АТҮТ-ын дарга Б.Гүрсоронзон хууль зөрчин 367 сая төгрөг алба хаагчдад тараажээ

2
2023 оны 1 сарын 132023-01-13
АТҮТ-ын дарга Б.Гүрсоронзон хууль зөрчин 367 сая төгрөг алба хаагчдад тараажээ

Цар тахал, хөл хорио хоёрыг давах гэж ард түмэн шүдээ зууж, бүсээ чангалах зуур АТҮТ-ын дарга Б.Гүрсоронзон 367 сая төгрөгийг хууль бусаар зарцуулах тушаал гаргаж явжээ.

Төсвийн тухай хууль, Засгийн газрын төсвийн хэмнэлт хийх 43-р тогтоолыг зөрчсөн А/322 дугаартай тушаалыг 2021 онд Б.Гүрсоронзон гаргаж 367 сая төгрөгийг 768 албан хаагчдад хавтгайруулан олгосон болох нь аудитын шалгалтаар тогтоогдоод байна. Дотоодын эмийн үйлдвэрүүдийн дархлаа дэмжих багц бүтээгдэхүүний үнэ дунджаар 15 мянган төгрөг байдаг. Гэтэл Б.Гүрсоронзонгийн алба хаагчдад тараасан мөнгө нь дархлаа дэмжих багц бүтээгдэхүүн худалдан авах өртгөөс даруй 31 дахин их байгаа юм.  Гэвч тэрбээр энэ үйлдэлд нь ямар нэгэн хуулийн хариуцлага тооцоогүй.

Аудитын дүгнэлтийн дагуу Б.Гүрсоронзон нь хууль зөрчсөн болж таарна. Хуулийн зөрчилд нэр холбогдож, гардан гүйцэтгэсэн гэх мэдээлэлд холбогдохоос гадна ажил хариуцуулж албан тушаалд томилсон алба хаагчид нь авлигын хэрэгтэн болж байв. Түүний АТҮТ-д өнгөрсөн хугацаанд хийсэн томилгоонууд хэл ам, хардлага сэрдлэг дагуулж ирсэн. Тухайлбал С зөвшөөрөл олгохдоо авлига авсан хэргээр АТГ-т саатуулагдаж, хэрэг нь шүүхэд шилжээд буй А гэгчийг Б.Гүрсоронзон хэлтсийн даргын албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан боловч хэлтэс дотроо ажиллах боломжийг нь  хэвээр үлдээсэн гэх мэдээлэл ч бий. Мөн түүний удирдлага дор ажилладаг албан тушаалтнууд зууны луйвар гэгдэж буй “Нүүрсний хулгайд” нэр холбогдоод байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “АТҮТ-ийн алба хаагчид нүүрсний хулгайтай холбогдсон тээврийн компаниудад давуу байдал олгож, С зөвшөөрөл өгөхдөө авлига авч байсан нь мөрдөн байцаалтын явцад ил болсон” гэдгийг хүртэл мэдэгдсэн.

319873011_1220573078539698_7915632231972867097_n.png

Санал болгох

Сурагчид долоо хоног амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр хичээллээд амарч байна.

10 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

17 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 6 хэм хүйтэн байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

18 цагийн өмнө
Цасан шуурганы үеэр алга болсон хоёр малчин амь насаа алджээ

Онцгой байдлын газарт өнгөрсөн хоногт бүртгэгдсэн мэдээллээр, алга болсон хоёр малчин амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

1 өдрийн өмнө