Туркийн Анадолу агентлагийн мэдээлснээр, "хоёр дахь шатны санал хураалтын урьдчилсан тооллогын дүнгээр одоогийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 52.14 хувийн санал авч ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон гэж" Туркийн Сонгуулийн дээд зөвлөлийн ерөнхийлөгч Ахмед Йенел өчигдөр 28-нд зарласан байна.
Туркийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат нь тухайн орон нутгийн цагаар энэ сарын 28-нд болсон байна. Ахмед Йенел хэлэхдээ, саналын хайрцгийн 99 гаруй хувийн саналыг тоолоход Эрдоган 52.14 хувийн санал, сөрөг хүчний "Үндэсний холбоо" намаас нэр дэвшигч Кемал Келекидароглу 47.86 хувийн санал авсан гэлээ.
Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тухайн орой үг хэлж, ирэх таван жилд улс орноо удирдан засаглах үүрэг хүлээлгэсэн ард түмэндаа талархал илэрхийлсэн байна. Тэрээр, өнөөдрийн цорын ганц ялагч нь Турк байх ёстой. Миний бие Туркийн дараагийн зуун жилийн бүтээн байгуулалтын төлөө хичээн ажиллах болно гэжээ.