Генерал Б.Хурц: Наадах чинь Улаанбаатараас, би мэдэж байгаа

6
2023 оны 1 сарын 162023-01-16
Генерал Б.Хурц: Наадах чинь Улаанбаатараас, би мэдэж байгаа

ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга, АТГ-ын дэд дарга, ТЕГ-ын даргаар ажиллаж байсан хошууч генерал Б.Хурц Ардчилсан намын гишүүнээр элссэн. Түүнийг Туушин зочид буудалд болсон АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралд оролцож байхад нь таарч цаг үеийн асуудлаар ярилцлага авснаа хүргэе.

-----------------------------------------------

-Гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг та бол дэндүү сайн мэдэх ёстой. Гүйцэтгэх ажлын бичлэгийг задалж байна. Энэ нь гэмт хэргийг мөрдөн шалгах арга тактикийн асуудал уу, эсвэл хууль зөрчсөн ажил болоод байна уу?

-Бүх юм прокурорын зөвшөөрөлтэй явах ёстой. Миний ажиглаж байгаагаар сүүлийн үед Х.Нямбаатар сайд “Прокурорын зөвшөөрөлтэй” гэж их ярьдаг болсон байна лээ. Өмнө нь өөрөө буруу зөв хамаагүй ярьдаг байснаа засаад яваад байх шиг байгаа юм. Яах вэ, залуу улсууд цаашид сураад л явна шүү дээ.

-Авлигын индексээс Монгол Улс 180 орноос 110-т жагсаж байна. Таныг АТГ-ын дэд даргаар ажиллаж байхад 72-т байсан. Авлигатай яаж тэмцэх вэ?

-Авлигын индекс ний нуугүй хэлэхэд хүнд байна. Би тэр байгууллагад ажиллаж байсан хүний хувьд хараад сууж байна. Хийгээд байдаг, хийгээд байдаг. АТГ-ын дарга нарын зовлон байдаг юм. Би З.Дашдавааг өмөөрмөөр байна. Ажил хийж байгаа хүн дандаа л бурууддаг, гүтгүүлдэг, яриа болдог. Яригдаад байгаа хүн нь жишээ нь эгч нь юм уу, юу юм. Төмөр замд насаараа ажилласан хүнийг яаж үгүйсгэх юм, тийм ээ. Нүүрсний хэрэгтэй холбох ёстой юм уу, үгүй юм уу, мэдэхгүй. Авлигатай тэмцэж байгаа хүнд дайсан бол зөндөө. Тэрийг бол би тодорхой мэднэ. Тэгэхээр би бол байгууллагаа өмөөрнө. Манай АТГ-ынхан зовлон туулж л байгаа. Зүгээр, авлигатай тэмцэх гэж байгаа бол улс төрөөс л хол байх хэрэгтэй.

-УИХ оны сүүлд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өөрчилж авлигын гэмт хэргийн ялын бодлогыг чангаллаа. Энэ нь үр нөлөөгөө үзүүлж чадах болов уу?

-Би наадхыг чинь бол өмнөх нь зүгээр байсан юм уу гэж харж байгаа. Олон талтай. Ерөөсөө авлигатай тэмцэнэ гэвэл авлига өгсөн хүнийг ялаас чөлөөлчих хэрэгтэй. Би АТГ-ын дэд дарга байхдаа олон хуралд сууж байсан. Ихэнх орон ерөөсөө авлига өгсөн хүнийг ялаас чөлөөлчихөж байгаа. Үнэхээр өөртөө давуу байдал бий болгоод, авлига өгчихөөд матдаг бол тусдаа асуудал. Албан тушаалтанд буланд шахуулаад  авлига өгсөн бол тусдаа асуудал. Тэр практик нь авлигын хэрэг дээр илүү. Баримжаагаар 10 хүний найм нь албан тушаалтанд буланд шахуулаад авлига өгсөн байдаг бол хоёр нь өөртөө давуу байдал бий болгох гэж авлига өгсөн байдаг. Тэгвэл өөртөө давуу байдал бий болгох гэж авлига өгсөн бол авлига өгсөн хүнтэй нь хамт шийтгэх ёстой. Энийг ялгаж салгах ёстой.

-“Нүүрсний хулгай” гэх Эрдэнэс Тавантолгой ТӨХК-ийн оффтейк гэрээтэй холбоотой гэмт хэрэг олны анхааралд байгаа. Тэр хэргийн талаар мэдсэн, дуулсан зүйл байна уу?

-2017 оноос хойш би төрийн албанд ажиллаагүй, тийм ээ.

-Татвар төлөхгүйн тулд үгсэн нууцаар нүүрс гаргасан хэргүүд, 2010-2017 оны үйл явдлыг бас яриад байгаа шүү дээ.

-Би бол үнэхээр санахгүй байгаа. Прокурорын шатанд Д.Дорлигжав гэдэг хүн олон хэрэг алга болгочихдог байсан. Тэр үеийн, би мэдэхгүй, магадгүй. Прокурорын шатанд авлига, цагдаагаас алга болдог. Тэгж алга болоод байдаг, шийдэхгүй хэргээ Д.Дорлигжав гэдэг хүн Прокурорын мөрдөн рүү татаж авч байгаад. Би тэр үед УИХ-ын чуулган дээр хэлж байсан шүү дээ. Анзаараагүй юу. Прокурорын мөрдөн яагаад алга болсон юм бэ гэхээр Д.Дорлигжав гэдэг хүн манай АТГ-ын шалгаж байсан 18 хэргийг Прокурорын мөрдөн рүү татаж аваад хэрэгсэхгүй болгосон байхгүй юу. Тэрний ард ямар сонирхол явсан юм, ямар яриа хөөрөө, мөнгө төгрөг явсан юм мэдэхгүй.

-Тэр 18 хэрэг ямар хэргүүд байсан бэ?

-Сайн санахгүй байна аа. Ямар ч байсан 18 хэрэг гээд. Оны сүүлд гардаг сэтгүүл чинь юу билээ.

-Үндэсний тойм уу?

-Тийм. Тойм гээд сэтгүүл дээр жагсааж бичээд, “Та энийг хэвлээд өгөөч” гэж байсан үе бий. Тийм. Нүүрсний хулгайн асуудлыг шалгадаг нь бол зөв. Гэхдээ энэ ерөөсөө эрх баригчдын л асуудал. Өнгөрсөн найман жилд байгуулсан энэ том гэрээнүүд, оффтейк гэрээ юмнуудыг яах юм. Эрх баригчид л хийсэн шүү дээ.

-Таны элссэн Ардчилсан намын Ажнай Д.Бат-Эрдэнэ, Баянхонгорын А.Адьяасүрэн гэж УИХ-ын гишүүд яллагдагчаар татагдсан гэж яриад байгаа шүү дээ.

-Тэгж яваад байна л даа. Нэг нь тээвэрлэгч, нөгөө нь тээврийн компанитай юм билээ. Яг нарийн ширийнийг нь мэдэхгүй. Ардчилсан намынхныг тэнд аваачиж өлгөж байгаа нь “гуя дагуулж хүзүү” гэдэг улстөр яваа юм уу гэж харж байгаа. Одоо бүгдээрээ “Ардын намын хулгайч нар” болчихоод байгаа учраас тэр.

-АТГ, Цагдаа, прокурор гээд мэргэжлийн байгууллагууд нь шалгаж байна. Мэргэжлийн байгууллагаас зарласан нэр, хүмүүсийн үйлдлийг “улстөр” гэж хардаг нь та тэр байгууллагуудад итгэхгүй байна уу, эсвэл үнэхээр тийм бодит нөлөөлөл байдаг юм уу?

-Х.Нямбаатар сайд сүүлийн үед овоо хэлээд байгаа байхгүй юу. “Би мөрдөн шалгах ажиллагаанд оролцдоггүй ээ. Мэдэхгүй ээ. Прокурорын зөвшөөрөлтэй” гээд л. Энэ зөв байхгүй юу. Би ажиглаад сууж байна шүү дээ, иргэн хүний хувьд. Тэгэхээр сүүлийн үед Х.Нямбаатар гарч ирж ярихаас илүүтэй хуулийн байгууллагын дарга нарыг нь яриулах хэрэгтэй байхгүй юу. АТГ-ын дарга нь мэдэгдлээ хийх хэрэгтэй. Цагдаагийн дарга нар нь мэдэгдлээ хийх хэрэгтэй. Прокурорын зөвшөөрөлтэй гэдэг үгээ үнэхээр цаасаар авч байгаад хэрэглэх хэрэгтэй. Тийм үү. Яагаад гэвэл энэ чинь хуулийн асуудал. Улс төрийн шоу байж болохгүй.

-Хууль, хяналтын байгууллагын дарга нар мэдэгдлээ хийж л байгаа. Нүүрсний хяналтын сонсгол дээр хийсэн, удахгүй эхлэх Хөгжлийн банкны мөрдөн шалгах сонсгол дээр мэдээллээ хэлэх байх л даа.

-Мэдэхгүй. Улс төр нь давамгайлаад байна лээ. Хөгжлийн банкны асуудал дээр ч гэсэн. Сая Засгийн газар өөрөө КОВИД-ын хуулийг 2023 онд үргэлжлүүлэхгүй гэсэн. КОВИД-ын үеийн хоёр жилд эдийн засгийн энэ хүмүүс яаж өөд нь татсан юм. Яагаад энийгээ ярихгүй байгаа юм. Дараа нь,  Орос-Украины асуудал гарлаа, тийм үү. Хил гаалийн асуудлууд байна. КОВИД-ын асуудал өнөөдөр ч дуусаагүй байна. Гэтэл Засгийн газар нь өөртөө тусгай дэг гаргасан мөртлөө бусад аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг “Та нар зээлээ төлсөнгүй” гэж болохгүй шүү дээ. Энийг онцлоод байгаа нь буруу тийшээ явж байгааг харуулаад байгаа юм.

321855108_898878571255007_3058392445219100426_n.jpg

-Та С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр шалгасан хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэмт хэргээр ял шийтгүүлсэн.

-Тийм.

-Олон нийт С.Зоригийг хөнөөх даалгаврыг хэн өгснийг мэдэхийг хүсдэг. Чимгээ, Содномдаржаа, Амгаланбаатар нар гэмт хэрэг үйлдсэн юм уу, үгүй юм гээд л?

-Би бол ганцхан юм хэлдэг. Б.Хурц нарын есөн хүн бусдыг эрүүдэн шүүсэн гэдэг гэмт хэргийг нууцын зэрэглэлээс гаргачих гэж. Тэгэхээр процессын ямар алдаа гарсан юм, ямар хуулиар биднийг шийтгэсэн юм гэдэг тодорхой болно. Жишээлбэл, би тэр хэргийн субъект биш. Хуучин хууль нь байхад шинэ батлагдсан хуулиар шийдсэн, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан асуудлаар шийтгэсэн зэрэг тусдаа асуудал яригдана. Тэгэхээр би дахин хэлье, Дамирангийн Энхбат гэдэг хүний асуудал, С.Зоригийг хөнөөсөн хэргийн асуудал зэргийг эрх баригчид нууцын зэрэглэлээс л гаргачих. Тэгээд л боллоо.

-Нууцын зэрэглэлээс гаргалаа, гарсан гэдэг. Танилцаж болдоггүй юм.

-Тийм. Та нар нэг нэгээрээ ирээд, надаас сонин юм асуудаг байхгүй юу. Та жишээлбэл, бидний 9 хүний хэргийг, С.Зоригийг хөнөөсөн хэргийг, Дамирангийн Энхбатын хэргийг нууцын зэрэглэлээс гаргасан юм уу гээд хөөцөлдвөл дандаа хаалга мөргөнө. Тийм болохоор та нарын хэн нь ч явдаггүй байхгүй юу. Улстөр болчихсон наадах чинь. Бүр улстөр нь давамгайлчихлаа.

-Тэгвэл “улстөр”-ийг нь яаж зогсоох вэ?

-Мэдэхгүй шүү дээ. Сайн, сайхан цаг ирвэл энэ балай асуудлууд нууцын зэрэглэлээс гарах ёстой. Тэгэхгүй бол яг үнэндээ хувь хүний хувьд би ч гэсэн хохирч байна. Эхнэр хүүхэд ч санаа зовно, миний ээж, аав ч санаа нь зовно. Өнгөрсөн найман сараас аав минь тааруухан байж байгаад бурхан боллоо. Ингээд харж байхад энэ хүмүүс чинь шаналаад л байгаа байхгүй юу. Миний найз нөхөд, ах дүү намайг хэвлэлээр балбуулахаар нервитээд л, шаналаад л хэцүү шүү дээ. Одоо энэ шинэ хууль хэрэгжиж байгаа гэж Х.Нямбаатар сайд яриад байна. Оюун санааны хохирлын хэмжээ гээд.

-Сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр тооцно гэж байгаа.

-Тийм. Би 2-3 Засгийн газрыг, тэр дундаа МАН-ын үеийн Засгийн газрыг шүүхэд өгч нэхэмжлэл гаргая гэж бодож байгаа.

-“Нэхэмжлэхээр” бас нэг үйлдэл тантай холбож гаргаж ирдэг. Хууль хяналтын байгууллагын дарга, дэд дарга нар гадаадын хөрөнгө оруулагчийг хохироосон гэх Суругагийн хэргийг тантай холбодог. Сайд өөрөө хэвлэлийн бага хурал хийсэн, олон нэвтрүүлэг, нийтлэл тэр дагуу гарсан. Тэнд та холбогдож байна уу?

-Тэр дээр миний асуудал байхгүй. Одоо би чиний урд зогсож байна. Тэнд оролцсон бол би шоронд байгаа. Аль хэдийнэ намайг аваад явчих байсан. Мөн үү.

-Суругагийн хэрэг дээр танаас тайлбар мэдүүлэг авсан уу?

-Үгүй. Тэнд нэг “Тагнуулын дарга” гэдэг битүү үг яваад байдаг байхгүй юу. Буудалд яг япон хүнийг яасан яасан гэнэ үү. Тэгэхэд 2012, 2013 онд Тагнуулын дарга өөр хүн байсан шүү.

-Хэн байлаа?

-Б.Ариунсан байсан юм уу, Д.Гэрэл байсан юм уу. Тэгэхээр надад огт хамаагүй эд байхгүй юу. Сая жишээлбэл, “Энхтуяа гэдэг эмэгтэйг Б.Хурцын хүн байна. АТГ-т хамт ажиллаж байсан хүн байна” гээд баахан л гүтгээд, бичээд байна шүү дээ.

-Жагсаалыг санхүүжүүлсэн, украин нөхөртэй гэж бичигдэж байсан эмэгтэйг хэлж байна уу?

-Мэдэхгүй ээ. Тэр Энхтуяагийн ажилд орсон огноо нь, 2019 он байна. Ажлаас гарсан халсан огноо нь 2022 он. Би 2019-2022 онд шүүх, цагдаа, шорон гээд явж байсан үе шүү дээ. Тэгэхээр судла. Дамирангийн Энхбат гэж ямар хүн байсан юм, тийм үү. Үнэхээр баатар байсан юм уу. Эрүүгийн элемент байсан юм уу. Энхбатын хохирогч маш их шүү дээ. Тэгэхэд Германы иргэн болчихсон хоёр хүүхдээр өргөдөл бичүүлж аваад, тэрийг нь Улаанбаатараас зохион байгуулаад байна шүү дээ. Энэ асуудал чинь жишээлбэл...

-Улаанбаатар гэж хаанах зохион байгуулаад байгаа юм.

-Улаанбаатараас. Би эздийг нь мэдэж байгаа. Нэвтрүүлэг хийж цацаад, үгүй мөн тансаг байна аа. Намайг харлуулах, АН-ыг харлуулах кампанит ажил явуулдаг байхгүй юу.

324474852_1749107805489694_43985479910105361_n.jpg

-Та АН-ын ҮБХ-ны жирийн л гишүүн. Таныг харлуулж яах билээ?

-Мэдэхгүй, ямар учиртай юм.

-АН-ын ҮБХ-ны хурал боллоо. Энэ хурал нь АН-ын дүрэм, улсын бүртгэлийн шаардлагад нийцэж байгаа юу?

-Өглөө эхлэхэд 313 хүн цугласан байна. Хуучин, шинэ бүртгэлтэй 313 хүн цугласан гэдэг нь С.Эрдэнийн байна уу, Х.Баттулгын байна уу, дундын байна уу бүгд л ирсэн байна л даа. Улсын дээд шүүхэд АН-ын өгсөн дүрмээр л явж байгаа. Дээд шүүх эцсийн байдлаар бүртгэсэн дүрмийн дагуу АН ҮХБ-ны даргаа, тэргүүлэгчээ сонгож, их хурлаа хийж, даргаа сонгож батлах ёстой. Хэн болох нь хамаагүй, дүрмээрээ л явна.

-Та АН-д хэр оролцоо, нөлөөтэй хүн бэ. Элсээд удаагүй, тэрнээс өмнө төрийн тусгай албанд ажиллаж байсан.

-Би 2017 оноос төрийн алба хашихгүй байгаа. Би АН-д жирийн иргэний хувьд явж байгаа. 2019 оноос ҮБХ-ны гишүүн болсон.

-АН өөрөө ардчиллын төлөөх намуудын нэгдэл гэдэг утгаараа үүсгэн байгуулагчдынх нь үүсгэсэн олон фракцтай байдаг. Та аль фракцад харьяалагдаж явдаг вэ?

-Надад харьяалагддаг айхтар фракц энэ тэрээ гэж байхгүй ээ. Яг ингээд яривал бүгдтэй нь гайгүй харилцаатай. Ер нь аль фракц, нэгдэл, бүлэг хүн байх нь хамаагүй, зарчим дээрээ л байх ёстой. Түрүүн би С.Эрдэнийгээ “Одоо болио, миний хөгшин бидний дунд ороод суу” гээд өөрөөс чинь өмнө хэдэн микрафоны өмнө ярилцлага өгчихөөд сууж байна.

-АН үүсгэн байгуулагчдаасаа салж байж цаашаа явах ёстой гэсэн хэсэг байгаа. Бас намаасаа холдсон үүсгэн байгуулагчдыг эвлүүлж нэгтгэх нь шинэ даргын хийх ажил гээд нөгөө хэсэг нь ярьж байна. Та аль талд нь байна?

-Үүсгэн байгуулагчдаа үгүйсгэх нь хэцүү. Тэд байгаагүй бол АН байх уу. Хэн нэгнийг үгүйсгэхээс илүүтэй урагшаа харъя, нэгдэе, залуучуудаа дэмжие. Жишээ нь, эрх барьж байгаа намын Ерөнхий сайдаар сайхан залуу хүн гараад ирлээ. Сайхан сэлэм эргүүлж байна. Зөв бурууг нь түүх харуулна, тэр хүний. Тийм ээ. Тэгэхээр би бол зарчмын хувьд дэмжиж байна.

-2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшүүлэлтэд ямар алдаа гарсан гэж та дүгнэж байгаа вэ?

-Тэр үед С.Эрдэнэ гэж дарга голлож байсан. Тэгэхэд Х.Баттулга Ерөнхийлөгчийн тал нэрсээ өгч байсан. Эргээд дүгнэхэд буруу зөв, сайн муу гэж хэлэх хэцүү. Тэрнээс болж бүдэрсэн гэдэг яриагаа больё. Одоо зүгээр урагшаа хараад л нэгдэх ёстой. Тэр их гомдлуудыг орхи.

Г.Улсболд

 

 

 

 

Санал болгох

Ж.Чүлтэмсүрэн: Ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүн гар, сэтгэл нийлж ажилласан учраас эрсдэл бүхнийг давж чадлаа

Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагаа гурван сарын хугацаанд үргэлжлэн амжилттай зохион байгуулагдлаа. Үүнтэй холбогдуулан Ажиллагааны ерөнхий удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнтэй ярилцлаа.

1 сарын өмнө
Х.Нямбаатар: "Баялагтаа эзэн байя" гэсэн суртал ухуулга Улстөрчдийг олон жил тэжээлээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай ярилцлаа

1 сарын өмнө
Мөстэй усны “акул” Ш.Даваадорж

“Шаргуу мөртлөө чимээгүй хөдөлмөрлө. Амжилт чиний өмнөөс ярих болно” хэмээх үг бий. Энэ л гайхам амжилтын эзэн бол өвлийн усанд сэлэлтийн ОУХМ Ш.Даваадорж юм. “Газар уснаа явагч” гэж ч хэлж болох ийм нэгэн сонирхолтой түүхтэй, спортын салбарт нэрээ мөнхөлж алдар цуугаа тамгалсан ийм нэгэн эрхэм хүмүүнийг  “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” булангийнхаа хойморт зочноор урив.

1 сарын өмнө
Э.Батшугар: 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим шилжилтийг дараагийн түвшинд гаргахаар ажиллаж байна

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 сарын өмнө