийн өмнө
Цасан шуурганы үеэр алга болсон хоёр малчин амь насаа алджээ

Онцгой байдлын газарт өнгөрсөн хоногт бүртгэгдсэн мэдээллээр, алга болсон хоёр малчин амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

1 өдрийн өмнө