Евроази групп: Хязгааргүй эрх мэдэлтэй Ши Жиньпин

2023 оны 1 сарын 132023-01-13
Евроази групп: Хязгааргүй эрх мэдэлтэй Ши Жиньпин

Евроази групп (Euroasia Group) дэлхийн 2023 оны 10 гол эрсдэлийг тодорхойлсон бөгөөд эдгээрт:

  1. “Аюул тарих” ОХУ;
  2. Хязгааргүй эрх мэдэлтэй Ши Жиньпин;
  3. Үй олноор “бужигнуулах” зэвсэглэл;
  4. Инфляц;
  5. Буланд шахагдсан Иран;
  6. Эрчим хүчний хямрал;
  7. Дэлхийн хөгжлийн гацалт;
  8. Америкийн нэгдсэн улсын хуваагдал;
  9. Тик Ток-ын хөөргөдөл;
  10.  Усны хямрал зэрэг орсон байна.

Тус группийн дурдсан 10 гол эрсдэлийн хоёрдугаарт Хязгааргүй эрх мэдлийг өөртөө баталгаажуулсан Ши Жиньпин орж байна. Тодорхой улсад цөөн тооны хувь хүмүүст эрх мэдэл төвлөрч, хязгаарлагдмал хүрээнд геополитикийн асар их үр дагавар агуулсан шийдвэр гаргах боломжтой болж байгаа нь дэлхийн аюулгүй байдалд гол эрсдэл үүсгэж байна.

Уг тайланд 2022 оны 10 дугаар сард болсон ХКН-ын 20 дугаар их хурлаар Ши Жиньпин Мао Зедуноос хойш байгаагүй эрх мэдэлтэй болон гарч ирсэн. Тэрээр коммунист намын улс төрийн товчооны гишүүдэд хамгийн ойрын хүмүүсээ оруулж чадсан бөгөөд улс төвтэй, үндсэрхэг бодлогоо хэрэгжүүлэх хязгааргүй эрх мэдэлтэй болоод байна. Түүний алдаа оноог хэлж тэнцвэржүүлэх, хязгаарлах, үзэл бодлыг нь сөрөх зүйл тун цөөн болсон нь мөн асар том алдаа хийх эрсдэлийг нь нэмэгдүүлж байгаа юм. Дур зорго, үзэмжээрээ шийдвэр гаргах, бодлого нь тогтворгүй байх, тодорхойгүй байдал давамгайлах нь Хятадын хувьд гол үзэгдэл болохоор байна. Хятадын улс төвтэй (statist), капиталист-диктатур удирдлага дэлхийн эдийн засагт том үүргийг хүлээж байгаа нь өөрөө асар их, тооцох аргагүй эрсдэл болж байна.

Өнгөрсөн хугацаанд Ши Жиньпин томоохон алдаа хийсэн. Тухайлбал, өнгөрсөн жил Ковидын ганц ч тохиолдолгүй болно гэсэн занганд Хятад орж байгааг ярьсаар ирсэн боловч энэ нь бодит зүйл болсон. Гадаадад үйлдвэрлэгдсэн чанартай вакцинаас татгалзаж, дотоодын вакцинаа хангалттай хийхгүй байж ямар ч бэлтгэлгүйгээр уг бодлогоосоо гэнэт гарсан нь хүмүүсээ болон бусад улсыг эрсдэлд оруулж байгаа юм.

Ши Жиньпин хувийн технологийн компаниудыг шахан дарамталж, дэлхийн хөрөнгө оруулагчдыг хашрааж, улс орныхоо тэргүүлэх фирмүүдийг гацаанд оруулж, зах зээлийн үнэлгээгээр нэг их наяд ам долларыг үрэгдүүлээд байна.

Ши Жиньпин өнгөрсөн оны хоёрдугаар сарын 4-ний өдөр Орос бидний “нөхөрлөлд хязгаар байхгүй” гэж мэдэгдсэн нь В.Путины Украинд хийх дайнд дэмжлэг болсон төдийгүй Хятадын олон улс дахь нэр хүндийг харлуулсан.

Ямар ч тохиолдолд түүний авторитар зан чанар, улс төрийн хяналт, эдийн засгийн улс төвтэй байдал, гадаад харилцааны хэт итгэлтэй байдал зэрэг бодлогын сонголтууд нь түүний засаг захиргаан дахь прагматик дуу хоолойг хязгаарласаар байна. Өнөөдрийн “орчин үеийн эзэн хаан”-ы албан тушаалаа авахаас өмнө ч ийм байсан. Одоо Хятадын бүх бодлого ганц, хамгийн хүчирхэг удирдагчаас шууд гарах болж байгаа учраас шийдвэр гаргах ажиллагаанд ил тод байдал байхгүй болж, дээшээ явах мэдээлэл хязгаарлагдаж, алдаа оноогоо хүлээн зөвшөөрөх, үйл ажиллагаагаа засах, буулт хийх зай тун бага үлдэж байна.

Хязгааргүй эрх мэдэлтэй болсон Ши Жиньпинээс 2023 онд гарах эрсдэлийг гурван үндсэн чиглэлд авч үзэж болохоор байна.

Нэгдүгээрт, Нийтийн эрүүл мэндийн асуудлаар төвлөрсөн шийдвэр гаргаж байгаагийн хор уршиг одоо харагдаж байна. Хоёр жил гаруйн өмнө гаргаж хэрэгжүүлж байсан ганц ч Ковидгүй байх бодлогоо нэг л өдөр дур зоргоороо өөрчилсөн. Ахмадуудын дунд вакцинжуулалт бага байгаа байдлыг харгалзалгүй, орон нутгийн засаг захиргаа, ард иргэддээ мэдээлэлгүйгээр Ковидын бүх хязгаарлалтыг цуцалсан нь бэлтгэл хангах боломжгүй болгож, вирусийг хяналтгүйгээр тарааж, сая гаруй Хятад хүмүүс уг өвчнөөр үхэх эрсдэлийг бий болгосон. Ихэнх тохиолдол ч албан ёсоор мэдээлэгдэхгүй өнгөрнө. Хэн ч буруу зөвийг нь шүүх боломжгүй хязгааргүй эрх мэдэлтэй удирдагч л ийм тусгай, асар өртөгтэй шийдвэрийг гаргаж чадаж байгаа юм.  Хэрэв Ковидын маш ноцтой хувилбар үүссэн бол Ши Жиньпин Хятадад төдийгүй олон улсад тараах эрсдэл үүсгэж буй юм. Шинжилгээг багасгасан, эрүүл мэндийн тогтолцоо нь өндөр ачаалалд орсон, шинэ хувилбар ноцтой асуудлын талаар мэдээллээ дардаг зэргээс харахад шинэ хувилбар гарсан ч Хятадад илрүүлэн тогтоох боломжгүй байна. Ийм ноцтой асуудал үүссэн тохиолдолд олон улсууд түүнд бэлтгэх цаг хугацаа хомс болж байгаа юм.

Хоёрдугаарт, Ши Жиньпиний эдийн засагт улсын хяналтыг чухалчлах бодлого нь дур зоргын шийдвэр гаргах, бодлогын тогтворгүй байдлыг бий болгож байна. Ковидын хоёр жил гаруйн хатуу хяналтын дараа Хятадын эдийн засаг эмзэг байгаа. Эдийн засгийн хөшүүрэгт хүчээр нөлөөлж байгаа нь иргэдийн үл хөдлөх хөрөнгө худалдан авах чадвар унах, зах зээл мэдрэмжгүй болох, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг гацаахад хүрч орон нутгийн засаг захиргааны орлогыг бууруулж байна. Санхүүгийн салбарт өрөө төлөх чадваргүй байдал өргөн хүрээнд тархаж байна. Хятадын эдийн засгийн хүрээ тэлж буй улс төрийн эрсдэлтэй зах зээлээс дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хамаарсаар ирсэн байдаг. Харин 2023 онд дэлхийн хэмжээнд эдийн засгийн хямрал нүүрлэхээр байгаа үед Хятадын нөхцөл байдал улам илүү чухал байх юм. Дэлхийн эдийн засгийн өсөлт суларсан, дотоодын хүндрэл сорилт нэмэгдсэн энэ үед Бээжин эдийн засгаа илүү чадварлаг удирдах шаардлагатай болж байна. Гэтэл Хятадын удирдлага урьдчилан төсөөлөх боломжгүй, бүрхэг байдлыг үүсгэж байгаа юм. ХКН-ын ХХ хурлын үед удаан хүлээгдэж байсан эдийн засгийн чухал мэдээллүүдийг нээлттэй болгохгүй байсан нь дэлхийн эдийн засагт муу нөлөө үзүүлэх шинж юм. Зах зээл, компаниуд Ши Жиньпиний дуу хоолойноос асар ихээр хамаарах болж байгаа нь санхүүгийн зах зээлд өр төлбөрийн асуудал, дампуурлын эрсдэлийг нэмэгдүүлж, илүү тогтворгүй байдал руу хөтөлж байна. Бээжингийн хувьд энэ бүх асуудлыг төвлөрсөн эрх мэдлийн орчинд, цензуртэй мэтгэлцээний хүрээнд шийднэ гэдэг хүндрэл болох юм.

Сүүлийн эрсдэлд гадаад бодлогын асуудал орж байна. Ши Жиньпиний үндсэрхэг үзэл, өөртөө итгэлтэй байдал нь Бээжингийн бусад улстай харилцах харилцааг тодорхойлж байна. Эдийн засгийн хүндрэл чирэгдэл, түүний цар хүрээ, тулгамдсан байдлыг Ши Жиньпин ойрын үед болох хямрал гэж харахгүй байна. Харин түүний хэлдэг үгийг дипломатууд нь илүү иш татах болж, “Чонон дайчин” (Wolf warrior) дипломат бодлогоо идэвхжүүлэхээр байна. В.Путинтэй ойр байгаа нь Ши Жиньпиний барууны хөгжсөн улсуудтай харилцах харилцааг нь хязгаарлаж байгаа юм. Оросын түрэмгийллийн эсрэг бүрхэг байр суурь илэрхийлж байгаа нь Хятадын олон улсын байр сууринд нөлөөлж, эдийн засгийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. Дэлхийн хэмжээнд болж буй үйл явдлын талаар үр дүнтэй мэтгэлцээн хийж, санаа оноог чөлөөтэй авсан тохиолдолд Хятадын гадаад бодлого илүү алдаа оноо бага байх юм. Бусад гол бодлоготой адил энэ чиглэлд ч Ши Жиньпин өөрөөсөө илүү хэнийг ч сонсохооргүй байна.

Хятадын удирдагчид хяналт, удирдлагагүй бодлого хэрэгжүүлэх өргөн эрх мэдэлтэй байх үедээ олныг хамарсан эдийн засгийн томоохон хямрал, өлсгөлөн, үхэл дагуулж байсан нь баримт юм. Хэдийгээр дахин соёлын хувьсгал, том үсрэлт зэрэг хийгдэх магадлал бага ч  Ши Жиньпин эрх мэдлийг асар ихээр өөртөө төвлөрүүлж буй нь наад зах нь Хятадыг хойш нь хэдэн алхам татах нь тодорхой байна гэжээ.     

 

Санал болгох

15 сард 3 сая тонн ачаа бараа тээвэрлэв

Хятад-Лаосын төмөр зам нь Хятадын Куньмин, Юньнань, Лаосын нийслэл Вьентьяныг холбосон зам юм

7 цагийн өмнө
Оросын эдийн засаг өсөлтийн замдаа орлоо

ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин өчигдөр \2023.03.23\-нд болсон жил тутмын засгийн газрын ажлын тайландаа, “2022 онд Оросын эдийн засаг тогтвортой байдлаа хадгалсаар ирсэн бөгөөд өсөлтийн замдаа орлоо” гэж онцолсон байна.

13 цагийн өмнө
АНУ, БНСУ-ын хамтарсан хээрийн сургуулилт өндөрлөлөө

Тус хээрийн сургуулилт нь  Умард Солонгосын цөмийн болон пуужингийн аюул, заналхийллийг няцаах хувилбаруудыг боловсруулах зорилготой бөгөөд сүүлийн таван жилд явагдсан хамгийн том хээрийн сургуулилт төдийгүй  түүхэндээ  хамгийн олон хоног үргэлжилсэн команд-штабын сургуулилт болж байна.

16 цагийн өмнө
Шведийн парламент НАТО-д элсэхийг дэмжлээ

Шведийн парламент өчигдөр "НАТО-д элсэх тухай" Засгийн газрын дэвшүүлсэн хуулийн төслийг баталжээ.

2 өдрийн өмнө