Д.Мөнх-Эрдэнийг зайлшгүй цагдан хорих үндэслэлгүй учраас суллалжээ

2023 оны 1 сарын 132023-01-13
Д.Мөнх-Эрдэнийг зайлшгүй цагдан хорих үндэслэлгүй учраас суллалжээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Консул асан Д.Мөнх-Эрдэнийг "Нэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа" үндэслэлээр  2022 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан. Тэгвэл өчигдөр түүнийг хугацаанаас нь өмнө  сулласан юм.

Энэ талаар шүүхээс "2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн 1902009520278 дугаартай хэргийн яллагдагч Д.М-н өмгөөлөгч Л.Баттогтох, М.Чинзориг, А.Зүмбэрэл нараас “яллагдагч Д.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлт ирүүлснийг хянан хэлэлцэв.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ЦХШЗ/960 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч Д.М-д “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан.

Гэвч өнөөгийн байдлаар яллагдагчийг зайлшгүй цагдан хорих үндэслэл буюу тэрээр энэ хэргийн бусад хүмүүст нөлөөлөх болон мөрдөн байцаалт, хэргийг нотлох үйл ажиллагаанд саад учруулах, хэргийн ул мөр, баримт сэлтийг устгах, нуун далдлах, цаашид оргон зайлах, нийтийн эрх ашигт хор хохирол учруулах зэргээр гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаанд ноцтойгоор нөлөөлж болохуйц бодитой онцгой нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж шүүх үзсэн. Ийм учраас яллагдагч, түүний өмгөөлөгч нарын хүсэлт, яллагдагчийн ар гэрийн болон эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс өөрчилж, өөр төрлийн буюу хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв" гэжээ.

Э.БУРАМ

Санал болгох

Сурагчид долоо хоног амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр хичээллээд амарч байна.

10 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

18 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 6 хэм хүйтэн байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

18 цагийн өмнө
Цасан шуурганы үеэр алга болсон хоёр малчин амь насаа алджээ

Онцгой байдлын газарт өнгөрсөн хоногт бүртгэгдсэн мэдээллээр, алга болсон хоёр малчин амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

1 өдрийн өмнө